No menu items!
HomeХүмүүсЖүжигчин Ким Нам Жүгийн фото түүх

Жүжигчин Ким Нам Жүгийн фото түүх

-

Энэ удаагийн “Хүмүүс” буландаа жүжигчин Ким Нам Жүгийн талаар хүргэж байна. Тэрбээр “Гэр бүл” киноны Ён Вугийн дүрээрээ бидний сайн танил болсон билээ.

Жүжигчин Ким Нам Жү 1971 онд Сөүл хотод төржээ. Хоёр настайд нь аавынх нь бизнес дампуурч, улмаар гэр бүл нь Кёнги мужийн Пёнтаек руу нүүсэн аж.

Дунд сургуулиа төгсөөд Сувон Эмэгтэйчүүдийн Коллежид Бүжигчин мэргэжлээр элсэн хоёрдугаар дамжааны оюутан байхдаа Солонгосын миссийн тэмцээнд оролцжээ. Уг тэмцээн түүний амьдралд чухал нөлөө үзүүлсэн тул улмаар сургуулиа орхиж, 1992 оноос загвар өмсөгч болжээ.

Тэрбээр гоо сайхны мэс засал хийлгэж байсан бөгөөд “Би гоо сайхны мэс заслыг муухай зүйл гэж боддоггүй, мэс засал хийлгэснээ ч нуун дарагдуулах шаардлагагүй гэж бодож байна. Би худлаа хэлдэггүй, үнэн юм үнэнээрээ сайхан…” гэжээ. Тэрбээр гоо сайхандаа 100 сая гаруй вон зарцуулсан гэдэг.

1994 онд SBS телевизээс зарласан авьяаслаг залуу уран бүтээлчдийг шалгаруулах тэмцээнд дөрөвдүгээр байр эзэлж, хорь гаруй насандаа дэлгэцийн урлагт хөл тавьж, ихээхэн алдаршжээ.

“City Men and Women” (1996), ” Model” (1997), “The boss” (1999), “Her house” (2001) зэрэг киноны дүрүүд нь 1990-ээд оны Солонгос дахь хот газрын бие даасан, карьераа чухалчилдаг, боловсролтой эмэгтэйн үлгэр жишээ болдог.

1996 онд City Men and Women кинонд тогложээ.

1997 онд “Model” цувралд тогложээ.

1998 онд “Steal My Heart” кинонд тогложээ.

1999 онд “The Boss”, “Crystal”, “My Love Han Ji-soon” цувралд, 2001 онд “Гэр бүл” цувралд тоглосон байна.

2001 оноос хойш кино урлагаас хөндийрч, гоо сайхын бүтээгдэхүүний сурталчилгаанд тоглож байв. 2005 онд хуримаа хийсэн бөгөөд түүний нөхөр Ким Сын-Уг бид “Зочид буудлын эзэн”, “Мистер Дюк”, “Iris” зэрэг киноны дүрээр нь сайн мэдэх билээ. Тэд хүү, охин хоёртой. Дэлгэцийн урлагаас хөндийрч гэр бүлдээ ихэнх цагаа зарцуулсан тэрбээр “Миний мөрөөдөл бол сайн ээж байх” гэж хэлсэн удаатай.

2009 онд “Queen of Housewives” цувралаар 8 жил завсардаад байсан кино урлагтаа эргэн ирсэн.

2010 онд “Queen of Reversals” цувралд тогложээ. Уг киноны дүрээрээ BaekSang урлагийн наадмаас “Шилдэг эмэгтэй дүр” шагналыг хүртсэн.

2012 онд “Миний нөхрийн гэр бүл” цувралд тогложээ.

2013 онд нөхрийн хамт Hyurom брендийн сурталчилгаанд тогложээ.

6 жилийн турш кино урлагаас хөндийрсөн тэрбээр 2018 онд “Манан”-д тоглосон. Уг киноны дүрээрээ Сөүлийн болон BaekSang урлагийн наадмуудаас “Шилдэг эмэгтэй дүр” шагналыг хүржээ.

2019 онд:

Тэдний гэр бүл Самсён-Дон дахь орчин үеийн орон сууц хороололд амьдардаг.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд