No menu items!
HomeХүмүүсӨмнөд Солонгосын алдарт жүжигчин И Жон Жэ

Өмнөд Солонгосын алдарт жүжигчин И Жон Жэ

-

Өмнөд Солонгосын жүжигчин И Жон Жэг “Хүмүүс” буландаа онцолж байна. Түүнийг Монголчууд “Элсэн цаг” кинонд тоглосноор нь сайн мэдэх билээ.

И Жон Жэ нь 1973 оны 3-р сарын 15-нд төржээ. Тэрээр загвар өмсөгчөөр урлагийн гараагаа эхэлж, дараа нь жүжигчин болохоор шийдсэн байна. И Жон Жэг кафед ажиллаж байхад нь хувцас загвар зохион бүтээгч нэгэн таарч, загвар өмсөгч болгосон түүхтэй.

Харин жүжигчин залуу 1993 оноос кинонд тоглож эхэлсэн бөгөөд тэр цагаасаа алдаршсан юм.  Тэрээр “Young Man” кинонд анхны дүрээ бүтээж, үзэгчдээс өндөр үнэлгээ авч байсан ч 1994 онд хит болсон “Мэдрэмж” кино  нь түүнийг улам алдаршуулсан юм.

1995 онд гарсан “Элсэн цаг” олон ангит киноны бие хамгаалагчийн дүр түүнийг шилдэг жүжигчин болгожээ. Харин тэрээр хоёр найзын нөхөрлөлийг харуулсан “Наран мандах нутаг” киногоороо Пэгсан, Хөх луу кино наадмаас шилдэг эрэгтэй жүжигчин шагналыг хүртэж байв.

Мөн тэрээр 2010 онд гарсан “Housemaid” киногоор Каннын кино наадам, Торонтогийн олон улсын кино наадамд оролцож, карьер нь улам өссөн байна.Түүний тоглосон өөр нэг алдартай бүтээл бол “The Thieves” хэмээх хоёр ангит кино билээ.

Тэрээр уг киногоор 24 дэхь “Buil Film Awards”-аас шилдэг жүжигчний шагнал, “Marie Claire Asia Star Awards”-аас  оны шилдэг жүжигчин шагналыг тус тус хүртэж байв.

Хувийн амьдрал

2008 оны 8-р сард тэрээр Донгүг их сургуульд магистрын зэрэг хамгаалсан бөгөөд мөн оны арван хоёрдугаар сард театрын бүтээлд анх удаагаа тоглосон юм. Жон Жэ алдарт “Гамлет” жүжгийн гол дүрийг бүтээжээ.  

Тэрээр жүжиглэхээс гадна “Il Mare” хэмээх дээд зэрэглэлийн итали сүлжээ ресторан ажиллуулдаг гэдгээрээ алдартай. Мөн жүжигчин залуу интерьер дизайны чиглэлээр суралцаж, ресторануудынхаа интерьерыг өөрөө хариуцаж ажилласан байна.

Тэрээр 2008 онд “Seorim C&D” үл хөдлөх хөрөнгийн  компанийг үүсгэн байгуулсан бөгөөд “City of the Rising Sun” кинонд хамт тоглосноос хойш түүний хамгийн сайн найз болсон жүжигчин Jung Woo-Sung-тай хамтран хэд хэдэн бизнес эрхэлдэг ажээ.

Харин жүжигчин залуу өөрийн хайр дурлалын талаар олон нийтэд дэлгээд байдаггүй. Гэхдээ тэрээр “Daesang” группын  өв залгамжлагч  Lim Se-ryung хэмээх бүсгүйтэй болздог ажээ. Түүний болзоот бүсгүй өмнө нь “Samsung” группын захирлын цорын ганц хүү болох Lee Jae-yong хэмээх залуутай  гэрлэж байжээ. 

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд