No menu items!
HomeСэтгэлзүйн эрүүл мэндЗүрхээ сонсЗүрхээ Сонс #4: Хайртай, дотны хүнээ асарч буй хүмүүст зориулав

Зүрхээ Сонс #4: Хайртай, дотны хүнээ асарч буй хүмүүст зориулав

-

“Ногоон Бөмбөлөг” сэтгэл зүйн төвөөс эрхлэн гаргадаг “Зүрхээ Сонс” подкастыг та бүхэндээ албан ёсны эрхтэйгээр хүргэж байна. Энэ удаагийн дугаарт хайртай, дотны хүнээ асарч буй хүмүүст зориулан хэрхэн өөрийгөө хайрлах, түүний эргэн тойрны хүмүүс ямар тусламж, дэмжлэг үзүүлж болох тухай  ярилцжээ.

Таны найз эсвэл гэр бүлийн хүн чинь бүтэн цагаар хэн нэгнийг асран халамжилдаг бол та ч бас энэ дугаарыг заавал сонсоорой.

Подкастыг бүрэн эхээр нь сонсох:

“Хэн нэгнийг асарч байгаа хүн өөрийнхөө тухай мартсан байдаг”

Хайртай дотны хүнээ асран хамгаалдаг хүмүүс ямар нэг хариу нэхэлгүй, өөрийн цаг зав, зүрх сэтгэл бүх зүйлээ түүнд зориулж байдаг. Эдгээр хүмүүсийн эрүүл мэнд, сэтгэл зүй асарч буй хүнийхээ сайн сайхан байдалтай шууд холбоотой. Ихэнхдээ бид асрах шаардлагатай  ээж, аав, ах эгч, эмээ өвөө зэрэг хүмүүстэй анхаарал хандуулдаг хэрнэ түүнийг асарч байгаа хүнээ орхигдуулдаг.

Гэтэл тэр хүн амьдралынхаа ихэнх цагийг зөвхөн тухайн хүнд зарцуулж байдаг бөгөөд өөрийн амьдралын сайн сайхан, чухал зүйлийг мартсан байдаг. Бид үүнийг л анхаарах нь зүйтэй.

Тэр хүн ч мөн өөрийн гэсэн амьдралтай. Хэн нэгнийгээ асарсаар, түүнд 100 хувь цагаа зарцуулж байгаа учир өөрийнх нь бусад харилцаануудад энэ нь нөлөөлж байгаа.

Бид тэр хүнийг ажлаас нь чөлөөлөөд, чи энэ л хүнийг асраарай гэсэн ч түүнийг үнэлж, хайрлаж байх ёстой юм шүү. Үүний сацуу хэн нэгнийг асарч байгаа хүн өөрийнхөө тухай мартсан байдаг. Тэд би энэ хүний л сайн сайхны төлөө  явах ёстой гэсэн бодлоосоо үүдээд  дотоод хүнээ гээгдүүлдэг байна.

Тэдэнд дэмжлэг хэрэгтэй

Хэн нэгнийг асарч буй хүмүүс өөрийнхөө чадлын хэрээр бүх зүйлийг хийж байгаа. Гэтэл энэ нь тэдэнд  хайртай хүндээ сайн тусалж чадахгүй байгаа мэт мэдрэмж төрүүлэх нь бий. Энэ бодлууд нь сэтгэл зүйн хувьд дарамт, асуудлыг үүсгэж байдаг учир эргэн тойрны хүмүүс нь маш сайн дэмжиж байх ёстой.

Асран халамжилж байгаа хүмүүст бид сэтгэл зүй болоод бие махбодийн дэмжлэгийг бүх талаас нь үзүүлж байх хэрэгтэй. Хэрэв боломжтой бол санхүүгийн дэмжлэг ч үзүүлэх хэрэгтэй болов уу. Яагаад гэвэл хэн нэгийг асраад ажил хийхгүй, хязгаарлагдмал орлоготой байгаа шүү дээ. Тухайн хүн бас өөрийгөө буруутгалгүйгээр хүлээж аваарай гэж зөвлөмөөр байна.

Асран халамжилж байгаа хүнд өөртөө гаргах цаг маш чухал. Завсарлага авч байж  дараа дараагийн үйлдлүүд илүү үр дүнтэй болно. Тасралтгүй үргэлжлэх зүйлс нь өөрт нь сөргөөр ч нөлөөлөх талтай. Улмаар сэтгэл гутрал, айдас түгшүүрт автаж, ууртай болох магадлалтай.

Тэд асран халамжилж байгаа хүнийхээ хажууд ихэнх цагаа өнгөрүүлдэг. Тэгэхээр асарч байгаа хүний зүгээс ямар  эрсдэл, хүндрэл тулгарч байгааг гэр бүлийг гишүүд ойлгох хэрэгтэй. Магадгүй харилцааны зөрчил үүсч, алдаа дутагдал гарч болно. Энэ үед хөндлөнгийн хүмүүс асарч байгаа хүнээ буруутгаж эхэлдэг. Үүний оронд  өдөр болгон ямар их хүч, хөдөлмөр зарцуулж байгаа вэ гэдгийг бодож, асарч буй хүнээ илүү сайн дэмжиж байгаарай.

Асарч буй хүний эрүүл мэнд

Их ачаалалтай байх, шөнийн нойр нь тасалдах нь бие махбодийн өвчлөлийг бий болгож байдаг. Тиймээс бид эрүүл мэндийн асуудлыг нь  орхигдуулж болохгүй.

Та ч гэсэн энэ ертөнц дээр өөрийнхөө орон зайд амьдрах гээд ирсэн хэн нэгэн. Бид зарим шалтгаанаас болоод хайртай хүнээ асрах хэрэг гардаг. Гэхдээ энэ нь та тэр хүний хувьд аврагч, бүхнийг чадагч нь гэсэн үг биш шүү. Танд бас хил хязгаар, чадамжийн хэмжээ байх ёстой.

Мөн өөртөө битгий хатуу хандаарай. Зарим хүмүүс өөртөө маш их зүйл даатгачихсан байдаг. Гэр бүлийн гишүүд ч хүлээлт өндөртэй болчихдог. Энэ хүлээлтийг багасгаж, зохион байгуулалттай байхыг хичээгээрэй.

Хэн нэгэн хүнд зохион байгуулалттай бай гэж хэлэх амархан. Гэхдээ үүнд та, гэр бүлийн гишүүд, хамаатан садан, хамт олны дэмжлэгийг авахаас бүү татгалз. Та өөрийн хийх ажлын жагсаалтыг гаргаад бусдаар туслуулах боломжтой зүйлийг нь хийлгэж, өөртөө цаг гаргах хэрэгтэй. Тэр хэсэгхэн хугацаа танд бүрэн “амьсгалах” боломжийг өгнө.

Таны асарч буй хугацаа дууслаа гэж бодоход өөрийнхөө амьдралаар амьдрах зам мөр үлдсэн байгаа шүү дээ. Энэ үед амьдрал зогссон мэт мэдрэмж төрж болно.

Энэ бол таны амьдралын нэгээхэн хэсэг. Харин бүх зүйл биш шүү.

Тиймээс өөртөө цаг гаргаж, бусдаас дэмжлэг авч байгаарай.

Эх сурвалж: “Зүрхээ сонс” подкаст

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд