LOADING

Type to search

Нийслэл хотод 20 гаруй вакцин хийх цэг байгуулагдсан

Share

ЭМЯ-наас КОВИД-19-ийн эсрэг вакцины талаар мэдээлэл өглөө.

ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл “Дэлхий дахинд вакцин хийж эхлээд 230 жил болж байна. Манай улс 1923 онд цагаанцэцгийн эсрэг вакциныг хийж эхэлснээр вакцинжуулалт эхэлсэн бөгөөд 98 жилийн турш дархлаажуулалт, вакцинжуулалтыг хийж байгаа. Дэлхий дахинд дархлаажуулалтын хуультай цөөн хэдэн орны тоонд Монгол багтдаг.

Ковидын эсрэг вакциныг 92 улсын 205 сая хүн хийлгээд байна. Вакцин хийлгэхийн гол зорилго бол халдвараас сэргийлэх, тархалт, хүндрэлийг бууруулах юм” гэлээ.

Тэр мөн нийслэл хотод 20 гаруй вакцин хийх цэг байгуулагдсан гэдийг хэллээ.

error: Content is protected !!