LOADING

Type to search

Ц.Ганзориг: Караокены микрофонд хэрэглэгдэх хамгаалалтыг тогтмол солих хэрэгтэй

Share

Маргаашаас эхлэн ААН-үүдийн 95 хувь нь үйл ажиллагаагаа нээнэ. Энэ үед ААН-үүд дагаж мөрдөх зохицуулалтын нийтлэг журмуудыг УОК, НОК-оос гаргасныг холбогдох албаны хүмүүс танилцууллаа.

ЗГОНХХ-ийн дарга Ц.Ганзориг “ААН-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журам батлагдсан. Маргаашнаас эхлээд гарын авлага хүргүүлнэ. Маскаа тогтмол зүүх, ариутгалын бүхээгийг үүдэндээ байршуулах, хоёр цаг тутамд агаар сэлгэх шаардлагыг ААН-үүдэд тавина. 

  • Хоол үйлдвэрлэлийн салбарын хувьд үйлчилгээний танхимын ширээ хоорондын зай хоёр метр байх, хэрэглэсэн аяга тавгыг гурван дамжлагаар угаах, бэлэн мөнгөнөөс татгалзах зэрэг журмыг баримтлана. Иргэдийг бөөгнөрүүлэхгүй байх шилэн хаалт хийх, жимс жимсгэнэ, цагаан идээг битүү уутанд хийж худалдах ёстой.
  • Караокены өрөөний багтаамжийг 50 хувиас хэтрүүлэхгүй, микрофонд хэрэглэгдэх хамгаалалтыг тогтмол солих хэрэгтэй. Өрөө бүрт гар ариутгах халдваргүйжүүлэгч тавина. Үсчний газарт хүн хоорондын зайг мөн хоёр метрийн зайтай барьж, хүлээлгийн танхимд бөөгнөрөл үүсгэхгүй байх шаардлагатай.
  • Олон улсын уралдааныг зөвшөөрөл аваад, тамирчид PCR шинжилгээ өгч, заалны багтаамж 50 хүртэл хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулж болно. Үйлчлүүлэгч бүрийг амны хаалт, гар ариутгагчаар хангах ёстой. Кинотеатрын зориулалтын нүдний шилийг цэвэрлэж, дараагийн үйлчлүүлэгчид өгөх бөгөөд тасалбарыг цахим хэлбэрээр авах нөхцөлийг бүрдүүлж ажиллана.
  • Мэргэжлийн болон хэлний сургалтын төвүүд ширээ сандлыг хоёр метрийн зайтай байрлуулна. Гол зарчим бол иргэн бүр хүн хоорондын зайг барьж, гараа ариутгах нь чухал” гэв.
error: Content is protected !!