No menu items!
HomeОнцлохСэтгэл судлаачдын стрессээс ангижрахдаа ашигладаг 8 арга

Сэтгэл судлаачдын стрессээс ангижрахдаа ашигладаг 8 арга

-

Сэтгэл судлаачид бол асуудлыг шийдэх, айдас түгшүүрийг арилгах, мэдрэмжийг цэгцлэхэд тусалдаг чадвартай мэргэжилтнүүд юм. Гэхдээ тэд бас бидний л адил хүн учир заримдаа стрессийг даван туулах хэрэгтэй болдог. Тэд стресстсэн үедээ дараах аргуудыг ашигладаг байна.

8. Санаанд орж ирсэн бүх зүйлийг бич

Сэтгэл зүйч, өсвөр насны хүүхдүүдийн хүмүүжлийн тухай номын зохиогч Жон Даффи “Стрессийг бууруулахын тулд би тэмдэглэл хөтөлдөг. Бодол, нөхцөл байдал, хүмүүстэй харьцах харьцаагаа нийтлэлдээ буулгадаг. Энэ бүтээлч үйл явц нь үнэхээр тустай, учир нь бид асуудлуудыг мартаж, тодорхой шийдэлд хүрч, стресс буурдаг. Үүний дараа би аливаа зүйлийг өөр өнцгөөс харж чаддаггэжээ.

7. Хоол хийх

Сэтгэц засалч, зохиолч, багш Жеффри Сумбер стрессийг даван туулахын тулд ийм аргыг ашигладаг.

Тэрээр “Сэтгэл санаагаар унасан үедээ би идэх дуртай. Гэхдээ энэ нь эрүүл хүнс эсвэл урьд өмнө хийж үзээгүй хоол байх ёстой. Би дэлгүүрээр ороод хүнс сонгохдоо маш их цаг зарцуулдаг. Үр дүнг нь би найзуудтайгаа хуваалцдаг” гэсэн байна.

6. Бүх булчингаа чангал

Америкийн сэтгэлзүйн эмч Кевин Чапман 1920 онд боловсруулсан булчинг аажмаар тайвшруулах аргыг ашигладаг.

Энэ санаа нь энгийн: Та 10 секундын турш булчингаа чангалаад 20 секундын турш суллана. Булчинд зориулсан нийт 200 дасгал байдаг. Булчинг суллаж, чангалах дээр анхаарлаа төвлөрүүлээрэй.

5. Зөв хариу үйлдэл үзүүлэх эсвэл огт хариу үйлдэл үзүүлэхгүй байх

Сэтгэл судлаач Сюзан Краусс Уитбурн стресстэй тэмцдэггүй. Харин түүнд стресст орсон үедээ хэрэгжүүлдэг онцгой арга байдаг. Тэрээр “Би нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй ч хариу үйлдлээ өөрчилж чадна” гэжээ. Тиймээс та стресстсэн үеээ эерэг, өөдрөг байхыг хичээгээрэй.

Сөрөг нөхцөл байдалд эерэг хариу үйлдэл үзүүлэх нь стрессээс зайлсхийхэд тусалдаг. Та бас алдаанаасаа суралцаж болно.

4. Сөрөг бодлын урсгалыг зогсоох

Сэтгэл судлаач Мартин Селигман бодлоо цэгцлэхэд туслах хялбар бөгөөд түгээмэл аргыг зөвлөж байна.

Гараа алгадаж зогсоод “Дараа бодоорой” гэж өөртөө хэлээд, ашиггүй зүйлсийн талаарх бодлоо зогсоо.  Иймэрхүү аргыг ашиглан сөрөг бодлын урсгалыг зогсоож, асуудлыг түр хойшлуул. Дараа нь өөр зүйлд анхаарлаа хандуулахыг хичээ.

3. Хобби болон дуртай зүйлээ хийх нэг цагийг өөртөө зарцуул

Сэтгэл засалч Эми Пржеворский хүссэн бүх зүйлээ хийх цаг хугацаа гаргахыг зөвлөж байна. Унших, зураг зурах, хоол хийх, дасгал зэрэг таныг аз жаргалтай болгодог зүйлсийг хий.

2. Тайвшраарай

Тони Бернхард  үр дүнтэй аргыг санал болгож байна.

Уруулыг зурагт үзүүлсэн сумны дагуу долоовор хуруугаараа шувтраарай. Энэхүү хөдөлгөөн нь уруулын гадаргуу дээр байрлах мэдрэлийн системийг өдөөж тайвшрахад тусалдаг.

1. Янз бүрийн сонгодог аргуудыг туршиж үзээрэй

Мэдээжийн хэрэг стрессээс ангижрах олон сонгодог аргууд байдаг бөгөөд тэдгээр нь үр дүнгээ өгдөг.

Клиникийн сэтгэл зүйч Deborah Serani “Би өөрийн мэдрэмжээ сэргээх бүх аргыг ашигладаг. Жишээлбэл, би машиндаа суугаад жааз хөгжим сонсох, зураг зурах, сайхан газар очиж амрах, амттай цай ууж суудаг” гэжээ.

Стрессээс ангижрах хамгийн хурдан, үр дүнтэй арга бол асуудлаас хэсэг хугацаанд холдох явдал юм. Ингэснээр хүн түр хугацаанд сэргэж, шинэ сорилтуудад бэлэн байх болно.

Эх сурвалж: Brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд