No menu items!
HomeЭрүүл мэндОУ-ын эрүүл мэндийн сайтад Монголчуудын хөх толботой төрдөг талаар онцолжээ

ОУ-ын эрүүл мэндийн сайтад Монголчуудын хөх толботой төрдөг талаар онцолжээ

-

Хөх толбо гэж юу вэ?

Монгол хүүхдүүдэд төрхөд нь гардаг хөх толбыг анагаах ухааны үүднээс төрөлхийн арьсны “меланоцитоз” гэж албан ёсоор нэрлэдэг.

Эдгээр нь ихэвчлэн өгзөг эсвэл нурууны хэсэгт байдаг боловч гар, хөл дээр ч гарч болно. Мөн хорт хавдар, аливаа өвчин үүсгэдэггүй бөгөөд эрүүл мэндэд ямар ч аюул учруулахгүй. Гэхдээ эмч нар хүүхэд мэндэлсний дараа төрөлхийн хөх толбо мөн эсэхийг баталгаажуулж, шалгаж үздэг байна. Хөх толбыг эмчлэх зөвлөмж байхгүй бөгөөд өсвөр наснаас өмнө өөрөө бүдгэрч арилдаг.

Хэзээ үүсдэг вэ?

“Кливлэнд клиник”-ийн мэдээлснээр энэ нь төрснөөс хойш хоёр сарын дотор гарч ирдэг /Бусад оронд/. Хэрэв насанд хүрсэн хойноо илэрвэл энэ нь төрсний тэмдэг гэж тооцогдохгүй. Харин Монголчуудын хөх толбо нь яг төрөх үед гарч ирдэг байна.

Хөх толбыг улаан (судасны) ба пигментжсэн гэсэн үндсэн хоёр төрөлд хуваана. Улаан өнгийн толбо нь судасны асуудлаас хамаарч үүсдэг. Тэд цус алдалт , өвдөлт гэх мэт олон хүндрэл дагуулдаг ажээ.

Харин пигментийн төрөл нь тодорхой шалтгаангүй байдаг бөгөөд ихэнх нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй. Монголчуудад байдаг хөх толбо нь энэ ангилалд багтдаг. Бусад пигментийн төрөл нь эрүүл мэндэд эрсдэлтэй байж болох ч монгол хөх толбо нь тийм биш юм.

Хөх толбо юунаас болж үүсдэг вэ?

Монголчуудын хөх толбо нь төрөхдөө эсвэл төрсний дараахан арьсан дээр гарч ирдэг. Толбо нь үр хөврөлийн хөгжлийн явцад меланоцитууд (пигмент үүсгэдэг эсүүд эсвэл меланин ) арьсны гүн давхаргад үлдэх үед үүсдэг байна. Үүний шалтгаан нь юу болох нь одоогоор тодорхойгүй байгаа.

Таны меланиний хэмжээ (арьсны өнгийг хариуцдаг бодис) нь пигментийн төрлийн толбны өнгийг тодорхойлж байдаг.

Хөх толбо нь Монголчуудаас гадна хар арьстай хүмүүст, тэр дундаа Африк, Зүүн Энэтхэг эсвэл Ази гаралтай хүмүүст байдаг.

Хөх толбо нь эрүүл мэндэд ямар ч гэм хоргүй. Эдгээр нь хорт хавдар болоод өөр өвчин эмгэгийг илтгэдэггүй. Мөн эмчийн шаардлагагүйгээр, цаг хугацаа өнгөрөх тусам бүдгэрч алга болдог.

Эх сурвалж: Healthline

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ

Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороодын иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:78 “Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбай” чиглэлийг шинээр нээж 2024 оны...

трэнд