No menu items!
HomeЭрүүл мэндЗүрхний хэм алдалтын шалтгаан

Зүрхний хэм алдалтын шалтгаан

-

Зүрхний нэг цохилт нь зүрхний тосгуур, ховдлуудын тодорхой дараалалтай агшилтаас бүрддэг тухай хүн бүр л биологийн хичээл дээрээс үзэж байсан. Агшилтууд нь тогтсон хугацааны дараа ар араасаа даган хийгдэж байдаг.

Зүрхний хэмийн алдагдал буюу аритми гэдэг нь зүрхний хэсгүүдийн агшилтын дараалал, хэмнэл, давтамж алдагдахыг хэлдэг. Үхэлд хүргэдэг зүрхний эмгэгийн дотроос зүрхний хэм алдагдах буюу аритми нь 10-15% эзэлдэг ажээ.

Зүрх зөв хугацаанд агшиж чадахгүй байхыг зүрхний хэм алдагдал гэж ойлгож болно. Зарим хүн хэм алдагдлыг мэдрэхгүй байх нь бий. Хэм алдагдлыг ерөнхий 2 том бүлэгт хуваана. Тахиаритми- зүрх хэвийн хэмжээнээс түргэн агших, брадиаритми- зүрх удаан агших гэж ангилдаг хэдий ч маш олон хэлбэр байдаг. Судалгаагаар 40-өөс дээш насны америкчуудын 4 хүн тутамд 1 нь зүрхний хэм алдагдалтай байдаг байна.

ШАЛТГААН

Эрүүл хүн ихээр идэх, өтгөн хатах, бариу хувцас өмсөх, шавьж хорхойнд хазуулах, зарим эм бэлдмэл хэрэглэх, сэтгэл санааны дарамтанд орох зэргээс үүдэн аритми үүсэх нь бий. Мөн түүнчлэн чихрийн шижин өвчний үед, ялангуяа таргалалт, даралт ихсэх өвчинтэй хосолсон үед үүсэх эрсдэл ихтэй байдаг.

Гэхдээ сарын тэмдгийн өмнөх хам шинж зэрэг бусад шалтгаанаас үүдэлтэй байх нь бий.

Эдгээрээс гадна удамшлын хүчин зүйлийн нөлөөгөөр аритмигээр өвдөх магадлал өндөртэй болох нь ч бий. Мөн зүрхний мэс заслын дараах хүндрэл ч байж болно. Ингээд ч зогсохгүй дараахь эмгэгийн үед шинж тэмдэг байдлаар илэрдэг, үүнд:

• Даралт ихсэх өвчин

• Зүрхний гажиг, зүрхний дутагдал, зүрхний цусан хангамж хомсдох өвчин

• Хоёр хавтаст хавхлагын унжилт

• Бамбай булчирхай н өвчин ба бусад дааврын алдагдалтай өвчнүүд.

Хэрвээ та хэм алдагдалтай гэж оношлогдсон бол хэм алдагдалд хүргэж байгаа шалтгааныг олж тогтоох нь чухал.

Зүрхний хэмнэл алдагдах нь бие даасан өвчин биш, харин өвчний шинж юм. Ер нь бол аажимдаа арилж болох ч хэдэн цагаар арилахгүй байх, огцом хүндрэл өгөх зэрэг тохиолдолд  эмнэлгийн тусламж яаралтай авах хэрэгтэй. Цаашилбал, аритми нь өөрөө аяндаа алга боллоо ч  цаг алдалгүйгээр зүрхний эмчид үзүүлэх хэрэгтэй.

Зүрхний хэмнэл алдагдах үед зүрхний цохилт гэнэт олдож, эсвэл алдагдаж байгаа мэт мэдрэмжийг дагалдан зүрх хэт хурдан, эсвэл хэт удаан цохилж эхэлдэг. Мөн бие сулрах, ядрах, амьсгаадах, царай цонхийх, зүрхээр өвдөх зэрэг шинж мэдрэгдэнэ.

Зүрхний хэмнэл алдагдлын шалтгааныг тогтоохын тулд аритмолог /зүрхний хэм алдагдлын/ эмч зүрхний цахилгаан бичлэгийн (ЗЦБ)+ атропинтой сорил хийнэ. Мөн фонокардиограмм хийж, зүрхний авиа болон шуугианыг шинжилнэ. Түүнээс гадна ердийн зүрхний цахилгаан бичлэг, ачааллын үеийн ЗЦБ, ЗЦБ-цахилгаан хяналтыг хоногийн туршид хийж зүрхний чанд авиан шинжилгээ хийнэ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд