No menu items!
HomeДасгал, хөдөлгөөнХүзүүний овгорыг арилгах хялбар, үр дүнтэй аргууд

Хүзүүний овгорыг арилгах хялбар, үр дүнтэй аргууд

-

Оффисын суугаа ажил хийдэг, ялангуяа 45 наснаас дээш эмэгтэйчүүдэд элбэг тохиолдох асуудал – хүзүүгээр хөшиж өвдөхөөс гадна шилэн хүзүүн дээр “овойдог”.

Энэ нь өөхний ширхэглэг хуримтлагдаж овгор болж байгаа хэрэг ажээ. Юуны түрүүнд та өөрийн хүзүүн дээр гарсан зүйл үнэхээр өөхний хуримтлал мөн эсэхийг тодорхойлох хэрэгтэй.

Ялгах шинж тэмдгүүд – толгой эргүүлэхэд шаржигнаж дуугарах, хүзүү, шилэн хүзүүгээр өвдөх, бадайрах, халуунаар төөнөх, мэдээгүй болох, толгой эргэх.

Энэхүү овгор нь артерийн судас дээр дардаг учраас цусны эргэлтэнд муугаар нөлөөлөхөөс гадна тархины хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг.

Тийм учраас хүзүүн дээр үүссэн илүүдэл өөхний хуримтлалтай тэмцэж болох бөгөөд тэмцэх ч ёстой юм.

Нэгдүгээрт, өөрийгөө дотроосоо өөрчил. Өөртөө болон эргэн тойрон байгаа хүмүүст хандах хандлагаа өөрчил. Өөртөө хэтэрхий их ачаа үүрээд байгаа юм биш биз? Аливаа асуудлыг ганцаар бие даан шийдээд байна уу? Тайвшраад зарим нэг асуудлыг тавьж явуулсан нь дээр. Гэр бүлийн гишүүд өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө шийдэг, та эрүүл мэндээ бодох цаг болсон.

Хоёрдугаарт, курс иллэг хийлгэ. Мэргэжлийн эмчээр эсвэл гэр бүлийн аль нэг гишүүнийг гуйж болно. Хүн олдохгүй байвал хүзүү, нурууны иллэг хийх тусгай аппаратаар өөртөө иллэг хий, хамгийн гол нь тогтмол хийнэ. Нэг удаагийн иллэг 25 минутаас ихгүй байна, үр дүнтэй байх ёстой.

Гуравдугаарт, асуудалтай хэсэгт контраст душ хэрэглэнэ. Урт бариултай ширүүн үстэй сойзоор “овгор”-ыг хайр найргүй 10-15 минут үрнэ. Эсвэл нойтон алчуураар үрэхэд мөн адил үр дүнгээ өгдөг. Шүршүүрээс гарч ирээд тус газраа чийгшүүлэгч эсвэл хүүхдийн тос түрхэж сайтар үрнэ.

Дөрөвдүгээрт, зөв байрлалд унтаж байгаарай. Зөөлөн дэрний тухай бодоод ч хэрэггүй. Хатуу дэрэн дээр унтана – үрчлээ ч арилна. Хатуу дэрэн дээр унтаж сурахад амаргүй, хүзүүнд тань хэрэгтэй гэж өөртөө итгүүлж унтаарай.

Тавдугаарт, залхуугаа ялж дасгал хий.

Дасгал хийхээс өмнө нуруу, нугасанд ямар нэгэн бэртэл гэмтэл байгаа эсэхээ эмчид үзүүлж шалгуулна. Дасгал хийх хориотой өвчнүүд зөндөө байгааг анхаарах хэрэгтэй. Өвчний оношийг мэргэжлийн эмч тавьж эмчлэх ёстойг та эрхбиш мэднэ биз ээ.

Хэрвээ эмч дасгал хийхийг зөвшөөрсөн бол хүзүүн дээрх илүүдэл өөхнөөс салах дээрх дасгалыг гүйцэтгэнэ. Хэрвээ эмчийн үзлэгийн үеэр хүзүү, нурууны ясанд ямар нэгэн өвчний онош тавьсан бол дараах энгийн дасгалыг хийнэ.

“Тийм-тийм-тийм”. Хэн нэгэнд толгойгоороо “тийм” гэж хариулж байгаа мэт дохино.

“Үгүй-үгүй-үгүй”. Үгүйсгэж байгаа мэт хөдөлгөөн толгойгоороо хийнэ.

“Ай-ай-ай”. Ямар нэгэн зүйлд сэтгэл дундуур байгаа мэт “Ээ, халаг чи минь юу хийчих нь энэ вэ” гэсэн шиг толгойгоороо хөдлөөрэй.

Эдгээр дасгалыг үл мэдэгдэх хөдөлгөөнөөс эхэлж хийнэ. Огцом, хүчтэй хийхгүй зөөлөн эхлээд аажим хөдөлгөөнийг ширүүн болгож болно.

Дасгал бүрийг 30 удаа өдөр болгон насан туршдаа хийнэ. Энэ л хамгийн хэцүү даалгавар байгаа юм. Дасгалыг хэсэг хугацаанд хийсний дараа үр дүнгээ өгч өөхлөлт багасна.

Энэ үед дасгал хийхээ болиод эхлэнгүүт л илүүдэл өөх өөрийгөө сануулж эхэлнэ дээ. Усанд сэлэлт мөн үр дүнтэй. Усанд сэлэлт нь нуруу, нугасны асуудалтай бөгөөд хүзүүн дээрээ илүүдэл өөхтэй хүмүүст хамгийн тохиромжтой спорт юм.

Гол дүрэм – тогтмол байх ёстой. Дүрмийг чанд баримталж чадвал үр дүнд хүрнэ.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд