No menu items!
HomeДасгал, хөдөлгөөнОлсоор үсрэхийн 8 ач тус

Олсоор үсрэхийн 8 ач тус

-

Сурагч охид дээс тоглож зугаацах нь элбэг. Хүүхэд байхдаа сургуулийнхаа өмнөх талбайд дээсдэж тоглодог л байсан биз дээ. Дээсдэх нь хэд хэдэн эерэг шалтгаанаар боксчдын бэлтгэл сургуулилтын чухал хэрэгсэл болдог бөгөөд энэ нь удаан хугацааны туршид хүч чадал, тэнцвэртэй байдлаа хадгалахад тустай. Боксчид олсоор үсэрч буй мэт хөдөлгөөн байнга хийдэг шүү дээ. Энэ нь маш олон булчинг зэрэг ажиллуулдаг.

Олсоор үсрэх нь фитнессийн бүх түвшинд тохирсон тул дасгалын дэглэмээ сайжруулах хүсэлтэй хүмүүст энэ нь маш сайн сонголт бйах болно.

Харин хөл, шагай, нуруу, өвдөгний эмгэгтэй бол болгоомжтой байхыг зөвлөж байна. Хэрэв та сүүлийн гурван сарын турш хөдөлгөөнгүй хэв маягтай байсан бол бага нөлөөтэй кардио хувилбараас эхлэх нь зүйтэй болов уу.  

Олсоор үсрэхийн 8 ашиг тус

Ясны эрүүл мэндийг сайжруулдаг

Энэ нь биеийн жингээ ясандаа тулгуурлах даацын дасгал юм. Тиймээс энэ нь ясны эрүүл мэндийг сайжруулдаг гэж доктор Робертс хэлэв. Ясны нягтралыг хадгалахад нь маш чухал бөгөөд залуу хүмүүст илүү их нөлөө үзүүлдэг. Ялангуяа өсвөр насны охид, эмэгтэйчүүдэд. Хорин наснаас хойш ясны нягтралыг нэмэгдүүлэхэд хэцүү болдог. Олсоор үсрэх нь жингийн илүүдэлтэй, ясны сийрэгжилттэй, цэвэршилтийн насны эмэгтэйчүүдийн ясны эрүүл мэндийг сайжруулахад тустай гэж BioMed Research International-д нийтэлжээ.

Бэртэл гэмтлээс сэргийлнэ

Ясны бат бөх байдалд чухал нөлөөтэй гэдгийг дээр дурьдсан. Тиймээс яс хэдий чинээ хүчтэй, бат бөх байна төдий чинээ бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэх ач тустай. Остеопорозоор шаналж буй хүмүүс яс хугаралд амархан өртдөг. Олсоор үсрэх гэх мэт жингээ хуваарилах дасгалууд ясны сийрэгжилт цаашлаад яс хугарах эрсдэлийг бууруулна. Мөн энэхүү дасгал нь шагайны бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой гэдгийг доктор Робертс хэлэв. Учир нь нь бүх булчинг зэрэг ажиллуулдаг тул шагайн үений тогтвортой байдал, хөдөлгөөнийг сайжруулах сайн арга юм гэдгийг мэргэжилтннүд хүлээн зөвшөөрч байна.

Зүрх судасны тогтолцоог эрүүл байлгана

Энэ нь зүрх судасны эрүүл мэндэд чухал ач холбогдолтой гэдгийг мэргэжилтнүүд нотолж байна. Яагаад? Учир нь олсоор үсрэх нь өндөр эрчимтэй дасгал юм. Үсрэх үед зүрхний цохилт нэмэгдэх нь  алхах, гүйх, дугуй унах зэрэг кардиогийн бусад хэлбэрүүдээс хамаагүй өндөр байдаг тул цусны эргэлт, амьсгалын тогтолцоонд чухал нөлөөтэй. Энэ нь зөвхөн зүрх, уушгинд сайнаар нөлөөлөөд зогсохгүй жин нэмэх, цусны даралт ихсэх, чихрийн шижин, зарим төрлийн хорт хавдар болон бусад эмгэгээс урьдчилан сэргийлэхэд тусалдаг гэдгийг доктор Милтон нэмж хэллээ.

Тэнцвэрийг сайжруулна

Энэ дасгалийг хийх тийм ч амар биш. Анхаарлаа төвлөрүүлэх чадварыг шаарддаг учир тэнцвэрийг сайжруулдаг нь боксчид энэхүү дасгалыг тогтмол хийдэг нэг шалтгаан. Сул тал нь хурдны уялдаа холбоогүй үсрэх. Хурдыг өөрөө удирдаж, аажмаар эхлэх, үсрэлтийг аль болох хялбар байлгахыг зөвлөж байна.

Хэмнэлээ олоход тусална

Хурд, хэмнэлийг цаг хугацаа өнгөрөх тусам сайжруулж, үсрэлтийн техникдээ өөр шинэ шинэ элементийг оруулах боломжтой. Сууж үсрэх, солбиж үсрэх, буруу эргүүлж үсрэх гэх мэт… Хэрэв та хурд хүчээ сорихыг хүсвэл хурдан, удаан дарааллаар ээлжлэн хийж үзээрэй.  

Шилбэний булчинг хөгжүүлнэ

Энэ нь хөлийн булчинг нарийхан болгоно. Үсрэх нь шилбэний булчинг хөгжүүлэхэд чиглэгддэг бөгөөд булчин шөрмөсний уян хатан чанарыг сайжруулдаг.

Гүйхээс илүү их илчлэг шатаана

Үсрэлт нь калори шатаах хамгийн сайн үр дүнтэй дасгалуудын жагсаалтад нэлээд дээгүүр байр эзэлдэг. Цагт 667-990 калори шатаах боломжтой. Судалгаагаар үсрэх нь гүйхээс илүү илчлэг шатаадаг гэжээ. Хамгийн сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд олсоор үсрэхэд зарцуулах энергийн түвшин 11 гэж байхад 5mph (12 мин / миль) гүйхэд зарцуулах энерги нь 8.3 байжээ. Өөрөөр хэлбэл, үсрэхтэй ижил хэмжээний илчлэг шатаахын тулд илүү хурдан гүйх шаардлагатай болж байна.

Мөрний хүчийг сайжруулна

Үсрэхийн физик ашиг тусын ихэнх нь биеийн доод хэсэгт төвлөрдөг. Гэхдээ Human Kinetics Journal-д нийтлэгдсэн нэгэн судалгааны үр дүнгээс харахад мөрний хүчийг сайжруулах магадлал өндөртэй гэжээ. 12 долоо хоногийн турш энэхүү дасгалын бэлтгэл хийсний эцэст нь мөрний үе нь илүү хүчтэй болж, хөдөлгөөний чадвар нь сайжирсан байна.

womenshealth

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд