No menu items!
HomeХоол, шим тэжээлК витамин хүний биед ямар хэрэгтэй вэ

К витамин хүний биед ямар хэрэгтэй вэ

-

Бид бүгд витамин A, B, C, D-гийн тухай сонссон байдаг боловч витамин К-гийн талаар тодорхой сайн ойлголтгүй байдаг. Витамин К нь нийтлэг бус витаминуудын нэгд тооцогддог.  Витамин К нь К1, К2 гэсэн хоёр төрөлтэй. К1 төрлийг нь ногоон навчит ургамлаас олох боломжтой байдаг бол К2 витаминыг исгэсэн хоол хүнснээс олж авах боломжтой ажээ. Түүнчлэн бидний бие махбодь К витаминыг нийлэгжүүлдэг байна.

Ашиг тус:

Цусыг бүлэгнэхэд оролцдог уургийг нийлэгжүүлж, цус алдагдлыг зогсооход чухал үүрэгтэй. К витамин дутагдах юм бол хүний бие амархан хөхөрч, цус гарамтгай болдог. Витамин Д-тэй хавсарч ууснаар ясанд кальцийг зөөвөрлөнө. Витамин К бага байвал яс хугарах эрсдэл хамаагүй ихсэх болно. Витамин К-гийн өөр нэгэн ашиг тус нь артерийн судасны хатуурлаас сэргийлж, Алцгеймерийн өвчнөөс сэргийлэхийн зэрэгцээ түрүү булчирхайн хорт хавдраас сэргийлэх ажээ.

К витамины эх булаг:

Хүн бүрийн К витамины уух хэмжээ нас, хүйс, жингээс хамаарч өөр өөр байна. Гэсэн хэдий ч насанд хүрэгчид өөрийн жингийнхээ кг бүрийг 0.001 мг-аар үржүүлэн уух нь зохистой.

К витамины өдрийн тунгаа авахын тулд: Базилик, шар дэр, яншуй, майоран, гогод

Ногоон навчит ургамал: бууцай, гич, ногоон улаан манжин, ногоон манжин болон бусад ногоон навчит ургамлууд

Салатны ногоонууд: зэрлэг сонгино, усан кресс, ногоон сонгино, улаан сонгино, нил цэцэг, яншуй Брассика ургамлууд: брокколи байцаа, байцаа, цой байцаа, цэцэгт байцаа

Халуун ногоо: улаан чинжүү, улаан перец, карри

Бусад зүйлс: шар буурцаг, оливийн тос, хатаасан жимс, хэрээний нүд, ногоон гоньд, даршилсан өргөст хэмх, жууцай Витамин К-г уухын өмнө та заавал эмчээс зөвлөгөө аваарай. Бусад эмтэй хавсран дур мэдэн  уувал сөрөг нөлөө үүсэх магадлалтай шүү. Эрүүл, тэнцвэртэй хоол хүнсний хэрэглээ нь таныг шаардлагатай витамин К-гаар хангах болно.

Нярай хүүхдэд яагаад К витамин тарьдаг вэ?

1943 онд анагаах ухааны салбар дахь Нобелийн шагналыг Данийн эрдэмтэн Henrik Dam, АНУ-ын судлаач E. A. Doisy нар нэгэн гайхамшигт бүтээлээрээ хүртсэн байдаг. Энэ бол К витаминыг нээсэн нээлт байлаа!

К витамин нь цус бүлэгнэлтэнд онцгой чухал үүрэгтэй ба дээрх нээлт цус бүлэгнэлтийн олон эмгэгийг урьдчилан сэргийлэх, эмчлэх нөхцлийг бүрдүүлсэн юм.

К витамин ихэсийг нэвтэрч урагт бараг дамждаггүй, хөхний сүүгээр маш бага ялгардаг тул нярай хүүхдийн цусанд өчүүхэн бага хэмжээтэй байна. Энэ нь нярай хүүхдийг ямар нэг шалтгаангүйгээр цус алдахад хүргэх аюултай. Жишээлбэл хүйнээс, ходоод гэдэсний замаас, хамраас цус алдаж болох ба хамгийн аюултай нь тархинд цус харвах нь ч тохиолдоно. Үүнийг К витамин дутлын цус алдалт гэнэ. К витамин дутлын цус алдалтыг эрт (төрснөөс хойш эхний 7 хоног) ба хожуу үеийн (2-12 долоо хоног) гэж ангилах бөгөөд эхнийх нь харьцангуй хөнгөн явцтай байхад харин хожуу үеийнх нь тархинд цус харвалтаар илрэх ба нас баралт 50% байдаг.

Нярай хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюултай дээрх эмгэгийг урьдчилан сэргийлэх арга нь төрсөн хүүхэд бүрт К витамин тарих/уулгах явдал мөн.

Дэлхийн улс орнууд 1960-аад оноос хойш төрсөн нярай хүүхэд бүрт К витаминыг уулгах эсвэл тарих аргыг хэрэглэж байна. АНУ, Канад, Нэгдсэн Вант Улс зэрэг орнуудад хүүхдийг төрмөгц К витаминыг булчинд 1 удаа тарьдаг. Энэ нь К витамин дутлын цус алдалтын эрт болон хожуу үеийн эмгэгийг бүрэн урьдчилан сэргийлж чадна.

Харин зарим орнууд, жишээлбэл Австрали, Швейцарьт, тарилгатай холбоотой өвдөлт, буглаа, бэрсүү, цусны/мэдрэлийн судас гэмтэх, өртөг илүү өндөр зэрэг шалтгаанаар уух аргыг хэрэглэдэг. Хүүхдийг төрмөгц уулгах нь зөвхөн эрт үеийн цус алдалтаас сэргийлэх тул хожуу үеийн цус алдалтаас сэргийлэхийн тулд 2 ба 3 дахь тунг заавал уулгадаг.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд