LOADING

Type to search

Нүүрс ус хэрэглэхээ больчихвол таны биед юу тохиолдох вэ?

Share

Нүүрс ус багатай хоолны дэглэм барих нь жингээ хасах хурдан арга бөгөөд олон алдартнууд энэ дэглэмийг баримталдаг. Нүүрс усыг хоол хүнснээс хасах нь өөхийг шатаахад тустай гэдэг нь үнэн боловч хэд хэдэн таагүй үр дагавартай байдаг.

1. Толгой эргэнэ

Нүүрс усыг бүр мөсөн хассанаар хүний ​​биед стресс үүсдэг. Нүүрс ус агуулсан зүйлс идэхээ болиход бие махбодь нь глюкозыг энерги болгож чадахгүй учраас дотор муухайрах, толгой өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна.

2. Таныг идэвх муутай болгоно

Маш бага нүүрс ус агуулсан хоол хэрэглэснээр бие дасан зохицож, өөх тосыг задалж эхэлдэг. Өөх тос нь энергийн эх үүсвэр болдог тул биеийн тамирын дасгал болон бусад үйл ажиллагааны үеэр сульддаг байна.

3. Зүрхэнд муу нөлөөтэй

Маш бага нүүрс ус хэрэглэдэг хүмүүс зүрхний өвчин тусаж, эрт нас барах эрсдэл өндөр байдаг гэсэн судалгаа гарчээ. Эрүүл нүүрс ус нь судасны хананы үрэвсэл үүсэх, судас бөглөрөх эрсдэлийг бууруулахад тусалдаг тул анагаах ухааны мэргэжилтнүүд нүүрс ус багатай хоолноос татгалзахыг зөвлөж байна.

4. Таны бодисын солилцоо удааширна

Гэнэт нүүрс усаа хасвал өтгөн хатаж эхэлнэ. Харин овьёос болон бүхэл үр, тариа хивэг мэтийн эслэг ихтэй нүүрс ус агуулсан хүнс нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлж, илүү хурдан турахад тусалдаг.

5. Булчин өвдөнө

Нүүрс усгүй хоолны дэглэм барьдаг олон хүмүүсийн булчин өвддөг. Нүүрс усыг эрс багассанаар шээсээрээ их хэмжээний электролитыг алддаг бөгөөд шаардлагатай эрдэс бодис дутагдсанаас үүдэн булчингийн өвдөлт үүсдэг ажээ.

6. Амнаас эвгүй үнэр гарна

Зарим хүмүүс нүүрс усгүй хоолны дэглэм барьж эхэлснээс хойш аманд нь эвгүй амт мэдрэгдэж, муухай үнэр гарч байгааг анзаарчээ. Нүүрс ус хэрэглэхээ больсон үед хүний бие өөхний хүчлийг кетон хэмээх байгалийн химийн бодис болгон хувиргадаг. Энэ нь таны амнаас эвгүй үнэр гарах шалтгаан болдог байна.

Хүний биед тустай, эрүүл нүүрс ус агуулдаг хүнс

Quinoa.Энэхүү тэжээллэг үр нь нүүрс ус ихтэй тул цусан дахь сахарын хэмжээг бууруулахаас гадна жингээ хурдан хасахад тусална.

Гурвалжин будаа. Энэ нь уураг, эслэгийн маш сайн эх үүсвэр бөгөөд зүрхний эрүүл мэндэд нэн тустай.

Арвай. Энэ нь холестерин, цусан дахь сахарын хэмжээ бууруулах гэх мэт эрүүл мэндийн олон ач тустайн дээр хоолны дуршил бууруулдаг гайхалтай бүтээгдэхүүн юм.

Шоколадтай сүү. Энэхүү нүүрс ус, уургийн холимог нь булчин чангалахад тусалдаг бөгөөд төгс энергийн ундаа болдог.

Эх сурвалж: brightside

error: Content is protected !!