No menu items!
HomeОнцлохЭм байхгүй үед өвчин намдаах 11 арга

Эм байхгүй үед өвчин намдаах 11 арга

-

Гэнэтийн асуудал тулгарсан үед дараах аргуудаас хэрэгжүүлээрэй.

1. Хоолойн өвчнийг намдаахын тулд хар шоколад идээрэй

Юу хийх вэ: Хэрэв та ханиалгаж, хоолой чинь өвдөж байгаагаа мэдэрвэл хар шоколад идээрэй. Гэхдээ какаоны агууламж өндөртэйг нь сонгох хэрэгтэй.

Яагаад: Эрдэмтдийн хэлснээр шоколад нь ханиалгыг дарж, түүнд агуулагдах какао нь хоолойн улайлтыг арилгана гэсэн байна.

2. Мигренийн шинж тэмдгийг арилгахын тулд илүү их ус уух хэрэгтэй

Юу хийх вэ: Мэргэжилтнүүд 2 цаг тутамд нэг стаканаас багагүй ус уухыг зөвлөж байна.

Яагаад: Толгой өвдөлт, мигрень нь ихэвчлэн шингэн алдалтаас үүдэлтэй байдаг. Бие дэх шингэн ба электролит тэнцвэргүй болсноор бие организмын үйл ажиллагаа алдагдаж эхэлдэг. Хангалттай ус уух нь шингэн алдалтыг багасгаж, мигрень өвчний шинж тэмдгийг арилгахад тусална.

3. Үрэвсэлээс үүдэлтэй өвдөлтийг зогсоохын тулд бага зэрэг турмерик хэрэглэ

Юу хийх вэ: Хэрэв таны биед үрэвсэл байгаа бол хоолондоо нэмэлт тэжээл болгон турмерик эсвэл түүний ханд болох куркуминыг хэрэглээрэй.  

Яагаад: Күркүмин нь үрэвслийн эсрэг найрлагатай учир уламжлалт эмчилгээнд түгээмэл хэрэглэгддэг. Эмч нар ихэвчлэн үе мөч нь  өвдөж буй өвчтөнүүдэд турмерик эсвэл куркуминыг капсулаар уухыг зөвлөж байна.

4. Нуруу нь өвддөг бол сунгалтын дасгал хийгээрэй

Юу хийх вэ: Тав тухтай хувцас өмсөж, йогийн дэвсгэр бэлтгэ. Үүний дараа зогсоогоороо цээжээ өвдгөндөө хүргэх, гар цээжний сунгалт, асана иог гэх мэт сунгалтын олон төрлийн дасгалаас сонгон хийгээрэй.

Яагаад: Сунгалтын дасгал нь нурууны ясыг тулж байдаг булчинг суллаж, хөдөлгөөний хүрээг нь тэлж, уян хатан болгож өгдөг.

5. Толгойн өвчнөөс ангижрахын тулд эфирийн тос ашиглаарай

Юу хийх вэ: Салфетканд эфирийн тос дусааж, үнэрлээрэй. Мөн  халуун ваннд орохдоо хэдэн дуслыг хийгээрэй. Гэхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Учир нь эфирийн тос нь түлэгдэлт үүсгэдэг тул арьсанд түрхэхээсээ өмнө бусад тосоор (жишээлбэл, кокосын тос гэх мэт) шингэлэх хэрэгтэй. Лаванда, гаа, розмарин, chamomile агуулсан олон төрлийн эфирийн тосноос сонгож болох юм.

Яагаад: Эфирийн тосыг тайвшруулах үйлчилгээтэй гэж үздэг. Энэ нь стрессээс үүдэж толгой өвдсөн үед танд тус болно.

6. Шүдний өвчнийг намдаахын тулд гаатай цай уугаарай

Юу хийх вэ: Нэг халбага хатаасан гаатай навчийг нэг аяга буцалж буй усанд хийж 20 минут байлгана. Хөрснийх нь дараа цайгаараа амаа зайлаарай. Мөн өвдөлттэй шүдэн дээрээ гаатай цайныхаа уутаар хэдэн минут жин тавьж болно.

Яагаад: Гаа нь тайвшруулах, өвдөлт намдаах үйлчилгээтэй бөгөөд түүнд агуулагдах ментол нь ариутгах шинж чанартай байдаг.

7. Яс, үе мөчний өвчнийг анагаахын тулд эпсомын давстай усанд ор

Юу хийх вэ: Ванндаа хоёр аяга эпсом давс хийж 15 орчим минут сайтар уусга мөн өвдөлттэй үеэ эпсом давстай бүлээн усанд дүрж болно.

Яагаад: Эпсом давс нь магниар баялаг байдаг. Магни нь бие дэх 300 энзимийг зохицуулах үүрэгтэй бөгөөд эрхтэн тогтолцооны хэвийн үйл ажиллагааг хангадаг байна. Мөн биед хуримтлагдсан хорыг гадагшлуулж стресс болон үрэвслийг намдаадаг.

8. Гадаа гарч, эндорфин ялгаруулан өвдөлтөө намдаагаарай

Юу хийх вэ: Дасгал хөдөлгөөн нь өөрийнхөө төлөө хийж буй хамгийн сайн үйлдэл. Хэрэв хүнд дасгал хөдөлгөөн хийж болохгүй заалттай бол та гадаа алхаарай.

Яагаад: Биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх, алхах үед өвдөлтийг бууруулдаг эндорфин хэмээх бодис ялгардаг. Эндорфин нь дархлааны хариу урвалыг сайжруулж, жаргалтай мэдрэмж өгдөг ажээ.

9. Сарын тэмдгийн өвдөлтийг намдаахын тулд гадил жимс идээрэй

Юу хийх вэ: Хэрэв таны сарын тэмдэг өвдөлттэй ирж байвал жигнэмэг, шоколадны оронд гадил жимсийг сонгоорой.

Яагаад: Гадил жимс нь кали, В6 амин дэмээр баялаг тул булчингийн агшилтыг бууруулж, хий хуримтлагдахаас сэргийлдэг.  

10. Бүлээн жин тавиарай

Юу хийх вэ: Булчинг зангирах эсвэл шөрмөс татах үед жин тавиарай. Хэрвээ зориулалтын жин байхгүй бол хуванцар сав ашиглаж болно. Та хуванцар саваа халуун усаар дүүргээд алчуураар ороож өвчтэй байгаа хэсэгтээ тавина. Гэхдээ болгоомжтой байх хэрэгтэй шүү. Жинг гэмтэлтэй болон халдвартай хэсэгт хэзээ ч тавьж болохгүй.  Ус бүлээн байх хэрэгтэй гэдгийг мартуузай.

Яагаад: Дулаан нь булчинг тайвшруулж, өвдөлт намдаах, таагүй байдлыг арилгахад тусалдаг.

11. Цусны даралтыг бууруулахын тулд хөлөө халуун усанд дүрнэ

Юу хийх вэ: Савыг халуун усаар дүүргэж, бэлтгээрэй. Гар, хөлөө савандаа хийж, 10-15 минут орчим байлгана. Үүнийг илүү үр дүнтэй болгохын тулд хүзүүндээ мөстэй жин тавиарай.

Яагаад: Халуун ус нь цусны даралтыг аажмаар хэвийн болоход нөлөөлдөг.

Эдгээр нь өвдөлтийг анагаахад үр дүнтэй болох нь батлагдсан. Гэсэн хэдий ч хүндээр өвдөж байгаа эсвэл эдгээр аргыг хэрэглээд сайжрахгүй байгаа бол эмчид үзүүлж, эрүүл мэндийн үзлэгт хамрагдах хэрэгтэй.

Эх сурвалж: brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд