No menu items!
HomeОнцлох2021 онд хэрэгжүүлж болох бизнесийн 21 санаа

2021 онд хэрэгжүүлж болох бизнесийн 21 санаа

-

Бизнесийн гайхалтай санаа хайж байна уу? Эдгээр санаанууд нь 2021 онд амжилттай бизнес эхлүүлэхэд тань туслах болно.

  • 2021 оны шилдэг санаануудын ихэнх нь онлайн бизнес байна.
  • Мэдлэг, хүсэл сонирхолдоо тохирсон бизнес санаа сонгоорой.
  • Бизнесээ эрхлэхээс өмнө эрэлт хэрэгцээ байгаа эсэхийг тодорхойл.
  • Энэхүү нийтлэл нь бизнес эрхлэх санаа хайж буй хүмүүст зориулагдсан болно.

Хэрэв та 2021 онд бизнес эрхлэх гэж байгаа бол шинэ нөхцөл байдлыг харгалзан үзэх нь нэн чухал юм. Ковид-19 тахлын улмаас хүмүүсийн хэрэглэдэг бүтээгдэхүүн, үйлчилгээ маш их өөрчлөгдсөн. Жижиглэн худалдааны бизнес эсвэл ресторан нээх нь урьд өмнө нь сайхан санаа байсан байх. Харин энэ удаад хүмүүсийн амжиргаанд тохирсон бизнес сонгох нь зүйтэй болов уу.

1. Зөвлөх

Хэрэв та тодорхой сэдвээр (бизнес, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, маркетинг, хүний нөөц, манлайлал, харилцаа холбоо гэх мэт) мэдлэгтэй, хүсэл эрмэлзэлтэй бол зөвлөхийн бизнес эрхлэх нь ашигтай сонголт юм. Та зөвлөх бизнесээ бие даан эхлүүлж, дараа нь бизнесээ өргөжүүлж, бусад хүмүүсийг ажиллуулж болно.

2. Онлайн борлуулагч

Хувцас болон бараа зарах сонирхолтой хүмүүс онлайн борлуулагчийн бизнес эрхлэхийг хүсч магадгүй. Хэдийгээр энэ бизнесийг эхлүүлэхийн тулд загварын мэдрэмжтэй байх, судалгаа хийхэд маш их цаг хугацаа, хичээл зүтгэл шаарддаг ч яваандаа үндсэн ажлынхаа хажуугаар хийх боломжтой юм.

3. Онлайн сургалт

Онлайн боловсролын эрэлт хэрэгцээ нь хувийн бизнесээ эхлүүлэх өргөн боломжийг нээж өгч байна. Та өөрийн мэддэг бүх сэдвээр, байршлаасаа үл хамааран хичээл заах боломжтой. Хэрэв та ямар нэгэн зүйлээр нарийн мэргэшээгүй бол гадаадад сурч буй хүмүүст англи хэлийг зааж болох юм.

4. Онлайнаар нягтлан бодох үйлчилгээ үзүүлэх

Технологи нь нягтлан бодох бүртгэлийн олон үйлчилгээг онлайнаар гүйцэтгэх боломжийг олгож байна. Хэрэв та энэ төрлийн мэргэжилтэй, өөрийн бизнес эрхлэх эрх чөлөө, бие даасан байдлыг хүсч байвал орчин үеийн технологийн давуу талыг ашиглаарай.

 5. Эмнэлгийн хэрэгсэл хүргэх шуудангийн үйлчилгээ

Хэрэв та найдвартай тээврийн хэрэгсэлтэй, цагийн менежмент сайтай  бол шуудангийн үйлчилгээ, тодруулбал эмнэлгийн хэрэгсэл хүргэх үйлчилгээ эрхлэх талаар бодож үзээрэй. Жолоочийн хувьд та лабораторийн сорьц, эмчийн заавраар өгсөн эм, багаж хэрэгсэл зэргийг зөөх үүрэгтэй тул хариуцлагатай хандах хэрэгтэй. Та шуудангийн бизнесээ бие даан эхлүүлж, цаашлаад өөр жолооч нарыг ажиллуулах замаар өргөжүүлж болох юм.

6. Апп хөгжүүлэгч

Хэрэв та технологийн талаар мэдлэгтэй, туршлагатай бол апп хөгжүүлэх чиглэлээр карьераа хөгжүүлээрэй. Ухаалаг гар утас өдөр тутмын хэрэглээ болсон энэ үед утасны програмын эрэлт нэмэгдэж байна. Мөн виртуал, бодит програм хангамжийг сүүлийн жилүүдэд ихээр сонирхох болсон учраас VR апп хөгжүүлэх хэрэгцээ их байгаа юм.

7. Яриа буулгах үйлчилгээ

Хэрэв та сонсгол сайтай, хурдан шивдэг бол энэ нь гэрээсээ уян хатан цагийн хуваарьтай ажиллаж болох бизнесийн гайхалтай санаа юм. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд дуу хоолой таних технологийг өргөнөөр ашиглах болсон энэ үед яриа буулгах үйлчилгээ нь эрэлттэй байна.

8. Мэргэжлийн зохион байгуулагч

Та урам зориг авах бизнес санаа хайж байна уу? Мари Кондо гэх мэт мэргэжлийн зохион байгуулагчид хүмүүсийг эмх цэгцтэй амьдрахад тусалдаг. Минималист амьдралын хэв маягийг чухалчлах болсон энэ үед зохион байгуулагч хийх нь хамгийн зөв шийдэл юм.

Хэрэв та орчин тойрноо цэгцлэх, тохь тухтай байлгах дуртай, зохион байгуулалт сайтай хүн бол энэ тал дээр бусдад ч гэсэн зөвлөж, тус хүргэж болно.

9. Цэвэрлэгээ хийх үйлчилгээ

Хэрэв та цэвэрлэгээ хийх дуртай бол үүнийг амархан бизнес болгон хувиргаж чадна. Цөөн хэдэн ажилтантай, цэвэрлэгээний хэрэгсэлтэй байхад л та байшин, орон сууцны хороолол, арилжааны зориулалттай газруудад цэвэрлэх үйлчилгээг санал болгож болох юм.

Цэвэрлэх үйлчилгээ  үзүүлэхэд танаас харьцангуй бага зардал гаргах бөгөөд сайн төлөвлөгөө, хичээл зүтгэл, маркетинг сайтай байхад болно. Хэрэв та бусдаас ялгарахыг хүсч байгаа бол шалны өнгөлгөө хийх, байрны гадна талын цэвэрлэгээ, угаалга хийх зэргийг  нэмэлт төлбөртэйгөөр хийж болох юм.

10. Чөлөөт бичигч

Хэрэв та маркетингийн талаар бага зэрэг мэдлэгтэй, төрөлхийн бичих авьяастай бол энэ төрлийн бизнес эрхлээрэй. Та блог, вэб контент эсвэл хэвлэлийн мэдээ бичиж олон компаниудтай хамтарч болно.

11. Гэрээр асрах үйлчилгээ

Та тусламж, үйлчилгээний суурь мэдлэгтэй бол гэрээр асаргаа шаардлагатай өндөр настнуудад ихээхэн дэм болно. Энэ бол цаашид өргөжин, хөгжих боломжой бизнес юм.

Насжилтын Үндэсний Институтийн гаргасан судалгаагаар, 2010-2050 оны хугацаанд 85-аас дээш насны хүн амын тоо дэлхий даяар 351 хувиар өсч, зуу наслах хүмүүсийн тоо арав дахин нэмэгдэх төлөвтэй байна гэжээ. Өндөр настнуудад туслахад та заавал анагаахын чиглэлээр мэргэшсэн байх шаардлагагүй. Ихэнх өндөр настнуудад гэртээ засвар хийхээс эхлээд, тавилгаа зөөх, тээвэрлэх гэх мэт олон талын туслалцаа хэрэг болдог.

12. Орчуулгын үйлчилгээ

IBISWorld-ийн хийсэн судалгаагаар орчуулгын үйлчилгээний салбар 2020 онд бусад салбарын нэгэн адил уналтад оржээ. Гэсэн хэдий ч 2021 онд дахин сэргэх төлөвтэй байна. Интернэт нь бизнес эрхлэгчдийг гадаад зах зээлд гарах боломжийг нээж өгснөөр орчуулгын үйлчилгээ эрэлттэй болж байгаа юм. 

Энэ нь олон хэлээр ярьдаг хүмүүст баримт бичгийг орчуулах, вебсайтын мэдээллийг өөр хэл рүү хөрвүүлэх гэх мэт тодорхой үйлчилгээг эрхлэх үүд хаалгыг бий болгосон. Хэрэв та хэл мэддэг бол орчуулгын үйлчилгээний салбарыг сонгоорой.

13. Дижитал маркетинг

Интернетийн ач холбогдол өдөр ирэх тусам нэмэгдэж, эмх замбараагүй цахим орчинд бизнесүүд зорилтот зах зээлдээ хүргэхэд улам хэцүү болсоор байна. Тиймээс жижиг, дунд компаниуд зардлаа хэмнэхийн тулд дижитал маркетингийн үйлчилгээг сонгох болжээ. Хэрэв та контент маркетинг, веб хөгжүүлэлт, нийгмийн сүлжээний менежментийн мэдлэгтэй бол гэрээсээ, эрх чөлөөтэй ажиллах бизнесийн боломж нээлттэй байна.

14. Явуулын хоолны үйлчилгээ

Яг одоогоор ресторан, жижиг зоогийн газарт хоол идэх боломж хязгаарлагдмал байгаа тул явуулын хоолны үйлчилгээ нь амжилт авчрах бизнес санаа юм. Та өөрийн хамгийн сайн хийдэг хоолыг зарж, үйлчлүүлэгчдийг татаарай.

Ачааны машины нэмэлт зардал, засвар үйлчилгээ нь ресторантай харьцуулбал хамаагүй бага өртөгтэй тул танд давуу тал бий болно.

15. Зүлэг арчилгааны үйлчилгээ

Зүлэг  арчилгааны үйлчилгээ нь хэдэн үйлчлүүлэгчтэй, хэр том ажлын байр байгаагаас шалтгаалан зарим тоног төхөөрөмж,  ажилчид зэрэг арай илүү зүйл шаардана. Та энэ жижиг бизнесийг дээд зэргийн үйлчилгээ үзүүлдэг том компани болтол өргөжүүлж болох юм.

16. Машинаа хуваалцаж ашиглах

Хэрэв хувийн бизнесээ эхлүүлэх нь хэтэрхий их эрсдэлтэй юм шиг санагдаж байвал автомашинаараа мөнгө олох боломжтой. Өөрийн машиныг бусадтай хамт ашиглах боломжийг олгодог Uber, Lyft зэрэг аппликэйшн нь жолооч нарт орлогоо нэмэгдүүлэх үндэс болдог. Машинаа бусадтай хуваалцан ашиглаж буй жолооч нарын хувьд асар том ложистикийн сүлжээгүйгээр бие даан өөрийн жижиг бизнесийг эрхлэх боломж нээгдэж байна.

17. Үл хөдлөх хөрөнгийн зуучлагч

Олон хүмүүсийн хувьд орон сууцны зах зээлийг ашиглах боломж бий. Үл хөдлөх хөрөнгө зуучлагчийн хувьд та хүмүүст мөрөөдлийн байшинг нь төсөвт тохирсон үнээр олоход нь туслах юм. Та үл хөдлөх хөрөнгийн зуучлагч болохын тулд хэдэн сарын сургалтанд хамрагдах хэрэгтэй.

18. График дизайнер

Корпорацууд, жижиг бизнес эрхлэгчид, хувиараа бизнес эрхлэгчид бүгдэд нь анхаарал татахуйц сурталчилгааны материал хэрэгтэй байдаг, гэхдээ заримд нь аливаа зүйлийг гоё сайхан харагдуулах мэдрэмж байдаггүй. Хэрэв та уран сайхны мэдрэмжтэй бөгөөд контентыг нүдэнд харагдахуйц хэлбэрээр хэрхэн яаж зохион байгуулахаа мэддэг бол сурталчилгааны хуудас, дижитал сурталчилгаа, зурагт хуудас болон бусад сонирхолтой визуал материал хийх бизнесийн санааг ашиглаарай.

19. Цамцан дээр зураг, бичиг хэвлэх бизнес

График дизайны нэгэн адил та уран сайхны төгс мэдрэмжтэй бол футболк дээр зураг, бичиг  хэвлэх бизнес эрхэлж болох юм. Та хэвлэх төхөөрөмж байршуулах багахан орон зай гаргаж, шаардлагатай хэрэгслүүдийг авснаар өөрийн жижиг бизнесийг эхлүүлэх боломжтой.

20. Бараа хадгалах үйлчилгээ

Бараа зардаг бүх компаниуд  өөрийн ажлын байрандаа бүтээгдэхүүнээ хадгалах боломжгүй байдаг. Dropshipping дээр цахим худалдааны сайт ажиллуулдаг хүмүүс бүх захиалгаа авахын тулд гуравдагч этгээдэд ханддаг. Гуравдагч этгээд нь бөөний худалдаа эрхэлдэг эсвэл агуулах, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулдаг хүмүүс байдаг. Та агуулахдаа бусдын барааг хадгалах замаар бизнес эрхлээрэй.

21. Гэрийн тэжээвэр амьтан харах

АНУ-ын гэр бүлийн гуравны хоёр орчим нь гэрийн тэжээвэр амьтантай байдаг. Эдгээр гэр бүл удаан хугацаагаар явахдаа гэрийн тэжээвэр амьтдаа асруулах хүн хайдаг байна. Та үйлчлүүлэгчийнхээ нохой, муур эсвэл бусад гэрийн тэжээвэр амьтдыг гэрт нь харж, хооллож, ус өгч, тоглож, цагийг өнгөрөөх хэрэгтэй. Түүнчлэн үйлчлүүлэгчдээ гэрийн тэжээвэр амьтан нь хэрхэн амьдарч байгааг байнга мэдээлэх шаардлагатай байдаг.

Хамгийн амжилттай яваа жижиг бизнесүүд юу вэ?

Дижитал маркетинг, вебсайтын дизайн хийдэг жижиг бизнесүүд нь хамгийн их ашиг авчирдаг бизнесүүдийн тоонд ордог. Хүмүүс интернетээр бизнес эрхлэхийн давуу талыг мэддэг болсон тул үйлчлүүлэгчид олох, тогтмол орлоготой байх тал дээр санаа зовдоггүй. Мөн цэвэрлэгээний үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгийн бизнес нь өндөр амжилттай байдаг.

Эх сурвалж: businessnewsdaily

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд