No menu items!
HomeУлс төрТ.Ганболд: Хэрвээ би албан тушаалд очъё гэсэн бол МАН-д элсээд, маш амархан...

Т.Ганболд: Хэрвээ би албан тушаалд очъё гэсэн бол МАН-д элсээд, маш амархан сайд болчих байлаа

-

“Алтан Дорнод Монгол” ХХК-ий ТУЗ-ийн дарга Т.Ганболд өөрт нь МАН-д гишүүнээр элсэх урилга олон ирсэн, гэвч татгалзсан шалтгаанаа цахим хуудастаа тайлбарлан бичжээ.

Тэрээр “Хоёр жилийн өмнө талбай дээр очоод үг хэлж л явсан. Мэдээж хэрэг тэр тогтолцоо, эрх мэдэлтнүүдийн хүчний хоорондын тэмцлийн нэг талд нь дэмжлэг үзүүлж буй хэлбэр шүү дээ. Шинээр оршин тогтнож, шинээр гарч ирж буй хүмүүсийг ярьж байгаа шиг ээ шинэ, зөв, шударга зүйл хийх болов уу гэж найдсан хэрэг. Тэр цаг үеэс намайг У.Хүрэлсүхийн тал, Л.Оюун-Эрдэнийн гар хөл болсон гээд л янз бүрээр хардсан.

Аливаа хүний амьдрал, хүн төрөлхтний түүхэнд хамгийн том шүүгч нь цаг хугацаа байдаг.  Намайг хоёр жилийн өмнө тэгж явснаас хойш зөндөө олон удаа МАН-д элсэх урилга ирсэн. Юу гэж би хамгийн сайн мэддэг намдаа дахин элсэх вэ дээ.

Өмнө нь 2005-2015 онд МАН-ын бага хурлын гишүүн явж, 2015 оны 12 сард сард 65-аараа ялахын өмнө намаас гарч байлаа. Би МАН гэдэг юмыг сайн, муу гэхээс илүү нэг хэсэг хүмүүсийн буруу, бохир аргаар, нийтийг хохироох гэсэн тогтолцоо гэж хардаг. Улс төр гэдэг нэр томьёо, эрх барина гэдэг ойлголтоор намын араар орж, амьжиргаагаа залгуулдаг, нийтийн хөрөнгө цөлмөдөг асуудлуудыг тэвчиж чадаагүй. Хэрвээ би албан тушаал, эрх мэдэл дээр очъё гэсэн бол МАН-д элсээд, МАН-аас нэр дэвшиж маш амархан сайд болчих байлаа” гэжээ.

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд