No menu items!
HomeОнцлохИнээх үед таны биед юу тохиолддог вэ?

Инээх үед таны биед юу тохиолддог вэ?

-

Инээх үед бие болоод эрүүл мэндэд олон эерэг өөрчлөлтүүд гардаг.

1. Илүү их калори шатааж эхлэх болно

Бургер, шоколаднаас авсан илчлэгийг шатаахын тулд та 15 минут инээх хэрэгтэй. Инээд нь жин хасахад туслах бөгөөд зорилгодоо хүрэхэд тань том түлхэц болно. Инээх үед хэвлийн булчингууд чангарч, сулардаг бөгөөд  энэ нь дасгал хийсэнтэй тэнцдэг байна.

2. Стрессээс ангижруулна

Чангаар инээх нь таны стрессийг шууд тайлна. Энэ явцад таны зүрхний цохилт огцом нэмэгдэж, дараа нь буурдаг байна. Үр дүнд нь та тайвширч, стрессийн түвшин багасдаг ажээ. Инээд нь бидний аз жаргалыг хариуцдаг бодис ялгаруулдаг.

3. Даралт буурна

Инээд нь  цусны урсгалыг нэмэгдүүлдэг. Энэ нь таныг зүрхний өвчин, зүрхний шигдээсээс хамгаалж чадна. Нэмж дурдахад, зарим хүмүүсийг инээж байх үед цусны даралт нь буурч байгааг судалгаагаар тогтоожээ.  

4. Та илүү сайн амьсгалах болно

Бие организм хэвийн ажиллахад хүчилтөрөгч маш чухал гэдгийг бид мэднэ. Амьсгалаа сайжруулахын тулд инээж байгаарай. Учир нь инээх үед  уушигны багтаамж сайжирч, хангалттай хүчилтөрөгч авч чаддаг байна.

5. Өвдөлтийг мартана

Хэрэв та өвдөж эсвэл таагүй мэдрэмжийг авч байвал инээхийг хичээ. Инээд бол байгалаас заяасан өвчин намдаагч юм. Энэ нь сэтгэлзүйд эерэгээр нөлөөлөх төдийгүй бие махбодийн өвдөлтийг даван туулахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Эх сурвалж: Brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд