No menu items!
HomeУлс төрСонгуулийн зардлын дээд хэмжээ тогтоох аргачлалыг батлав

Сонгуулийн зардлын дээд хэмжээ тогтоох аргачлалыг батлав

-

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг 6 дугаар сарын 09-ний өдрийн Лхагва гарагт явуулахаар Улсын Их Хурлаас товлон зарласан.

Сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд Сонгуулийн ерөнхий хороо Үндэсний аудитын газартай хамтран сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоох аргачлалыг баталлаа.

Аргачлал батлагдсанаар Үндэсний аудитын газраас нам, эвслээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоох юм. Нам, эвсэл, нэр дэвшигчид нь тогтоосон зардлын дээд хэмжээнд багтааж сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сонгогчдод тайлбарлан таниулах, сурталчлах ажлаа зохион байгуулна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад сонгогч өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлд бүртгэлтэй нийт сонгогчдын мэдээлэлтэй танилцах, сонгогчийн санал авах ажиллагаа дууссаны дараа сонгуулийн бүх хэсэгт хяналтын тооллого хийх, санал авах байранд санал авах үеийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор хяналтын камер байрлуулах, сонгуульд оролцож саналаа өгснийг илэрхийлэх тэмдэглэгээ хийх зэрэг онцлог зохицуулалтууд тусгагдсан юм.

Сонгуулийн санал авах байрны хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах, хяналтын тооллогын ажиллагааг баримтжуулах зорилгоор байрлуулах хяналтын камерт тавигдах шаардлага, түүнийг байрлуулах, ашиглах, камерын бичлэгийг хадгалах, хамгаалах, устгахтай холбоотой харилцааг зохицуулсан “Санал авах байранд байрлуулах хяналтын камерт тавигдах шаардлага, түүнийг байрлуулах, ашиглах болон бичлэгийг хадгалах, хамгаалах, устгах журам”-ыг Сонгуулийн ерөнхий хороо Цагдаагийн ерөнхий газартай хамтран баталлаа.

Санал авах байранд суурилуулах хяналтын камерын, дуу-дүрсний мэдээллийг цуглуулах, хадгалах, ашиглах боломжтой дүрс бичлэгийн техник, хэрэгсэл нь Монгол Улсын стандарт MNS6423:2019 “Телехяналтын системийн техникийн ерөнхий шаардлага”-ыг хангасан байх шаардлагыг журамд тусгажээ гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд