No menu items!
HomeUncategorizedЭрүүл мэндийн дэд сайдаар М.Баттүвшин, Төрийн нарийн бичгийн даргаар Ц.Эрдэмбилэгийг томиллоо

Эрүүл мэндийн дэд сайдаар М.Баттүвшин, Төрийн нарийн бичгийн даргаар Ц.Эрдэмбилэгийг томиллоо

-

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн дэд сайд болон тус яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг чөлөөлж, тэдний оронд шинээр хүмүүс томилжээ.  

Эрүүл мэндийн дэд сайдаар Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн дарга, ЭМ-ийн сайд Д.Сарангэрэлийн зөвлөхөөр ажиллаж байсан М.Баттүвшинг, Төрийн нарийн бичгийн даргаар АШУҮИС-ийн дэргэдэх Монгол-Япон сургалтын эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Ц.Эрдэмбилэгийг түр томилжээ. 

Эрүүл мэндийн дэд сайд болон Төрийн нарийн бичгийн даргаар түр томилогдсон албан тушаалтны намтар:

Мажигсүрэнгийн Баттүвшин

1967 онд Дархан хотод төрсөн. 1992 онд Анагаах ухааны их сургуулийг төгссөн. Хүүхдийн эмч мэргэжилтэй. Анагаах ухааны магистрын зэрэгтэй.

1992-1997 онд Эрдэнэт хотын Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасгийн эмч,

1997-2009 онд Орхон аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгийн эмч, тасгийн эрхлэгч, ерөнхий эмч,

2009-2016 онд мөн аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирал, гэмтлийн тасгийн эмч,

2016-2017 онд мөн аймгийн Эрүүл мэндийн газрын дарга,

2018-2019 онд Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч,

2019-2020 оны 9 дүгээр сар хүртэл Эрүүл мэндийн сайдын орон тооны зөвлөхөөр тус тус ажиллаж байсан.

Цэвэгмидийн Эрдэмбилэг

1977 онд Улаанбаатар хотод төрсөн. 2002 онд Анагаах ухааны их сургууль, 2008 онд Итали Улсын Тор Вергата их сургуулийг тус тус төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй. Анагаах ухааны докторын зэрэгтэй, дэд профессор цолтой.

2003-2019 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Анагаах ухааны сургуульд арга зүйч, багш, ахлах багш, эрдэмтэн нарийн бичгийн дарга, тэнхимийн эрхлэгч,

2012-2019 онд “Гурван гал” нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны эмч, зөвлөх эмч, Эмнэлзүйн тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирал,

2019 оноос одоог хүртэл Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирлаар тус тус ажиллаж байна.

Мөн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнг уг албан тушаалд жинхлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.   

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд