Чих шуугих нь унтах, анхаарал төвлөрөлтөд саад үүсгэх гэх мэт олон төрлийн асуудал үүсгэдэг.
Чих шуугих шинж тэмдгийг үл тоомсорлож болохгүй. Учир нь энэ нь суурь өвчний шинж тэмдэг байж болно.
Шинж тэмдэг
Дуу чимээ
Чих шуугих шинж тэмдгүүдийн нэг нь таны биеэс гарч буй дуу чимээ юм. Зарим хүмүүсийн чихэнд жингэнэсэн чимээ сонсогддог. Дуу чимээ нь хүн бүрт өөр өөр байж болох боловч ихэнх тохиолдолд дуу чимээ цохилттой, хэмнэлттэй сонсогддог. Энэ чимээ нь ойролцоох судаснуудаас гарч байгаа юм. Зарим тохиолдолд дасгал хийсний дараа чих шуугих нь бий. Энэ бол хэвийн үзэгдэл. Гэхдээ дасгал хийснээс хойш удаан хугацаанд үргэлжлэх ёсгүй бөгөөд энэ тохиолдолд эмчид үзүүлж, зөвлөгөө аваарай.
Зүрхний цохилтын дуу чимээ
Чих шуугих өөр нэг шинж тэмдэг бол сонсогдож буй дуу чимээ нь зүрхний цохилттой харилцан хамааралтай байдаг. Энэ бол судасны лугших чимээ. Зарим хүмүүс чих шуугисан үед уг чимээг сонсдог. Тиймээс судасны цохилтоо шалгаж үзээрэй.
Шалтгаан
Судасны бөглөрөлт
Артерийн судасны хананд өөх тос, холестерол болон бусад бодисын хуримтлал үүссэнээс шалтгаалж үүсдэг эмгэг юм. Холестрол ихэссэнээр судасны ханын дотор талаар хуримтлагдан зузаарсаар судасны уян хатан чанарыг алдагдуулж улмаар нүхийг нь нарийсган цусны урсгалд бэрхшээл учруулдаг. Энэ нь цус харвалт, зүрхний шигдээс, гүйлсэн бурчирхайн цочмог үрэвсэл үүсгэдэг.
Чих, хүзүү, толгойн артерийн судсанд бөглөрөл үүсвэл чих шуугих шинж тэмдэг илэрнэ. Холестрол буюу цусан дахь өөхлөгийн хэмжээ ихсэх, буруу хооллолт, насжилт гэсэн гурван үндсэн шалтгаанаар энэ үүсдэг. Хөгшрөлтийг бид хянаж чадахгүй ч үлдсэн хоёр шалтгаан нөхцөл байдлаас амьдралын хэв маягаа өөрчлөх замаар бүрэн урьдчилан сэргийлэх боломжтой.
Тархины дотоод даралт ихсэлт
Тухайн өвчнөөр оношлогдохоос нааш чих шуугих нь уг өвчнийг шинж тэмдэг гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Энэ нь ихэвчлэн тархи нугасны шингэн (CSF) ихсэх үед тохиолддог. “Энэхүү өндөр даралтыг толгой өвдөх, нүд бүрэлзэх, нүдний угаар өвдөх, чих шуугих зэрэг шинж тэмдгүүд дагалддаг” гэж Penn Midicine-ээс мэдээлэв.
Судасны гажиг ба эмгэг
Чих шуугих нь цусны урсгал, судасны лугших чимээ юм. Судасны хэвийн бус өөрчлөлтүүд нь уг дуу чимээг үүсгэдэг. Penn Medicine-ээс “судасны гажиг, эмгэгт аневризм, артериовенийн гажиг зэрэг орох бөгөөд эдгээр нь цусны урсгалд өөрчлөлт оруулдаг” гэж тайлбарлав. Хэрэв танд байнга чих шуугих шинж тэмдэг илэрвэл эмчид хандах цаг болжээ. Эмч судасны эмгэг байгаа эсэхийг шалгах болно. Хэрэв танай гэр бүлд судасны эмгэгээр өвчилж байсан өвчний түүх байгаа бол эмчид заавал мэдэгдээрэй. Зарим эмгэгүүд нь маш ноцтой бөгөөд мэс засал хийлгэх шаардлагатай байдаг.
Цусны даралт ихсэлт
Зүрх агшин биеийн эд эрхтэн рүү цусаа шахах үед судасны хананд үзүүлж буй хүчийг цусны даралт гэдэг. Цусны даралт ихсэлтэд олон хүчин зүйлс нөлөөлдөг. Чих шуугих нь цусны даралт ихсэлтээс үүдэлтэй олон эмгэгийн үед илэрч болно. Хэрэв та цусны даралт ихсэлттэй бол эмчийн хяналтанд байх, хоолны дэглэмээ өөрчлөх, жингээ хасах зэрэг арга хэмжээг авах шаардлагатай.
Хавдар
Чих шуугих хамгийн аюултай шалтгаануудын нэг бол толгой ба хүзүүний хавдар, ялангуяа гломусын хавдар юм. Энэ нь гломусын эсүүдээс гаралтай бөгөөд хоргүй боловч тухайн хэсэгтээ дарсан шинж чанартай байдаг. “Эдгээр хавдар нь дунд чихний доор байрлах гүрээний хэсэгт хамгийн их тохиолддог” гэж Penn Medicine-ээс мэдээлэв. Мөн “Гломусын хавдар дунд чих, тархинд ургаж магадгүй” гэжээ.
Чихний бүтцийн хэвийн бус байдал
Хэрэв таны чихэнд хэвийн бус өөрчлөлт гарсан бол зүрхний цохилтоо тод сонсох шалтгаан болж магадгүй юм. Чихээ ухаж гэмтээх, хүчтэй агаарын даралтаар хэнгэргэн хальсаа хагалах, чихний бүх төрлийн гэмтэл, үрэвсэл нь чих шуугих шалтгаан болдог.
Дасгал
Чих шуугих өвчний хамгийн нийтлэг бөгөөд энгийн шалтгаануудын нэг бол дасгалын ачааллаас болж зүрхний цохилт нэмэгдэх. Энэ нь ямар нэгэн хор нөлөөгүй. Гэхдээ чих шуугих шинж тэмдэг нь таны хувьд шинэ юм уу эсвэл дасгал хийж дуустал үргэлжлэх юм бол эмчид хандах хэрэгтэй. Эмч үзээд шалтгааныг тодруулах болно.
Чих шуугих өвчнийг хэрхэн эмчлэх вэ?
Нөхцөл байдлыг хянах
Чихний шуугианыг дарах хамгийн сайн аргуудын нэг бол суурь нөхцөл байдлаа зохицуулах явдал юм. Чих шуугилтыг үүсгэдэг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлээрэй. Ялангуяа цусны даралт ихсэлтээс сэргийлээрэй.
Дуун эмчилгээ
“Чимээгүй орчинд чих шуугих шинж тэмдэг илүү тод илэрдэг бөгөөд бусад дуу чимээг сонсох чадваргүй болгодог. Тиймээс хөгжмөө асаах, гаднах чимээг сонсохын тулд цонхоо нээх зэргээс сонгоорой. Энэ нь анхаарал сарниулах нэг хэлбэр юм.
Амралт
Гүнзгий амьсгаа авч, стрессээ тайлаарай. Тайвшрах цаг гаргах нь зүрхний цохилт, цусны даралтыг бууруулж, таны оюун санааг тайвшруулах болно. Сэтгэлээ сэргээснээр чих шуугих шинж тэмдэг арилсныг анзаарч магадгүй юм. Өдөр бүр бясалгал, амьсгалын дасгал хийгээрэй.
Эх сурвалж: activebeat