No menu items!
HomeГоо сайханУруулын бальзам тогтмол хэрэглэх нь ямар үр нөлөөтэй вэ

Уруулын бальзам тогтмол хэрэглэх нь ямар үр нөлөөтэй вэ

-

АНУ-д нэгэн эмэгтэй улаан гэрэл ассан үед уруулын бальзамаа түрхэж байж 200$ торгуулжээ.

Жишээ нь би үүнийг бичиж суухдаа 5 дахь удаагаа урууландаа бальзам түрхлээ. Энэ бүхнээс уруулын бальзам гэдэг бүсгүйчүүдийн хувьд ямар чухал зүйл болохыг харж болно.

Гэхдээ үүнийг тогтмол хэрэглэснээр биед сайн, муу ямар нөлөө үзүүлдэгийг тэр бүр мэддэггүй.

Уруул улам хуурайшиж магадгүй

Арьс судлаачдын үзэж байгаагаар уруулын бальзам нь уруулын арьсыг цочроогч, гуужуулагч  агуулдаг. Эдгээр нь фенол, гавар, ментол, үнэртэн, амт оруулагч, салицилийн хүчил, Е витамин зэрэг юм. Жишээлбэл, судалгаагаар уруулын бальзам тогтмол хэрэглэдэг хүмүүсийн 33% нь Е аминдэмийн дерматит өвчнөөр өвчилсөн байна.

Мөн мэргэжилтнүүд бид уруул өнгөлөгчийг өдөрт 3-аас илүүгүй удаа түрхэх ёстой гэдгийг баталж байна. Унтахаасаа өмнө, сэрээд, хоолныхоо дараа. Хэрэв та уруулын бальзамаа хэтрүүлэн хэрэглэвэл арьсыг цочроох эсвэл уруулынхаа орчимд жижиг толбо гарч болзошгүй.

Тиймээс орц найрлагыг харж, өөрт тохирсон, эрүүл бүтээгдэхүүн худалдан авах хэрэгтэй.

Таны уруулыг “залхуу” болгож магадгүй юм

Зарим уруулын бальзамын найрлага нь чийгийг түгжих хиймэл хаалт үүсгэдэг тул уруулаа чийгшүүлэх гэж шилэмдэх шаардлагагүй болдог учраас уруулаа бага хөдөлгөдөг байна.

Тосоо байнга түрхэх зуршил

Уруулаа байнга өнгөлснөөр хуурай таагүй мэдрэмж алга болж танд таатай санагддаг. Тиймээс жоохон таагүй санагдах бүрт л та урууландаа бальзамаа түрхдэг. Ингэснээр энэ нь бүр зуршил болж тогтох нь байдаг гэнэ шүү.

Орчин үед хүмүүс өөрийн сэтгэлд нийцсэн, зөвхөн өөртөө зориулсан зүйлсийг хэмнэлттэйгээр,  өөрийн гараар хийж хэрэглэх сонирхолтой болсон.

Танд гэртээ гарын доорх материал ашиглан ланолин суурьтай уруулын бальзам хийх жор танилцуулъя.

Хэрэглэгдэх зүйлс:

    1 хоолны халбага ши тос

    1.5 хоолны халбага кокосын тос

    1 хоолны халбага зөгийн бал

    1 хоолны халбага зөгийн лаав

    1 цайны халбага ланолин

    5 дусал лаванда цэцгийн үнэртэй эфирийн тос (заавал биш)

Кокосын тос, зөгийн лаав, ланолиныг аяганд хийж халуун усанд тавьж хайлуулна. Хайлж байх үед аажмаар хутгана. Хайлмагц гал дээрээс  авах хэрэгтэй. Ши тос, зөгийн бал нэмнэ. Хайлж байх үед хутгана. Лаванда цэцгийн үнэртэй эфирийн тос нэмж (энэ нь заавал биш) бас хутгана. Ланолинтай уруулын бальзамыг саванд эсвэл хуруу шилэнд хийж хөргөж царцаана.

За ингээд өөрийнхөө бэлдсэн уруулын бальзамаа түрхээд үзээрэй. Танд таалагдана гэдэгт итгэж байна!

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд