No menu items!
HomeОнцлохХолестерины талаарх 7 баримт

Холестерины талаарх 7 баримт

-

Холестерины талаарх 7 баримтыг танилцуулж байна.

Цусан дахь холестериныг хэвийн хэмжээнд байлгах нь зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх чухал алхам юм. Энгийнээр хэлэхэд энэ нь өөх тос бөгөөд цусаар эргэлдэх холестерины тодорхой хэсгийг хоол хүнснээс авдаг ч хүний бие махбод нь өөрт шаардлагатай холестериныг нийлэгжүүлж байдаг.

Хэдийгээр бие махбодод холестерин хэрэгтэй боловч цусан дахь холестерины хэмжээ хэт ихсэх нь цусны урсгалд саад учруулдаг. Холестерин нь бага нягтралтай липопротеин (LDL)-“муу”, өндөр нягтралтай липопротеин (HDL)-“сайн” гэсэн төрлүүдтэй. HDL холестерол нь LDL-ийг биеэс зайлуулж, түвшинг нь бууруулдаг. LDL холестерины хэмжээ ихсэх нь зүрхний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, зүрхний шигдээс үүсгэх эрсдэлт хүчин зүйл болдог.

Холестрины хэмжээг хэвийн байлгах нь түрүү булчирхайн хорт хавдраас сэргийлнэ

 Цусан дахь холестерины хэмжээг хэвийг байлгаснаар зүрхний өвчлөл, зүрхний шигдээс үүсэх эрсдэлийг бууруулдаг гэдгийг та мэдэх байх. Мөн хүмүүсийн төдийлөн мэддэггүй өөр нэгэн ашиг тус нь түрүү булчирхайн хорт хадвраас сэргийлдэг аж. Нэг судалгаагаар холестерины хэмжээ бага байсан эрэгтэйчүүд холестерины түвшин өндөртэй эрчүүдтэй харьцуулахад түрүү булчирхайн хорт хавдрын эрсдэл бага байжээ.

Холестерины хэмжээ ихсэх нь тархинд нөлөөлдөг

Холестерол нь тархины эрүүл үйл ажиллагаа, түүний дотор сурах, санах ойд чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ хэт ихсэх нь тархинд муугаар нөлөөлдөг. Сүүлийн үеийн нэгэн судалгаа холестерины түвшин өндөртэй хүмүүсийн тархин дахь ой санамжийн гурван төвийн үйл ажиллагаа багассанг харуулж байна.

Холестрол нь Альцгеймерийн өвчинтэй холбоотой

Холестрол ба Альцгеймерийн өвчин хоёр хоорондоо харилцан хамааралтай.  Мэдрэл судлаачид задлан шинжилгээгээр тархины эдийг судлав. Тэд цусан дахь холестерины хэмжээ ихсэх нь тархины амилоид уургийн хэвийн бус байдалтай холбоотой болохыг тогтоожээ. Тархины эдэд бета амилойд болон тау гэх 2 төрлийн эмгэг уураг хуримтлагдснаар Альцгеймерийн өвчин үүсдэг.

Цэвэршилтийн дараа холестерины хэмжээ нэмэгддэг

Цэвэршилтээс өмнөх үед эстроген даавар нь холестерины хэмжээг хэвийн хэмжээнд байлгахад тусалдаг. Цэвэршилт эхэлж, сүүлчийн сарын тэмдэг ирснээс хойш нийт холестрин тэр дундаа LDL (муу) холестерины хэмжээ огцом нэмэгддэг. Энэ нь яагаад 55-аас дээш насны эмэгтэйчүүд зүрхний шигдээсээр өвдөх эрсдэл эрс нэмэгддэгийг тайлбарлахад тусална. 

Цусан дахь холестерины хэмжээгээ эртнээс хянаж байх хэрэгтэй

Нас ахих тусам холестерины хэмжээ ихсэх магадлалтай. Гэвч “муу” холестерины хэмжээ ихсэх нь зарим хүмүүсийн хувьд залуу насанд тохиолддог. 20 ба түүнээс дээш насны бүх хүмүүс 5 жил тутамд дор хаяж нэг удаа холестерины түвшингээ хянаж, цусны шинжилгээ өгч байх хэрэгтэй. Хэт таргалалттай эсвэл гэр бүлийн хэн нэгэн нь зүрх судасны өвчтэй хүүхдүүдэд мөн шинжилгээ өгөхийг зөвлөдөг байна.  

Транс тосны асуудал

Зүрх судасны эрүүл мэндийг хамгаалахын тулд зохистой, эрүүл хоолны дэглэм маш чухал. Энэ нь өөх тос багатай эсвэл огт агуулаагүй хоол хүнс сонгохоос илүү өргөн ойлголт юм.

Хоолонд хүнсэнд байгалийн гаралтай болон хиймэл транс тос гэсэн хоёр төрлийн транс тос агуулагддаг. Байгалийн гаралтай тос амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнд бага хэмжээгээр агуулагдаж болно. Хиймэл транс тос (транс өөх тосны хүчил) нь үйлдвэрийн явцад гаргаж авдаг бөгөөд шингэн ургамлын тосон дээр устөрөгч нэмж хатуу төлөвд оруулдаг. Боловсруулсан хоол хүнсний транс тосны өөх тосны гол эх үүсвэр юм.

Энэ нь цусан дахь “муу” холестерины түвшинд хамгийн их нөлөө үзүүлдэг тул хүнсний шошгон дээрх шим тэжээлийн жагсаалтыг сайтар шалгаж үзээрэй.

Холестерины түвшин нь олон хүчин зүйлстэй хавсарсан тохиолдолд зүрхний шигдээс үүсгэх эрсдэлтэй

Үндэсний хэмжээний томоохон судалгаагаар зүрхний шигдээсээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнгүүдийн бараг тал хувь нь LDL-ийн түвшин зохих хэмжээндээ байжээ. Тиймээс зүрхний эрүүл мэндээ хамгаалахын тулд тамхи татах, хөдөлгөөний хомсдол, цусны даралт ихсэх зэрэг бусад эрсдэлт хүчин зүйлсийг ч мөн анхаарч үзэх хэрэгтэй.

Эх сурвалж: healthguides.cnn

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд