No menu items!
HomeХүмүүсСелена Гомезийн хайр, дурлалын түүх

Селена Гомезийн хайр, дурлалын түүх

-

Селена Гомез төрсөн өдрийн үдэшлэг зохиож, загварын цуглуулга гаргаж, шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа талаар бид аль хэдийнээ мэдсэн. Харин та түүний хайр дурлалын талаар юу мэдэх вэ?

Селенагийн үерхэж байсан залуус

Селена Жастин нарын хайр дурлалын талаар мэдэхгүй хүн ховор. Тэд 2017 оны 10-р сард эргэн нийлсэн ч 2018 оны 2-р сард харилцахаа больсон гэдгээ дахин мэдэгдсэн юм.

Селена 2019 онд нэгэн ярилцлагадаа өөртөө анхаарлаа хандуулахыг хүссэн тул болзох бодолгүй байгаа талаараа мэдэгдсэн байдаг.

Селена, Жастин нарын үерхлийн мэдээлэл 2010 оноос эхлэн 2018 он хүртэл эцэс төгсгөлгүй цацагдаж байсан ч Жастин Хэйли Болдуинтай гэр бүл болсноор намжсан юм.

Селена, Жастин нар өөрсдийн харилцааг уран бүтээлээрээ илэрхийлсэн гэж болно. Тухайлбал, Жастин “Sorry”, “What Do You Mean”, “Mark My Words” зэрэг уран бүтээлийг гаргасан бол Селена “The Heart Wants What It Wants” дуугаараа өөрийгөө мэдрүүлсэн гэж тэдний шүтэн бишрэгч нар дүгнэдэг.

Селена үүний дараа  дуучин Weeknd-тай харилцаатай болсон гэдгээ зарлав. Тэдний харилцаа 10 сар үргэлжилсэн бөгөөд 2017 оны 10-р сард салсан байдаг. The Cheat Sheet-ийн мэдээлснээр, тэдний ажлын цагийн хуваарь хоорондоо таараагүйн улмаас хоёр бие биетэйгээ өнгөрөөх цаг гараагүй. Үүнээсээ болж салсан хэмээн эх сурвалж мэдээлэв. Гэсэн хэдий ч зарим хүмүүс Жастин Биберээс болсон гэж таамаглаж байв.

2016 оны 10-р сард Селена, Чарли Пут нар болзож байгаа гэсэн цуу яриа тархав. Тэд “We Don’t Talk Anymore” дууг хамтран дуулсан билээ. Тухайн үедээ тэд энэ яриаг хүлээн зөвшөөрөхгүй байсан ч Чарли 2018 онд Billboard-д өгсөн ярилцлагадаа үнэн болохыг батлав. Тэрбээр “Бид маш богино хугацаанд харилцсан. Би харилцаагаа сайхан байлгах гэж маш их хичээсэн бүтээгүй” хэмээжээ.

Мөн Селена, Самуэль Крост хоёрыг үерхэж байгаа талаар хэвлэлүүд мэдээлж, тэдний хөтлөлцөн ахлаж байгаа зургийг нийтэд дэлгэсэн байдаг. Тэд эхэндээ үгүйсгэж байсан ч сүүлдээ хүлээн зөвшөөрсөн юм.

2016 онд Крост инстаграм дээрээ нэгэн бичлэг байршуулсан ч маш хурдан устгасан байдаг. Тэрээр “Селена бол зүрх сэтгэлтэй, мэдрэмжтэй охин. Би түүнээс хайр ямар байдгийг мэдэрсэн. Би чамд хайртай Сэл” гэсэн байдаг.

Мөн 2016 онд Селена Гомез Орландо Блумтай богино хугацаанд холбоотой байсан боловч хоёулаа үүнийг үгүйсгэдэг. Гэхдээ Орландо, Селена нарын Лас Вегас дахь шөнийн клубруу хамт явж байгаа зургууд нь цахим ертөнцөд цацагдсан юм. Тухайн үед Орландо Кэти Перритэй үерхэж байсан тул хүмүүс тэднийг “хайрын гурвалжин” гэж нэрлэх болжээ. Кэти харин үүнд бухимдалгүй, бүх зүйлийг хуйвалдаан, цуурхал хэмээн мэдэгдэж байсан юм.

2015 онд Селена DJ Зеддтэй богино хугацаанд романтик харилцаатай байсан. Тус онд өгсөн ярилцлагадаа Селена “Би түүнийг маш их хүндэлдэг, түүнтэй хамт байх үнэхээр сайхан байсан” гэжээ. Хожим нь Зедд 2017 онд Биллбоард сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Селенатай уулзсанаа баталж, Селенагийн нэр алдараас болж харилцаа нь хэцүү байсан гэж хэлсэн юм.

Мөн Селенаг охид бүрийн шүтээн болсон “One Direction” хамтлагийн нэгэн гишүүнтэй болзсон эхэлсэн хэмээн мэдээлэл гарав. Тэдний хамтдаа хооллож буй зураг интернетэд цацагдсаны дараа Селена, Ниал Хоран нарыг дотно харилцаатай гэх цуурхал тарсан юм. Гэсэн хэдий ч Селена бид зүгээр л найзууд хэмээн мэдэгджээ.

Селенагийн өөр нэг болзоот залуу нь “Twilight” киноны гол дүрийн жүжигчин Тэйлор Лотнер байсан юм. Тэд кино зураг авалтын үеэр танилцаж, дотноссон хэдий ч харилцаа нь удаан үргэлжлээгүй ажээ.

Селенагийн дараагийн хайрын түүх нь Ник Жонастай холбоотой. Залуу, дуучин Майли Сайрусаас салсныхаа дараахан Селенатай үерхсэн байдаг. Гэвч тэдний харилцаа хэдхэн сар үргэлжилсэн юм.

Селена Гомез, Дэвид Хенри нар “Wizards of Waverly Place”-д  ах, эгчийн дүрд тоглож байсан. Гэхдээ тэд бодит амьдрал дээр хосын харилцаатай байсан гэдэг.

Мөн Селена 2014 онд Италийн бизнесмен Томми Чиабратай цөөн хэдэн удаа болзсон байдаг. Гэвч харилцаа нь мөн л удаан үргэлжлээгүй юм.

Эх сурвалж: seventeen

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд