No menu items!
HomeUncategorizedБи чадах бүхнээ хийж байна, энэ л надад хангалттай

Би чадах бүхнээ хийж байна, энэ л надад хангалттай

-

“Өөрийгөө шүүмжлэн буруутгадаг 8 шалтгаан”

Заримдаа бид өөрсдөдөө илүү хатуу ширүүн ханддаг. Өөрсдийгөө ямар нэгэн жишигт байлгаж, илүү ихийг хийхийг шаардаж, өчүүхэн алдаа гаргасан үедээ буруутгаж, зэмлэж, хааяа өөрийгөө хүндэтгэх ёсгүй мэтээр санадаг. Энэ нь өөртөө нэг ёсны сэтгэл зүйн дарамт үүсгэж, улмаар буруу зуршлуудад уруу татагдах шалтгаан болдог. Энэ нөхцөл байдлаас хэрхэн гарах вэ?

Эхний алхам бол бид өөрсдийгөө яагаад дүгнэж цэгнэдэг, шүүмжилдэг вэ? гэдгээ ойлгох, дараа нь тохирсон арга хэмжээг авах явдал юм.

БИД ЯАГААД ӨӨРТӨӨ ШҮҮМЖЛЭЛТЭЙ ХАНДДАГ ВЭ?

Хэн байх, хаана байх ёстой талаарх хатуу дэг жаяг нь бодит байдалд нийцэхгүй байх үед бид өөрсдийгөө буруутгадаг.

Амьдралд тохиолдсон бүх зүйлд дангаараа хариуцлага хүлээх ёстой юм шиг, амжилтын талаарх хатуу тодорхойлолт, бусдын амжилттай яваатай өөрийгөө зүйрлэн бүтэлгүйтэж, хоцорч байна гэдэгт итгэх нь буруу зүйл юм. Гэтэл тэрхүү хүсээд байгаа “амжилт” 100 хувь биднээс шалтгаалахгүй. Бидний хяналтаас гадуурх олон хүчин зүйлс нөлөөлдөг бөгөөд бид бүгд өөр өөр давуу болон сул талуудтай.

“Амжилтанд хүрсэн” ч хүсч байгаа шигээ аз жаргалтай байж чадахгүй  байж мэднэ. Аз жаргал гэдэг бол зөвхөн  амжилтаас хамаарах зүйл биш юм. Эс бөгөөс сэтгэлийн хямрал, донтолттой тэмцэж буй баян, хүчирхэг хүмүүс хаанаас байх билээ.

Аз жаргал нь өдөр бүрийг хэрхэн мэдрэх, эерэг бодол, хайртай хүмүүстэйгээ хамт байх зэргээс л шалтгаална. Тиймээс “хамгийн сайхан амьдралаар амьдрахуй” гэж өөрийгөө шийтгэхийн оронд аз жаргалтай болгодог зүйлсдээ илүү анхаар. Хийж чадах бүхнээ хамгийн сайнаараа хий.

Бид гаргасан үйлдэл, алдаан дээрээ үндэслэж өөрсдийгөө үнэлж цэгнэдэг.

 Өөрсдийн үнэ цэнийг ололт амжилтаар л хэмжих нь тийм ч сайн арга биш юм. Хийсэн эсвэл хийж чадаагүй зүйлийнхээ төлөө өөрийгөө буруутгах нь гаргасан үйлдлээ бодох бүрт ичих, үүнээсээ болж буруу зуршилд хөтлөгдөх үндэс суурь болдог. Өөрсдийн үйл хөдлөл, хүчин чармайлтаа өөрийн мөн чанараасаа салгаж, “сайн” хүмүүс заримдаа “муу” сонголт шийдвэр гаргадаг, “муу” мөчүүд тохиолддог гэдгийг хүлээн зөвшөөрч өөрийгөө хайрлах хэрэгтэй. Энэ бол сэтгэхүйн нэг удаагийн өөрчлөлт биш дадал зуршил юм.

Бид өөрсдийгөө хангалтгүй байна гэсэн итгэл үнэмшилд үндэслэн байгаагаар нь хүлээн авч чаддаггүй.

Хүүхдийг багаас нь хэн нэгэнтэй жишиж, харьцуулснаар энэхүү сөрөг зайн үйлийн хэвшил бий болдог. Эсвэл хэн нэгэн чамайг “хангалттай сайн биш байна” гэж шууд хэлсэн ч байж магадгүй юм. Энэ бол нэг ёсны сэтгэл зүйн хүчирхийлэл бөгөөд таны хэн байхтай ямар ч холбоогүй юм. Аливаа зүйлийн сайн талыг нь олж харан, урамшуулж байх хэрэгтэй.

Бусдад хайрлуулахын тулд төгс төгөлдөр байх гэж хичээдэг.

Зарим хүмүүс төгс төгөлдөр л биш байвал хэн нэгэн намайг хайрлахаа байчих вий гэж айдаг. Бие биенээ хайрлахад болзол чухал гэж үү. Хүүхдээ урамшуулдаггүй, байнга зэмлэж буруутгадаг бол хүүхэд урам хугарах, эцэг эх нь өөрт нь хайргүй, анхаарал халамж тавьдаггүй мэтээр төсөөлөн буруу зүйл хийвэл хайрлахаа больчих вий гэх айдас төрдөг аж. Улмаар эцэг эхдээ таалагдах тулд л аливаа зүйлсийг хийж эхэлдэг. Тиймээс хүүхдээ урамшуулж, хайртай гэдгээ мэдрүүлж байгаарай. Мөн төгс төгөлдөр байх гэж хичээхийн оронд өөрийгөө хайрлаж сурах хэрэгтэй.

Өөрийгөө үнэлэх чадвар нь илүү ихийг бүтээх урам зориг, сэдлийг өгдөг.

Бид өөрсдийгөө хурцалж байх хэрэгтэй.

Өөрсдийгөө ялан дийлэхийн тулд бүтэлгүйтэл -> шийтгэл -> сайжрах хүлээлт гэсэн удирдамжийг баримталвал зохистой.  

Заавал төгс байх шаардлагагүй.  “Хүүхдүүдийг илүү “сайн” хүн болгохын тулд бэрхшээл сорилтыг бий болгох хэрэгтэй” гэсэн нэг мэргэн үг байдаг. Бусдын час хийсэн шүүмж ч мөн өөрийгөө хурцлах боломж юм шүү. Сөргөөр биш эерэгээр хүлээж авах хэрэгтэй. Өөрийгөө үнэлэх, өөрөөрөө бахархах нь зарим эерэг өөрчлөлтийг бий болгоно.  

Сайн, муу, зөв, буруугийн талаарх хэвшмэл итгэл үнэмшил.

 Жишээ нь: сайн хүмүүс уурладаггүй, өөрийгөө нэгдүгээрт тавих нь буруу зүйл, бусдыг бодох ёстой гэх мэт итгэл үнэмшил нь өөрсөддөө шүүмжлэлтэй хандахад хүргэдэг. Бид бүгд сайн сайхан, зөв ​​зүйлийн талаар өөрсдийн гэсэн итгэл үнэмшилтэй байдаг бөгөөд энэ нь өнгөрсөн сургамж, амьдралын туршлагаас үүдэлтэй төдийгүй  бид “сайн” хүн байх гэж хичээдэг.  Ингэснээр хааяа бид өөрсдийнхөө мэдрэмжинд анхаарч, хэрэгцээгээ үл тоомсорлодог. Бидний тэрхүү итгэл үнэмшил туйлын үнэн биш гэдгийг ойлгох хэрэгтэй.

Нийгмийн зүгээс ирэх шүүмжийг хүндээр хүлээн авах.

Сошиал медиа хэн нэгний амьдралыг хэрхэн өөрчилж болдгийг бид харж байгаа. Бид шүүлтийн ертөнцөд амьдардаг тул шүүмжлүүлэх бол өөрсдийгөө буруутгах нь элбэг. Бусад хүмүүс юу гэж байгаад анхаарлаа хандуулахгүй байхыг хичээгээрэй. Ингэснээр сэтгэл зүйн эрүүл мэндээ хамгаалах болно.

Сөрөг хандлага, бодол сэтгэлгээгээр тархиа цэнэглэх.

Хэрэв та өөрийгөө бүтэлгүй хүн гэж боддог бол аливаа чухал үйл ажиллагааны үед сандарч мэгдэнэ. Энэ нь өөртөө итгэлгүй байгаатай холбоотой. Сөрөг бодол, сэтгэлгээ нь эцэстээ өөрийгөө шийтгэх шйтгэл л болж хувирдаг. Өөрийгөө хатуу шүүмжлэх хандлагыг зогсоох нь тийм ч амар биш. Нэлээд хугацаа  шаардлагатай бөгөөд хоёр алхам урагшлах, нэг алхам ухрах эсвэл нэг алхам урагшлах, таван алхам ухрах үйл явц байж болох юм. Энэ үйл явцын давуу тал бол тэмцлээр дамжуулан өөрсдийгөө хайрлах дадалд хэвшил билээ. Энэ нь бидэнд тоо томшгүй олон боломжийг бий болгоно.

Эх сурвалж: tinybuddha

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд