No menu items!
HomeОнцлохТаны хүүхэд хэдэн насандаа ямар ур чадвар эзэмшсэн байвал зохих вэ?

Таны хүүхэд хэдэн насандаа ямар ур чадвар эзэмшсэн байвал зохих вэ?

-

Хичээл, сургууль орохгүй байгаа энэ цаг үеийг ашиглаад хүүхэддээ тавих анхаарал халамжаа нэмэгдүүлж,  хүүхдэд өөртөө анхаарал тавих, мөнгөө хэрхэн зохицуулах гээд амьдралын чухал ур чадваруудыг зааж, цар тахлын дараах амьдралд нь бэлтгээрэй.

Сургуулийн нэг танхимд ойролцоогоор 25 сурагч сурдаг. Харин танай “анги”-д нэг, хоёр, гурван, дөрөв… хүүхэд л байх тул илүү уян хатан байх боломжтой. Тиймээс, хүүхдүүдэд суралцахаас гадна амьдрах арга ухааны боловсролыг эзэмшүүлээрэй.  Аль насны хүүхдэд ямар ур чадвар заах вэ?

Сургуулийн өмнөх насны хүүхдүүд (2-4 нас)

Энэ насны хүүхдүүдийн зарим нь харьцангуй бие даасан шинжтэй бол заримд нь эцэг эхчүүдийг туслалцаа, хяналт шаардлагатай болно. Тэдэнд зааж, зөвлөх нь чухал бөгөөд хүүхдүүд өсөх тусмаа илүү сан хийж сурах болно.

Цэвэрлэгээ

Хүүхдүүдийнхээ ангилах, өрөх, тодорхойлох мэдлэгийг ажил хэрэг болгох хэрэгтэй. Тоглож дуусаад тоглоомуудаа хураах, номнуудаа тавиур дээр өнгөөр нь ангилж, эсвэл орон дээрээ чихмэл амьтдаа эгнүүлж өрөхийг заагаарай. Мөн та тэднийг угаасан хувцсаа ангилахдаа туслуулж болно.

Яаралтай тусламжийн дугаарыг мэдэх

4 настай хүүхэддээ шаардлагатай үед залгах дугаарыг цээжлүүлээрэй. Амьдарч буй аймаг, сум, дүүрэг, гудамжны хаягаа цээжилж чадах эсэхийг шалгаарай. Яаралтай нөхцөл байдал үүссэн тохиолдолд ойр дотны гэр бүлийн гишүүдтэйгээ хэрхэн холбоо барихаа мэддэг байх нь чухал.  Дугаарын жагсаалтыг нүдэнд харагдахаар газар байрлуулж, цээжлүүлээрэй.  

Хувцсаа сонгох

Цаг агаарын нөхцөл байдалд тохируулан хэрхэн зохих ёсоор хувцаслаж сурахыг заагаарай. Цаг агаар ямар байгааг шалгаж, тухайн өдрийн үйл ажиллагаанд юу багтах талаар ярилцах хэрэгтэй.  

Бага насны хүүхдүүд (5-7 нас)

Энэ насны хүүхдүүд өөрсдийгөө том болсон, ажил хийж чадах мэтээр мэдэрдэг тул гэрийнхээ туслах ажилтнаар томилоорой. Тэд гүйцэтгэл муутай ч тусд орж эхэлнэ. Хамгийн чухал нь үйл явдалд хэзээ оролцох, туслах, хэзээ болихыг зааж, асуудлыг өөрсдөө шийдэх боломжийг олгоорой. Аливаа ажилд туслуулахдаа аюулгүй ажиллагааг сайтар хангаж, хүүхэд чадахгүй байсан ч боль гэж хэлэлгүйгээр ажиглаж, зааж зөвлөөрэй. Тэд бага багаар  урагшилсаар байх болно.

Энэ насны хүүхдүүдийг чадавхижуулах нь энэ цаг үед онцгой ач холбогдолтой юм. Тэд тодорхойгүй, заримдаа хяналтаас гадуур зүйлсийг мэдэрдэг тул  ажил үүрэг даалгаснаар нөхцөл байдлыг хяналтандаа авсан мэдрэмж төрж, айдсыг багасгахад тусална.

Цэвэрлэгээний үндсэн ажлуудыг гүйцэтгэх

Угааж цэвэрлэх, гэрийнхээ тоос шороог арчиж цэвэрлэх, хогоо ангилан ялгах чадваруудыг заагаарай. Аль материалыг дахин боловсруулж ашиглах боломжтой болохыг судалснаар хүүхэд хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалж сурна.

Угаасан хувцсыг ангилан ялгах

Хүүхдүүдэд цайвар, бараан өнгийг хэрхэн ялгахыг заа. Угаалгын машинд ямар нэгэн зүйл хийхээсээ өмнө халаасан дахь эд зүйлсээ суллахыг зөвлөөрэй. Яагаад улаан, цагаан хувцсийг хамтад нь угааж болохгүй, будаг гарч цагаан хувцсыг өнгө алдуулдаг талаар ярилц. Ажилдаа туслуулахаас гадна материалын шинж чанарын талаар заах нь ч чухал.

Ороо хураах

Хүүхдүүд өглөө хичээлдээ яаран гарахдаа ор дэрээ хураахгүй байх нь элбэг. Харин одоо энэ цаг үеийг ашиглаад ороо дэрээ хурааж, цэгцлэх ажлыг дадал хэвшил болгочихвол дараа хичээлдээ явахаасаа өмнө ор дэрээ хураагаад л гарна. Багаас нь сургавал зохих дадал шүү.

Хоол хийхдээ туслуулах

Хутгах, холих, сэгсрэх, хальслах зэрэг ажил үүргийг хүүхэддээ даатгаарай. Гол нь аюулгүй байдалд нь анхаарах нь чухал. Ийм үйлдлүүд хүүхдүүдэд маш их таалагддаг. Хамтраад энгийн сэндвич хийхэд хүүхэд бараг бүх үйлдлүүдийг гүйцэтгэж чадна. Хоол хийхдээ туслуулах боломжийн талаар төлөвлөгөө боловсруулаарай.

8-10 насны хүүхдүүд

Онлайн сургалт хийхдээ юу анхаарахыг заагаарай энэ нь мэдээллийн эринд чухал ач холбогдолтой ур чадваруудын нэг юм.

Энэ насны хүүхдүүдийн ажлын гүйцэтгэл илүү сайжирсныг анзаарч эхлэх болно. Юуг яаж, хийх арга барилаа ч олох гэж хичээнэ. Тэднийг даалгасан ажлыг тань сайн хийж чадна гэдэгт итгэх хэрэгтэй. Халуун зүйлстэй болгоомжтой ажиллаж, аюулгүй ажиллагааны дүрэмд суралцана.

Хоол хийх

Өндөг шарах, гоймонгийн ус буцалгах, хялбар жороор хоол хийх чадваруудыг заагаарай.  Хүсвэл оройн хоолоо даатгаж болно гэхдээ мэдээж өөрийн хялатан доор.  

Цэцэрлэгжүүлэлт

Цэцэрлэгжүүлэлт бол амьдралын ур чадварыг шинжлэх ухаантай хослуулах хамгийн сайн аргуудын нэг юм. Хүүхдүүддээ фотосинтезийн талаар сонирхолтой яриа өрнүүлэх ч боломжтой. Агаар, ус, хөрс, нарны гэрэл гээд ургамлын ургалтанд нөлөөлдөг зүйлсийн талаар зааж өгөөрэй. Цэцгээ услаж, арчлах ажлыг хүүхэддээ даалгаж болно.

Багаж хэрэгсэлтэй ажиллах

Алх, боолт чангалах түлхүүр гэх мэт багаж хэрэгсэл нь бие махбодийн зохицуулалтыг шаарддаг. Мөн математик, физикийн шинжлэх ухааны өнцөг, хүч, импульс, хурдын талаарх мэдлэгийг шаарддаг. Багаж хэрэгслийг ашиглан, ажилдаа туслуулах боломжийг хайж олоорой. Жишээлбэл, ариун цэврийн өрөөнд байгаа алчуурны тавиур дээрх боолтыг чангалж, эсвэл ханандаа зураг өлгөхөд туслуулж болох юм.

Аяга таваг угаах

Энэ насны хүүхүүд хооллож дуусаад, аяга тавгаа хураах, угаалтуурыг угааж цэвэрлэх ажлыг бие даан гүйцэтгэх чадварт суралцсан байх шаардлагатай.

Өсвөр насныхан (11+ насныхан)

Цаг хугацаагаа үр бүтээлтэй өнгөрөөх, санхүүгийн асуудлаа шийдэх, хувийн ариун цэврээ хэрхэн сахихыг заагаарай.  Өсвөр насныхан  бие даан амьдрахад шаардагдах амьдралын ур чадварт анхаарлаа төвлөрүүлж байх ёстой. Ажил үүргээсээ гадна өрхийн бусад үндсэн асуудалд оролцуулаарай. Цагаа хэрхэн үр дүнтэй өнгөрөөх, анхаарлаа төвлөрүүлэх, эерэг сэтгэлгээтэй байх зэрэг бие хүн болж төлөвшихөд чухал чадваруудыг заа. Шинэ ур чадвар эзэмших нь тэдэнд хүч чадал, өөртөө итгэлийг мэдрүүлэхийн зэрэгцээ суурин амьдралын хэв маягаас зайлсхийхэд тусалдаг.

Мөнгөө удирдах

Энэ насны хүүхдэд сард хэрэглэх тодорхой хэмжээний мөнгө өгч хэрхэн зарцуулахыг заа. Зээлийн карт, зээлийн хүүгийн төлбөр тооцоо, худалдан авалтын үнийг харьцуулах, төсөв бүрдүүлэх гээд санхүүгийн чадваруудын талаар тайлбарлаарай. Хүүхдүүд мөнгөтэй зөв харьцаж сурах ёстой.  

Өрхийн засвар үйлчилгээг хариуцуул

Энэ насанд хүүхдүүд эдэрч хэмхэрсэн, ажиллахгүй байгаа зүйлсийг засаж янзлах чадварт суралцана. Эдгээр нь амьдралын чухал хэрэгцээтэй ур чадварууд. Хүүхэд том болоод бие дан амьдрахад  эдгээр үндсэн чадварууд чухал хэрэгцээтэй. Хичээл сургууль орохгүй байгаа энэ цаг үеийг ашиглад хүүхэддээ эдгээр ур чадварыг заагаарай.

Хариуцлагаа хүлээх чадвар

Тэд цаг товлох, хоол, цагаа төлөвлөж сурах нь чухал юм. Энэ насны хүүхдүүдэд өрөөгөө цэвэрлээрэй, тэгээрэй, ингээрэй гэж хэлэх шаардлагагүй болно. Амралтын өдөөр юу хийх хувиараа гаргахыг зөвлөөрэй. Эмчийн үзлэгт хамрагдаж, эрүүл мэнддээ анхаарах чадвар эзэмшиснээр бие махбодоо арчлах, аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдахын ач холбогд суралцах болно.

Эрүүл ахуйг зохицуулах

Арьсаа зөв арчлах, арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүнээ өөрсдөө сонгох, үсний засалт, загварын хэв маягаа тодорхойлох гээд бие хүн болж төлөвших эхлэл тавигдана. Бие даасан байдлыг нь үнэлээрэй. Хүүхэддээ эртнээс амьдралын чухал ур чадаруудыг зааснаар хожим таны цаг завыг ихээр хэмнэх болно.

Эх сурвалж: parents

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд