No menu items!
HomeЭрүүл мэндУлаан лооль идэж болохгүй эрүүл мэндийн 10 нөхцөл байдал

Улаан лооль идэж болохгүй эрүүл мэндийн 10 нөхцөл байдал

-

Улаан лооль нь ерөнхийдөө эрүүл хоол хүнсний сонголтонд багтдаг бөгөөд кали, магни, кальци болон В1, В2, В3, В6, В9, Е, С аминдэмийг ихээр агуулдаг. Гэхдээ улаан лоолинд агуулагддаг хамгийн чухал бодис нь  ликопин. Ликопин нь улаан лоолийг улаан өнгөтэй болгодог бөгөөд маш хүчтэй антиоксидант, бас уушги, ходоод, улаан хоолой, гэдэс, эмэгтэйчүүдийн хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулж, сэргийлдэг. Гэхдээ зарим тохиолдолд ихээр идсэнээр гаж нөлөө үүсгэдэг. Хэрэв танд дараах шинж тэмдгүүд илэрвэл та ойролцоогоор дөрвөн долоо хоногийн турш улаан лоолийг хоолны дэглэмээс хасч, бие мах бод ямар хариу үзүүлж байгааг ажиглаарай.

1. Хүчиллэг рефлюкс үүсгэж магадгүй

Улаан лооль нь хүчиллэг тул гастрит, ходоод-улаан хоолойн сөргөө зэрэг ходоодны өвчтэй хүмүүст цээж хорсолт үүсгэдэг. Эрүүл мэндийн ийм асуудалгүй байсан ч хэт их улаан лооль, улаан лоолийн соус идвэл цээж хорсож магадгүй. 

2. Энэ нь зарим хүмүүст үе мөчний өвчин үүсгэдэг

Хэт их улаан лооль идэх нь үе мөчний өвчин үүсгэдэг. Улаан лооль нь соланин хэмээх алкалоид агуулдаг тул эдэд кальцийг хуримтлуулдаг. Хэт их хуримтлагдах нь үе мөчний үрэвсэл, өвдөлт, хавдар үүсгэдэг.

3. Зарим хүмүүс бөөрний асуудалтай тулгардаг

Өмнө дурьдсанчлан, улаан лооль нь биед кальци ихээр хуримтлагдахад хүргэдэг. Мөн оксалат хэмээх бодис ихээр агуулагдаг. Энэ нь амархан бодисын солилцоонд ордоггүй  бодис бөгөөд бөөрөнд чулуу үүсгэж болзошгүй юм. Улаан лооль нь калигаар баялаг тул бөөрний үйл ажиллагааг алдагдуулдаг тул бөөрний өвчинтэй хүмүүс анхааралтай хандах хэрэгтэй.  Калийн өндөр агууламжтай хоол хүнсийг хэт их идэх нь гиперкалиеми үүсгэдэг, ялангуяа бөөрний өвчтэй хүмүүст.

4. Харшлын урвал нэлээд түгээмэл байдаг

Улаан лооль нь гадны халдвартай тэмцэж, дархлааг сайжруулдаг гистамин хэмээх нэгдэл агуулдаг. Гэхдээ энэхүү нэгдэл нь зарим тохиолдолд харшлын урвал , тууралт, хэл хавагнах зэрэг шинж тэмдгүүдийг үүсгэдэг. Улаан лоолийн харшилтай гэж оношлогдсон хүмүүсийн хувьд эдгээр шинж тэмдгүүд нь бүр илүү хүчтэй илэрнэ.

5. Цочромтгой гэдэсний хам шинжийг өдөөдөг

Хэрэв IBS (цочромхой гэдэсний хам шинж) өвчтэй бол улаан лооль нь шинж тэмдгийг өдөөж болно. Эдгээрт суулгалт, сарын тэмдгийн өвдөлт, гэдэс дүүрэх, хий гарах, өтгөн хатах зэрэг орно. Энэ тохиолдолд улаан лооль, улаан лоолийн соус зэрэг хүчиллэг хоолноос хол байх нь дээр.

6. Ихээр идэх нь ликопинодерми үүсгэдэг

Ликопин бол улаан лооль болон бусад хоолонд байдаг пигментийн төрөл юм. Шаардлагатай хэмжээгээр хэрэглэвэл зүрхний эрүүл мэндэд тустай. Гэхдээ хэтрүүлэн хэрэглэвэл арьсны өнгө өөрчлөгдөх бөгөөд үүнийг ликопинодерми гэж нэрлэдэг.

7. Шээс ялгаруулалтанд нөлөөлж магадгүй

Улаан лоолийн нэгэн адил хүчиллэг ихтэй хоол хүнс нь давсагийг цочроодог. Хэрэв та байн байн шээс хүрэх, эсвэл шээсний замын өвчнөөр өвдвөл хүчиллэг төрлийн хоол хүнс, улаан лоолийн соус, кетчуп зэргээс татгалзах хэрэгтэй.

8. Улаан лоолийн навчтай болгоомжтой харьц

Улаан лоолийн навчийг хэрэглэхэд аюулгүй гэж үздэг. Гэвч  үүнийг идвэл аюултай шинж тэмдгүүд илэрч болзошгүй юм.

9. Органик бус улаан лооль нь пестицидийн үлдэгдэл ихтэй

Органик аргаар ургуулдаггүй улаан лоолинд  пестицидийн үлдэгдэл хамгийн их агуулагддаг. Эдгээр химийн бодисууд нь таны эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлж болзошгүй тул органик улаан лоолийг худалдаж авах нь хамгийн зөв арга юм.

10. Аутоиммун өвчний шинж тэмдгийг улам даамжруулж болзошгүй

Улаан лоолинд агуулагдах алкалоид нь бие махбодийн үрэвслийг даамжруулж болзошгүй бөгөөд ялангуяа аутоиммуны эмгэгтэй хүмүүст сөрөг нөлөө үзүүлдэг . Аутоиммун өвчнөөр шаналж буй олон хүмүүс үүнийг хоолны дэглэмээсээ хассанаар эрүүл мэндийн ерөнхий байдал сайжирсан гэж үздэг.

Эх сурвалж: Brightside

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд