No menu items!
HomeХүмүүс“Дэлхийн Мисс”-т өрсөлдөж явсан Солонгос жүжигчид

“Дэлхийн Мисс”-т өрсөлдөж явсан Солонгос жүжигчид

-

Энэ удаагийн “Хүмүүс” буландаа “Дэлхийн мисс” тэмцээнд өрсөлдөж байсан Солонгосын үзэсгэлэнт жүжигчдийг онцоллоо.

Kim Sung Ryung – 1988 оны Солонгосын Мисс

1988 онд Солонгосын миссээр тодорсон бөгөөд 1989 оны “Дэлхийн мисс” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон. Тэрбээр 1967 онд төрсөн. Анх KBS телевизийн Entertainment Weekly мэдээллийн хөтөлбөрт сурвалжлагчаар ажиллаж  байжээ. Түүнийг дэлгэцийн урлагт алдаршуулсан нь “Shadows in the Palace”, “Rainbow Eyes” зэрэг кинонууд байв. Хамгийн сүүлд 2019 онд “Дуудлага” кинонд тоглосон. Харин хамгийн сүүлд тоглосон телевизийн цуврал нь “The Beauty Inside” аж.

Oh Hyun Kyung – 1989 оны Солонгосын Мисс

1990 онд эх орноо төлөөлөн “Дэлхийн Мисс”-т оролцож явсан тэрбээр 1970 онд төрсөн. Түүний жинхэнэ нэр нь Oh Sang-ji аж. Kongju Урлагийн коллежид туслах профессороор ажиллаж байсан тэрбээр 1990-ээд оноос урлагийн салбарт хөл тавьсан. Түүнийг бид “Хөөрхөн Гун шим”, “Хүнд цохилт” зэрэг олон цувралаар сайн мэднэ. Хамгийн сүүлд 2020 онд “Amanza” хэмээх телевизийн цувралд тогложээ.

Kim Sarang – 2000 оны Солонгосын Мисс

Тэрбээр “Secret Garden” цувралаар олны танил болсон. Gwangyoung охидын ахлах сургуулийг төгсөж, Yong In Их сургуульд Солонгосын уламжлалт хөгжмийн чиглэлээр бакалавр болон магистрын зэргээ хамгаалжээ. Солонгосын Миссийн титмийг хүртдэг тэр жилдээ  “Сахиусан тэнгэрийн уур хи лэн” хэмээх анхны цувралдаа тоглосон байна.

Honey Lee (Lee Ha Nui) – 2006 оны Солонгосын Мисс

Тэрбээр 2007 оны “Дэлхийн мисс”-т эх орноо төлөөлөн оролцож 3-р байрыг эзэлжээ.

Түүний аав нь Солонгосын Үндэсний тагнуулын албанд өндөр албан тушаал хашиж байсан бол ээж нь Солонгосын хөгжмийн урлагийн докторын зэрэгтэй, Эвха Воманс Их Сургуулийн профессор аж. Эгч нь мөн урлагийн хүн. Авга ах нь улс төрч бөгөөд Үндэсний Ассемблейн даргаар ажиллаж байсан.

Тэрбээр Сөүлийн Үндэсний Их Сургуульд Солонгосын уламжлалт хөгжмийн чиглэлээр суралцаж, онц дүнтэй төгссөн. Солонгосын үндэсний хөгжмийн зэмсэг болох gayageum /ятга/-ийг мэргэжлийн түвшинд тоглодог гэнэ. Анх “The Partner” цувралд дүр бүтээж байжээ.

“Дэлхийн мисс”-т өрсөлдөөгүй ч Солонгосын Миссээр шалгарсан жүжигчид

Go Hyun Jung – 1989 оны “Солонгосын Мисс”-ийн дэд байрын эзэн

“Элсэн цаг”, “Queen Seondeok”, “Их үйлс” зэрэг киноны дүрээр бидний танил болсон тэрээр солонгосдоо нэртэй эмэгтэй жүжигчдийн тэргүүн байранд жагсдаг авьяаслаг жүжигчин. Тэрбээр 1971 онд төрсөн. Өдгөө 50 настай ч гоо үзэсгэлэн, залуухан төрхөөрөө үзэгчдийн анхаарлын төвд байдаг. Солонгосын үзэсгэлэн төгс эмэгтэй жүжигчдийн ихэнх нь гоо сайхны мэс засал хийлгэсэн гэдэг тэгвэл энэ бүсгүй гоо сайхны мэс засал хийлгээгүй гэж Солонгосын хэвлэлүүд онцолдог аж.

Lee Bo Young – 2000 оны Миссийн тэмцээний Daejeon Chungnam

“My Daughter Seo-young”, “I Can Hear Your Voice”, “Whisper”, “Mother”, “When My Love Blooms” зэрэг цувралуудаараа алдартай. Сөүлийн эмэгтэйчүүдийн Их сургуульд солонгос уран зохиолын чиглэлээр мэргэшсэн тэрбээр мэдээний хөтлөгч болохыг мөрөөддөг байжээ. 2002 онд MBC телевизийн сонгон шалгаруулалтад орж, эхний 15-д багтсан ч ажилд орж чадаагүй байна. Asiana Airlines компанийн зар сурталчилгаанд тоглож байжээ.

Park Shi Yeon – 2000 “Солонгосын мисс”-ийн хоёрдугаар дэд байр

1979 онд төрсөн тэрбээр 2000 онд миссийн тэмцээнд оролцсоноор урлагийн салбарт хөл тавьсан аж. 1998 онд АНУ-ын коллежид суралцаж, Long Island Их сургуульд сэтгүүлч мэргэжлээр элсэн орсон бөгөөд 2000 онд сургуулиасаа чөлөө авч, Сөүлийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд оролцон гуравдугаар байр эзэлсэн. Анх Хятадын CCTV-ийн цувралуудад тоглож байжээ.

Son Tae Young- 2000 оны Солонгосын мисс 2-р дэд байр

1980 онд төрсөн тэрбээр 2000 оноос урлагийн салбарт хөл тавьж, анх “Цэнхэр зүрх” цувралд тогложээ. 2005 онд тоглосон  “Sad Movie” киноны дүрээрээ шүүмжлэгчдээс ихээхэн өндөр үнэлгээ авсан байна.

Lee Da Hae – 2001 оны Miss Chunhyang

My Girl, Green Rose, Hotel King зэрэг олон цувралаараа алдартай тэрбээр 1984 онд төржээ. Солонгос, Япон, Англи, Хятад хэлээр чөлөөтэй ярьдаг бөгөөд Австралийн Сидней хотод өссөн. Өсвөр наснаасаа урлагийн тэмцээн уралдаанд идэвхтэй оролцож, “солонгос бүжигчин охин”  хэмээн олонд танигджээ. Нэлээд хэдэн гоо сайхны хагалгаа хийлгэсний дараа царай нь хэрхэн өөр болсныг та бүхэн дээрх зургаас харж болно.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд