No menu items!
HomeХөтөчУхаалаг хүн болохыг илтгэх нийтлэг 9 зан төлөв

Ухаалаг хүн болохыг илтгэх нийтлэг 9 зан төлөв

-

Азтай хүмүүс ухаалаг төрдөг гэдэг ч үргэлж тийм байх боломжгүй. Мэргэжилтнүүд, хүрээлэн буй орчин, оюун ухааны чадвар зэрэг нь үүнд нөлөөлдөг гэжээ. Ямартай ч ухаалаг хүмүүст дараах нийтлэг 9 зан ажиглагддаг байна.

1. Тэд өөрсдийн л ажлыг хийдэг

Бусдыг шүүмжилж, хов жив ярих нь ухаалаг хүмүүсийн хийдэг зүйл биш. Саяхны хийсэн судалгаагаар, ухаалаг хүмүүс ганцаараа байхдаа хамгийн их аз жаргалтай байдаг бөгөөд ингэснээр тэд анхаарлаа  төвлөрүүлж, ажлаа хийж чаддаг болохыг тогтоожээ. Тэд бол  зожиг хүмүүс биш, зүгээр л ганцаараа байхдаа илүү үр бүтээлтэй байдаг.

2. Тэд хошин шогийн мэдрэмж сайтай байдаг

Жижигхэн зүйлийг ч хошигнол болгож, эргэн тойрныхоо хүмүүсийг инээлгэх чадвартай хүн ухаалаг байдаг. Хошин шогийн мэдрэмжтэй байхад ур чадвар шаардагддаг бөгөөд оюун ухаан сайтай хүмүүс хошигнодог гэж  эрдэмтэд үзэж байна.

3. Тэд өөртэйгөө ярьдаг

Дэлхийн хамгийн агуу суут хүмүүсийн нэг Альберт Эйнштейн өөртэйгөө ярьдаг байсныг та мэдэх  үү? Өөртэйгөө ярих нь хүний тархийг хурцалж, бодлуудыг цэгцэлдэг байна.

4. Тэд хөгжим сонсох дуртай

Бүх хүмүүс хөгжим сонсох дуртай. Гэхдээ үг сонсохоос илүү хэмнэлд дуртай хүн ухаантай байдаг аж. Саяхны нэгэн судалгаагаар хөгжмийн зэмсэг тоглодог хүмүүс өндөр түвшний оюун ухаантай байдгийг тогтоожээ.

5. Тэд их ажилладаггүй

Ухаантай хүмүүс их ажил хийдэггүй. Үнэндээ тэд залхуу байдаг. Учир нь ямар нэгэн ажлыг амар хялбар, гэхдээ өө сэвгүй хийх аргыг дандаа олдог ажээ.

6. Тэд үргэлж хариулт хайж байдаг

Ухаантай хүмүүс сониуч байдаг. Тэд үргэлж хариулт хайж, нууцыг судалдаг. Мөн тэд их зүйлийг уншдаг бөгөөд тэмдэглэл хөтлөх дуртай байдаг ажээ.

7. Тэд алдаагаа хүлээн зөвшөөрдөг

“Амазон” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос “Оюун ухаантай хүний хамгийн том шинж тэмдэг бол алдаагаа хүлээн зөвшөөрч, түүнээс суралцах чадвар юм” гэжээ.

Хүн болгон төгс төгөлдөр байдаггүй. Харин бурууг хүлээн зөвшөөрөх нь  хамгийн ухаалаг хүний үйлдэл юм.

8. Тэд шоколад идэх дуртай

Судалгаагаар шоколад байнга идвэл тархины үйл ажиллагаа сайжирдаг болохыг тогтоожээ. Шоколад иддэг хүмүүсийн ой тогтоолт, танин мэдэхүйн чадвар, сэтгэхүй маш сайн байдаг.  

9. Тэд хэтэрхий их ярьдаггүй

Ухаалаг хүмүүс хов живэнд оролцдоггүй. Мэргэжилтнүүдийн олж мэдсэнээр, тэд хов ярьснаас илүү өөрт хэрэгтэй зүйлээ хийхийг илүүд үздэг. Мөн өөрсдөд нь хэрэг болохгүй зүйл байвал ярихаа зогсоодог ажээ.

Эх сурвалж: Brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд