No menu items!
HomeОнцлохБоловсруулсан махан бүтээгдэхүүн нь хөхний хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг

Боловсруулсан махан бүтээгдэхүүн нь хөхний хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг

-

Хорт хавдрын талаар судлах шаардлагатай маш олон зүйл байгаа ч бидний амьдралын хэв маяг, зарим зуршил нь уг өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг эрдэмтэд онцолж байна. Судлаачид нэгэн шинэ судалгааны үр дүнг танилцуулахдаа, хөхний хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг хүнсийг нэрлэжээ.

“Advances in Nutrition” сэтгүүлд хэвлэгдсэн эрдэм шинжилгээний судалгаанд, таны гэр бүл өвчний түүхгүй байсан ч боловсруулсан мах нь хөхний хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг анхааруулсан байна. Судлаачид зарим хоол хүнсний хэрэглээ ба хөхний хорт хавдрын өвчлөл хоорондын уялдаа холбоог судалсан тайланг танилцуулжээ.

Тэд үр тариа, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, өндөг, цагаан идээ, загас, тахианы мах, улаан мах, боловсруулсан мах, буурцагт ургамал, шар буурцаг, элсэн чихэр, ундаа зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг судалсан байна.  

Судлаачид жимс, хүнсний ногоо, шар буурцаг, тэр ч байтугай бяслаг их хэрэглэх үед өвчний эрсдэл буурч байгааг тогтоожээ. Харин улаан мах, ялангуяа боловсруулсан мах хэрэглэх үед эрсдэл нэмэгддэг болохыг анхааруулсан байна. Үүнд хот-дог, хиам, утсан гахайн мах зэрэг багтана.

Гэсэн хэдий ч энэ нь эрүүл мэндийн хувьд асуудал үүсгэж болзошгүйг танилцуулсан анхны судалгаа биш юм.  2016 онд “Андерсоны хорт хавдрын төв”-өөс боловсруулсан махыг хадгалах явцад  хорт хавдар үүсгэдэг бодисууд бий болдог бөгөөд тэдгээр нь ходоод, бүдүүн шулуун гэдэсний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоосон тайлан гаргажээ.

Эрдэмтэд боловсруулсан махыг аль болох бага идэхийг санал болгож байна.  Жишээлбэл, Америкийн хорт хавдар судлалын хүрээлэнгээс боловсруулсан махнаас бүрэн татгалзаж, улаан махыг долоо хоногт 18 унцаас бага идэхийг зөвлөж байна.

Тафтсын их сургуулийн доктор, хоол тэжээл судлаач Фанг Фанг Жан “Боловсруулсан мах нь хүнийг амархан цатгадаг тул хүмүүс бусад эрүүл хоолноос татгалзах хандлагатай байдаг.  Хэрэв та өндөр боловсруулсан үр тариа, элсэн чихэртэй ундаа зэргийг боловсруулсан махтай хамт хэрэглэвэл хорт хавдар тусах эрсдэлээ улам ихэсгэж байгаа юм.  Бид АНУ-д 20-оос дээш насны  хүмүүсийн дунд тохиолдож буй инвазив хорт хавдрын 80,000 гаруй шинэ тохиолдлыг буруу хооллолттой холбоотой үүссэн болохыг тогтоосон. Үүний хамгийн том шалтгаан нь боловсруулсан мах  юм” гэжээ.

Хөхний хорт хавдар болон бусад хорт хавдрын эрсдэлийг бууруулахад туслах нэг алхам бол хүнсний ногоо, үр тариа гэх мэт тэжээллэг бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх явдал юм.

Эх сурвалж: eatthis

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд