No menu items!
HomeГэрийн тохижилтХүүхдийн өрөөнд хамгийн тохиромжтой өнгөний хослолууд

Хүүхдийн өрөөнд хамгийн тохиромжтой өнгөний хослолууд

-

Хүүхдийн нас, хөгжлийн онцлогоос хамаарч өрөөнийх нь дотоод засал чимэглэлийн өнгийг сонгох нь зүйтэй юм.

Амьдралын өөр өөр үе шатанд бидэнд нөлөөлдөг өнгө ч мөн хувьсаж өөрчлөгдөх  хандлагатай байдаг. Бидний сэтгэхүйн өөрчлөлт, хөгжил өнгөний тохиргоонд ч тусгалаа олдог. Хүүхдүүдийн хувийн зан чанар, хөгжлийн үе шатаас хамааран дуртай, дургүй өнгүүд янз бүр байдаг.

Зуу гаруй жилийн өмнө сурган хүмүүжүүлэгч Рудольф Штайнер хүмүүсийг сэтгэл санаанд бодитой нөлөө үзүүлдэг, мөн бие бялдрын эрүүл мэнд, оюун санааны сайн сайхан байдалд ашиг тусаа өгдөг өнгөөр хүрээлүүлэх хэрэгтэй гэж үзсэн. Штайнерын энэ зарчмуудыг сургууль, олон нийтийн орчинд нэвтрүүлсэн бөгөөд цэцэрлэгийн орчинд (2-7 нас),  зөөлөн цайвар өнгө, архитектурын хэлбэр дүрс бүхий, бага насны хүүхдүүдэд (7-10 нас) илүү тод өнгө бүхий дотоод засал давамгайлах ёстой гэж үздэг. Өсвөр насны хүүхдүүдийн өрөөнд зөөлөн ногоон, хөх өнгө давамгайлах нь анхаарлыг сарниулах нь бага бөгөөд төвлөрлийг сайжруулдаг аж.

Хэдэн настай хүүхдийн өрөөнд ямар өнгө сонговол тохиромжтой вэ?

Бага насны хүүхдийн өрөөнд тохирох өнгөнүүд

Бага насны хүүхдийн өрөөний засал чимэглэлийн өнгө нь хүчтэй, тод  байвал хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлж, хүүхэд тайван бус болдог. Улаан, шар, улбар шар гэх мэт тод, хурц өнгөнүүд нь хүүхдийг сайн унтахгүй байхад нөлөөлдөг аж. Тиймээс тод ялгаатай өнгө, хээ хуарнаас илүү зөөлөн, шаргал, тоорын өнгө, ягаан өнгө зэргийг сонгох нь тохиромжтой. Эдгээр нь дулаан, тайван байдлыг бий болгож, сэтгэл санааг тайвшруулдаг. Зөөлөн хөх, ягаан өнгө нь бага насны хүүхдийн өрөөнд хэрэглэгддэг уламжлалтай боловч шаргал, тоорын өнгө, гааны ногоон нь эрэгтэй эмэгтэй аль алинд нь сайн зохицдог.

Ногоон өнгө нь тайвшруулдаг боловч хананы өнгө болгон ашиглахад хүйтэн харагддаг тул зохимжгүй, ялангуяа цонх нь нар руу хараагүй бол. Шар эсвэл цэнхэр дээр суурилсан ногоон нь өөр өөр үр нөлөөг бий болгодог. Цэнхэр дээр суурилсан ногоон нь нар руу харсан том цонхтой өрөөнд сэрүүн мэдрэмж төрүүлэх элемент болдог. Шаргал суурьтай ногоон нь зөөлөн улбар шар эсвэл улаан өнгө давамгайлсан өрөөнд өргөлт болгон ашиглахад үр дүнтэй байдаг. Энэ нь эдгээр дулаан өнгөнүүдийг тэнцвэржүүлдэг. 

Бага насны хүүхдийн өрөөнд бараан хөх өнгө хэрэглэх нь зохимжгүй бөгөөд учир нь өнгөний нөлөөгөөр хүүхэд хар дарж зүүдлэх магадлалтай аж. Цэнхэр нь хүйтэн өнгө хэдий ч хөшиг, дэвсгэр эсвэл орны даавууг дулаан өнгөөр сонгосон тохиолдолд ханын өнгөөөр сонгох боломжтой. 

Бага насны хүүхдүүдэд хамгийн тохиромжтой өнгөнүүд нь ягаан, тоорын, цайвар шаргал, лаванда цэцгийн өнгөнүүд юм.

Дунд насны хүүхдүүдийн өрөөнд тохирох өнгөнүүд

Хүүхдийн анхаарлыг сарниулдаг тул хана эсвэл хөшгөнд геометрийн дүрс, хээ ашиглахаас зайлсхийх хэрэгтэй.  Цэнхэр, ногоонуудаар сүүдэрлэсэн цөцгийн өнгө, бага зэрэг улбар шар өнгөнүүдийн хослол нь өдөөх энергийг бий болгодог. Эдгээр шаргал өнгөнүүд нь сэтгэцийн үйл явц, логик сэтгэлгээнд чухал нөлөөтэй. Гэхдээ тод цайвар шар өнгөнүүд нь толгой өвдөх, бие махбодийг цочроох шалтгаан болдог тул шар өнгийг анхааралтай сонгох хэрэгтэй.

Жимсний шүрэн улаан, ягаан хөх өнгө нь урам зориг, уран сэтгэмжийг бий болгодог тул нийгмийн орчинд сайн нөлөө үзүүлдэг. Нил ягаан нь баруун, зүүн  тархины үйл ажиллагаа логик ба бүтээлч сэтгэлгээнд нөлөөлдөг. Ийм өнгө зохих хэмжээгээр байснаар хүүхэд хийж буй ажилдаа сонирхолтой ханддаг.

Хүүхдүүдийн зөн авирыг насанд хүрэгчдийн нэгэн адил өөр өөр өнгөөр ялгах боломжтой. Хөдөлгөөнтэй, нийтэч зарим хүүхдүүд тод өнгөнд дуртай бөгөөд ийм өрөөнд илүү аз жаргалтай байдаг. Хэт тод өнгө нь хүүхдийн сурах үйл явцад нөлөөлөх тул дуртай өнгийнх нь зөөлөн хувилбарыг сонгох хэрэгтэй.  Даруу төлөв, мэдрэмтгий хүүхдүүд үргэлж зөөлөн, цайвар өнгөнд татагдах боловч тэднийг идэвхжүүлэхийн тулд арай тод, хурц өнгө шаардагддаг. Саарал өнгө нь төвийг сахисан, шийдэмгий бус байдлыг илтгэдэг тул хүүхдийн өрөөнд төдийлөн тохиромжтой бус.  Цагаан өнгө нь хүйтэн харагддаг тул үүнийг цайвар, тод өнгөнөөс ялгаатай болгохын тулд өргөлт болгон ашиглах хэрэгтэй.

Сонгоход тохиромжтой өнгөнүүд

Өсвөр насныхны өрөөнд тохирсон өнгөний сонголтууд

Өсвөр насныхан өөрийгөө олох, танин мэдэхүйн хямралыг даван туулдаг бөгөөд ихэвчлэн хар бараан өнгө сонгох нь элбэг. Бараан өнгийг гэрэлтүүлэх нь залуу хүнийг ертөнцөөс хөндийрөх мэдрэмжээс холдуулах болно. Улаан бол энэ насныхны хамгийн дуртай тод өнгө юм. Хөх, цитрусын ногоон өнгөнүүд нь тайван байдлыг бий болгодог.

Нил ягаан нь нийгмийн ухамсар, гадагш чиглэсэн бодлоо хөгжүүлэхэд тусалдаг.

Сонгоход тохиромжтой өнгөнүүд

Том хүүхдүүд

Орчны өнгөний олон янз байдал нь ертөнцийг танин мэдэх хүсэл, танин мэдэхүйн үйл ажиллагааг хэвийн байлгаж чадна. Тэд  зөөлөн цайвар өнгөнд татагдах боловч оюун ухаан, сэтгэл хөдлөлийг өдөөхөд шаардлагатай эрч хүч бүхий өнгөнүүд хэрэгтэй.

Улаан ба жүржийн өнгө бүхий сүүдэр нь цусны эргэлт, энергийн түвшинд тусалдаг. Энэ зорилгоор тоор, бүйлс, теракотта, ягаан зэргийг ашиглаж болно. Зөөлөн блюз, лаванда цэцгийн, ягаан өнгө нь сэтгэл хөдлөлөө удирдахад тустай.  Цэцгэн хээ нь тал нутаг, энгийн байдлыг төрүүлдэг.

Сонгоход тохиромжтой өнгөнүүд

Зарим өнгөний талаар мэдвэл зохих зүйлс:

Хар ногоон

Удаан хугацаанд анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай газруудад сайн тохирно

Цайвар ногоон

Эрч хүч өгдөг бөгөөд тунгалаг хөх, цэвэр цагаантай хосолснноор биеийн хөдөлгөөнийг идэвхжүүлдэг.

Шар

Хурц  шаргал өнгө нь маш их ядраадаг тул мигрень өвчнийг өдөөдөг.

Цайвар цэнхэр

Сэрүүн мэдрэмж төрүүлдэг. Мөн үйл ажиллагааг тэнцвэржүүлэхэд тустай.  

Бор

Энэхүү өнгө нь найдвартай байдлыг илэрхийлдэг тул орон зайн аюулгүй, тогтвортой байдлыг мэдрүүлж чаддаг.

Маувес

Нил ягаан, улаан өнгийн холимог нь хүмүүжил, зөн совин, бясалгал, ухаарлыг дээшлүүлдэг.

Эх сурвалж: resene

шинэ мэдээ

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчилж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д ажлын айлчлал хийж байгаа юм байна. Тэрбээр Сөүл хотноо “Go Mongolia” аялал жуулчлалын үндэсний брэндийн арга хэмжээний нээлтэд оролцжээ. Айлчлалын үеэр тэрбээр...

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан "Б"-г Серби улсаас олж, энэ сарын 27-нд авчирчээ. Түүнийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Уг этгээд...

трэнд