No menu items!
HomeОнцлохӨдөр бүр дасгал хийх нь зүрхний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Өдөр бүр дасгал хийх нь зүрхний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

-

Дасгал хийх нь зүрхний эрүүл мэндийг дэмжих чухал алхам болохыг бид эртнээс мэднэ. Зүрх нь бусад булчингийн нэгэн адил дасгал хийх явцад улам хүчтэй болдог.

Дасгал хийх бүрд хүний биеийн цусан хангамж сайжирч, бие махбод, зүрхэнд ирэх  ачаалал нэмэгддэг. Энэ нь цаг хугацаа өнгөрөх тусам зүрхийг эрүүл байлгахад түлхэц болдог ажээ.

Өдөр тутмын дасгал нь зүрх судасны үйл ажиллагааг сайжруулж, зүрхний цохилтыг илүү  хэвийн байлгахад тусалдаг.

Харвардын их сургууль, Массачусетсийн нэгдсэн эмнэлгийн хамтарсан судалгаагаар 90 хоногийн турш  дасгал хийсний дараа зүрхний бүтэц өөрчлөгдөж, зүүн ба баруун ховдол тэлж, зүрхний цохилт хоорондын хугацаа хэвийн болж, хүн тайвширдаг болохыг тогтоожээ.

Яагаад өдөр бүр дасгал хийх хэрэгтэй вэ?

Саяхан Оксфордын их сургууль 90,000 гаруй оролцогчийг хамарсан судалгаа хийжээ.  Үр дүнд нь эрчимтэй дасгал хөдөлгөөн хийдэг, идэвхтэй амьдралын хэв маягтай хүмүүс зүрх судасны ямар нэг өвчингүй болохыг тогтоосон байна.

Үүнийг хувьчилж үзвэл, идэвхтэй амьдралын хэв маягтай хүмүүсийн зүрхний өвчин тусах эрсдэл 57 хувиар буурч, дунд зэргийн эрчимтэй дасгал хийдэг хүмүүсийнх 59 хүртэл хувиар,  харин биеийн тамирын дасгал хамгийн их эрчимтэй хийдэг байсан хүмүүсийн эрсдэл 63 хувь хүртэл буурсан байна.

Судалгааны  удирдагч, биостатист, эпидемиологич Рема Рамакришнан  ” Биеийн тамирын дасгал хийхэд (зүрхний эрүүл мэндийг сайжруулахын тулд) хязгаар байхгүй” гэжээ.

Америкийн Зүрхний Холбооноос гаргасан удирдамжид, хүмүүс долоо хоногт хамгийн багадаа 150 минут “дунд зэргийн” эрчимтэй дасгал хийх хэрэгтэй хэмээн  зөвлөсөн байна. Хэрэв өөрөө хүсвэл илүү эрчимтэй дасгал хийсэн ч болох юм.

Жич: Хүн бүрийн бие организм, өвчний түүх өөр тул ямар төрлийн дасгал хийх талаар эхлээд эмчтэй зөвлөлдөхийг хүсье.

Эх сурвалж: healthdigest

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд