No menu items!
HomeГэрийн тохижилтГал тогооны өрөөний орчин үеийн чиг хандлага

Гал тогооны өрөөний орчин үеийн чиг хандлага

-

Орчин үеийн гал тогооны өрөөнүүд нь гоёмсог шүүгээ, өнгөт шийдэл, минималист гоо зүйг хослуулан өвөрмөц загварыг бий болгож, мод, чулуу зэрэг төрөл бүрийн материалтай загварлаг хавтан сонгодог болсон. Хоол хийх орон зайг тань сэтгэл хангалуун болгох орчин үеийн дизайны чиг хандлагыг сонирхуулж байна.

Бараан өнгийн модон шүүгээ

Энэхүү гал тогооны тавилга нь 3D backsplash болон бараан өнгийн модон материалыг хослуулжээ. Гал тогоонд тэр бүр байдаггүй өвөрмөц гэрлийн бүрхүүлийг ашигласнаар өрөөнд илүү чамин тансаг мэдрэмжийг бий болгоно. Мөн сандлууддаа поп өнгө нэмжээ.

Өнгө ба хээ

Орон зайг хэтэрхий эмх замбараагүй болгохгүйн тулд хана, текний хавтан энгийн цагаан өнгөтэй байна. Бараан өнгийн шал нь орон зайг тэнцвэржүүлэхэд тустай.

Цагаан, саарал шүүгээний хослол

Шүүгээний өнгө саарал, цагаан өнгөөр хослох нь орчин үеийн хэв маягийн онцлог шинж юм. Нэлийсэн цагаан өнгө нь бага зэрэг хүйтэн мэдрэмж төрүүлдэг тул бор өнгийн тавиур нэмсэнээр илүү дулаан мэдрэмж төрүүлнэ.

Өргөлт бүхий цагаан өнгийн гал тогоо

Цагаан өнгийг Soda поп маягтай хослуулснаар өнгөлөг, орчин үеийн дизайныг бий болгожээ. Саарал хавтан, бараан өнгийн модон шүүгээ зэрэг нь орон зайг нэлийсэн цагаан болгохоос сэргийлдэг. Гэрлийн бүрхүүл нь хөгжилтэй мэдрэмжийг төрүүлж байна.

Геометрийн хээ

Бараан өнгийн захиалгат модон шүүгээ нь Space Craft Joinery-ийн орчин үеийн гал тогооны чиг хандлагыг тодорхойлж байна. Арын ханандаа тод өнгийн хээ хуар бүхий хавтан ашигласнаар илүү загварлаг, өнгөлөг харагдуулна. Ширээний тавцан нь цагаан байснаар орон зайд гэгээлэг байдал нэмнэ.

Гялтгар, тод өнгөний хослол

Гялтганасан тавиур, хавтангууд нь орчин үеийн гал тогооны нэг өвөрмөц шийдэл. Энэ нь өнгөлөг харагдахаас гадна гөлгөр гадаргуу нь арчиж цэвэрлэхэд тохиромжтой. Хүссэн өнгөө сонгох боломжтой.

Орчин үеийн гал тогооны Shiplap

Коломбо, Серболийн архитекторуудын зохион бүтээсэн энэхүү загвар нь орчин үеийн, сэтгэл татам мэдрэмжийг төрүүлдэг. Цэнхэр өнгө нь шинэлэг, орчин үеийн уур амьсгалыг бий болгодог.

Тод өнгө, зоримог хэв маяг

Зоримог, тод хээ угалз нь ямар ч гал тогоог сэргээж чаддаг. Интерьер дизайнер Анни Грийрсон хээ угалзыг тод өнгөтэй хослуулан уламжлалт орон зайг илүү орчин үеийн болгож өөрчилжээ. Арын хананд энэхүү аргыг ашиглаж, бусад хэсгийг энгийн байлгах хэрэгтэй

Цайвар өнгийн дулаан гал тогоо

Орчин үеийн зарим цагаан гал тогооны тавилгууд бага зэрэг хүйтэн мэдрэмж төрүүлдэг. Гэхдээ Synergistic Development-ийн энэхүү цагаан гал тогоо энэ асуудлыг шийджээ. Дулаан мэдрэмж төрүүлэхийн тулд  чулуун тавцан, шиферийн арын хавтан гэх мэт байгалийн материалуудыг ашигласан байна.

Орчин үеийн мини гал тогоо

Цагаан өнгийн гялалзсан тавилга нь жижиг гал тогооны өрөөг хамаагүй том болгож өгдөг. Гантиг чулуун тавцан ба тохирсон арын хавтан нь загварыг өнгөлж өгдөг. Тохиромжтой материалууд нь орон зайг илүү том, зохицолтой харагдуулна.

thespruce

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд