No menu items!
HomeОнцлохТалархлын эрүүл мэндэд үзүүлэх 5 ач тус

Талархлын эрүүл мэндэд үзүүлэх 5 ач тус

-

Өглөө бүрийг талархлаар угтаарай. Сэтгэл судлаачид талархал бол амьдралын даатгал гэж үздэг. Бусдад, аливаа зүйлд, өөртөө, энэ амьдралд талархаж байх хэрэгтэй. Биднийг аз жаргалгүй болгодог зүйл нь аливаа зүйл, бусдад талархахгүй байх явдал юм.

Талархал нь таны амьдралын чанар, эрүүл мэндэд амин чухал бөгөөд эерэг нөлөө нь урт хугацааны турш үргэлжлэх болно.

 Талархал нь илүү сайн унтаж амрахад тусална

Канадын Альберта дахь Грант МакЕваны Их Сургуулийн хийсэн судалгаагаар сэтгэл түгшсэн оюутнууд унтахынхаа өмнө талархаж буй зүйлсийнхээ жагсаалтыг бичих дасгалыг долоо хоногийн турш хийв. Тэд уг дасгалыг хийгээгүй оюутнуудаас илүү сайн нойртой байжээ. Үүний үр дүнд судлаачид талархдаг зүйлснийнхээ талаар бодох нь оюутнуудын сэтгэлийн түгшүүр, санаа зовнилыг багасгаж, оюун санааг нь тайвшруулсан гэж үзсэн байна.

Талархал таны хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлнэ

Харвардын Их Сургуулийн хамтарсан нэгэн туршилтаар судлаачид оролцогчдыг тодорхой сорилтын дагуу сорьжээ. Тэд оролцогчдод “яг одоо 54 доллар ав, эсвэл 30 хоногтоо 80 доллар ав” гэжээ. Мөн  шийдвэрээ гаргах хугацаандаа талархал, аз жаргал эсвэл төвийг сахисан байдал гэсэн сэдвүүдээс сонгож, түүнийхээ талаар бичихийг хүсэв. Талархалтай явдлын талаар бичсэн хүмүүс бусад хүмүүсээс илүү шагналаа хойшлуулах шийдвэртэй байсан. Эрдэмтэд талархал нь алсын харааг дэмжиж, хүсэл эрмэлзлийг бэхжүүлдэг гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Талархал нь сэтгэлийн хямралыг бууруулна

Санаа зовсон зүйлсийнхээ талаар бодож, урт жагсаалт гаргахын оронд талархах зүйлсийнхээ жагсаалтыг гаргаж үзээрэй. Сэтгүүлч Жиованни Алесиогийн хэлснээр “хэд хэдэн судалгаагаар талархлын мэдрэмж нь тархин дахь серотонин, допамин дааврыг ялгаруулдаг хэсгийг идэвхжүүлснээр стресс, сэтгэлийн түгшүүрийг бууруулдаг болохыг харуулж байна. Амар амгалан, тайван байхыг хүсвэл илүү их талархах хэрэгтэй” гэжээ.

Талархал нь таныг илүү олон найз нөхөдтэй болоход тусална

Хэрэв та нийгмийн хүрээгээ тэлэхийг хүсвэл “баярлалаа” гэсэн ганц үгийг хэлж дадаарай. 2015 оны Эмоци сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар шинэ танилдаа талархсанаар үргэлжлүүлэн харилцаа тогтоох магадлал өндөр гэжээ.

Талархал нь өвдөлтийг бууруулдаг

Калифорнийн Их сургуулийн профессор Роберт Эммонсын хийсэн судалгаагаар байнга бусдад, ямар нэгэн зүйлд талархаж явдаг хүмүүс ямар нэг өвчний шинж тэмдгийн талаар бага мэдээлж, өвчин зовиур багатай байжээ. Мөн өвдөлт нь талархдаггүй хүмүүстэй харьцуулахад бага.

Үүнээс үзэхэд талархал нь таны бие болон сэтгэлийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй болох нь харагдаж байна. Талархаж болох зүйлс таны эргэн тойронд их бий.

Эх сурвалж: thehealthy

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд