No menu items!
HomeХүмүүсҮзэсгэлэнт жүжигчин Диана Пожарская

Үзэсгэлэнт жүжигчин Диана Пожарская

-

Үзэгч та бидний сайн мэдэх шударга, шулуун зант дайчин үйлчлэгч Даша Канаева буюу  жүжигчин Диана Пожарскаяг “Хүмүүс” буландаа онцолж байна. Тэрээр “Элеон зочид буудал”, “Белград зочид буудал” киногоор бидний танил болсон билээ.

Диана 1992 оны 2-р сарын 3-нд Волгоград хотод төрсөн. Тэрээр ээжтэйгээ хамт амьдардаг бөгөөд аав нь 2019 онд нас баржээ. Бүсгүй таван настайгаасаа хойш бүжгийн спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд 19 настайдаа спортын мастер цолыг хүртжээ. Гэвч Диана өвдөгний бэртэл авснаар хоббигоо орхиж, театрын дээд сургуульд элсэн орсон байна.

Их сургуульд сурч байх сүүлийн жилдээ Диана кинонд тоглож эхэлсэн бөгөөд Семен Слепаковын “Озабоченные, или Любовь зла” инээдмийн цувралд дүр бүтээсэн байна.  

Дараа нь тэрээр  Константин Крюков, Валерия Федорович нартай хамтран “Вечный отпуск” инээдмийн кинонд, мөн “Санта Клаус” хэмээх адал явдалт кинонд тогложээ.

Харин  Диана “Элеон зочид буудал” кинонд тоглох болсон нь түүний алдар нэрийг улам тодотгох эхлэл байлаа. Тэрээр уг бүтээлд Григорий Сиятвинда, Елена Ксенофонтова, Сергей Лавыгин, мөн Милош Бикович, Екатерина Вилкова зэрэг алдартнуудтай хамран ажилласан билээ.

Энэ дүрийг бүтээхийн тулд тэрээр  гардан тулааны урлагаар хичээллэх болсон байна. Жүжигчин бүсгүй ихэнх гүйцэтгэлийг өөрөө хийсэн бөгөөд ховор тохиолдолд орлон тоглогч авч байжээ. Үзэгчдэд “Элеон зочид буудал” маш их таалагдсан тул кино багийнхан хоёрдугаар ангийг нь гаргахаас шийдсэн байдаг.  

Харин үүний хоёрдугаар анги нь бидний сайн мэдэх “Белград зочид буудал” хэмээх кино билээ. Таван одтой “Белград” зочид буудлын эзэн Паша уйтгартай амьдралын хэв маягаасаа залхан хүүхнүүдтэй зугаацах болно. Гэвч нэг өдрийн золгүй автомашины ослын улмаас нэгэн мафийн толгойлогчийн асар үнэтэй зүйлийг эвддэг. Харин толгойлогч өрнийхөө оронд охинтой нь гэрлэхийг шаардаж, киноны адал явдал эхэлнэ. Тэдний хуримын бэлтгэл ид дундаа явагдаж байх үед Даша Сербид санамсаргүй байдлаар Пашатай тааралдах болно. Дашад одоо болтол хайртай гэдгээ мэдэрсэн Паша өөрийн аз жаргалыг олох сүүлийн боломжоо алдахгүйгээр шийдэж киноны үйл явдал өрнөдөг билээ.

Хувийн амьдрал

Жүжигчин бүсгүй “Затмение” киноны зураг авалтын үеэр “Туман”, “Чемпионы: Быстрее, выше, сильнее” киног бүтээсэн найруулагч Артем Аксененкотой дотносжээ. Залуу, Пожарскаягаас 9 насаар ах боловч тэдний хайр сэтгэлд насны ялгаа саад болж чадаагүй юм.

Диана нөхөр нь түүнийг үргэлж дэмждэг учраас урам зориг авдаг гэж мэдэгджээ. Тэд олон нийтээс харилцаагаа нуугаагүй ч өөрсдийн зургаа инстаграмд ховорхон оруулдаг. Бүсгүй “Channel” брэндийн нүүр царай тул ихэнхдээ сурталчилгааны зургаа оруулдаг байна.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд