No menu items!
HomeХүмүүсКино урлагт хөл тавиад 20 жил болж буй солонгосын жүжигчид

Кино урлагт хөл тавиад 20 жил болж буй солонгосын жүжигчид

-

Урлагийн ертөнцөд хөл тавиад 20 жил болж буй Солонгосын алдартай жүжигчдийн талаар хүргэж байна. Тэд бүгдээрээ хит болсон К-драмуудад тоглож, олны танил болсон жүжигчид бөгөөд карьер нь амжилттай үргэлжилж, олон олон шилдэг дүрүүдийг бүтээсээр байна.

Квон Сан У

“Диваажингийн шат” (2003-2004)

Тэрбээр 2001 онд “Амтат санал” кинонд тоглож, дэлгэцийн урлагт хөл тавьжээ. Хоёр жилийн дараа Чой Жи Ву, Ким Тэ Хи нартай хамтран тоглосон “Диваажингийн шат” мелодрамд Ча Сун Жугийн дүрд тоглосноор ихээхэн алдартай болсон. Энэ магадгүй түүний хамгийн алдартай дүр байх. Ихэнх хүмүүс уг киноны дүрээр нь түүнийг таньдаг.

“Delayed Justice” (2020)

SBS телевизийн энэхүү драм нь хууль бусаар ял шийтгүүлсэн эрчүүдэд хариу арга хэмжээ авах ажиллагааг амжилттай зохион байгуулах хуульч-сэтгүүлч хосуудын бодит түүхээс сэдэвлэсэн юм. Квон Сан У тус кинонд олон нийтийн өмгөөлөгч Пак Тэ Ёнгийн дүрд тогложээ. Нийгмийн гарал угсаа доогуур үнэлэгддэг залуу шударга ёсны төлөө тэмцэж, гэм буруугүй хүмүүсийг өмгөөлдөг. Түүний хажууд хурц хурц нийлэлүүдээрээ уншигчдыг байлдан дугуулсан сурвалжлагч Пак Сэм Су байна.

Ким Тэ Хи

“IRIS” (2009)

Ким Тэ Хи “Диваажингийн шат” кинонд эсрэг дүрийг бүтээж ихээхэн нэр хүндтэй болсон. Харин түүний хувьд анхны шагналыг авч ирсэн дүр нь “IRIS” юм. Энэ кинонд Солонгосын алдарт жүжигчин И Бён Хунтай хослон тоглодог. Өнөөдөр ч гэсэн “IRIS” буюу “Солонгон бүрхүүл” киног шимтэн сонирхогчид цөөнгүй аж.  

“Hi Bye, Mama” (2020)

Ким Тэ Хигийн хамгийн сүүлд тоглосон кино нь гэр бүлийн хайрын тухай өгүүлэх “Hi Bye, Mama” юм. Уг кинонд охиноо төрүүлээд удаагүй байхдаа нас барсан эх Ча Ю Ригийн дүрийг чадварлаг бүтээсэн.

Ю Сын Хо

“Remember” (2015)

Ю Сын Хо дөнгөж 27 настайдаа энэ салбарт хөл тавиад 20 жил болж буй жүжигчдийн жагсаалтанд багтсан. Авьяаслаг жүжигчин залуу зар сурталчилгаанд тоглож, урлагийн гараагаа эхэлсэн. Тэрбээр дэлгэцийн урлагт багаасаа хөл тавьж, гол дүрийн жүжигчний хүүхэд насны дүрийг бүтээдэг байв. 2015 онд цэргийн албаа хааж ирээд “Remember” кинонод Seo Jin Woo-ийн дүрд тоглосон нь түүнийг ихээхэн амжилтанд хүргэсэн.  

“Memorist” (2020)

Ю Сын Хо уг драмд хүний оюун ухааныг унших ер бусын чадвартай цагдаа Dong Baek-ийн дүрийг бүтээсэн бөгөөд киноны үйл явдлын өрнөл нь үзэгчдийг хэзээ ч уйдаахгүй.  

Чо Сын У

“King’s Doctor” (2012)

Арав гаруй жилийн турш тайз, дэлгэцийн олон дүрийг бүтээсний дараа “Эзэн хааны оточ” кинонд тоглосноор ихээхэн амжилт олсон.

“Forest of Secrets 2” (2020)

Тэрбээр цөөн хэдэн кинонд тоглож, бүтээсэн дүрүүд нь ихээхэн амжилт олдог. Хамгийн сүүлд тоглосон “Forest of Secrets 2” нь Прокурор болон Цагдаагийн газрын эрх мэдлийн төлөөх тэмцлийн талаар өгүүлдэг.

Шин Мин А

“A Love to Kill” (2005)

“Миний найз охин есөн сүүлт үнэг” болон хэд хэдэн драмаар олны танил болсон жүжигчний онцлох бас нэгэн кино нь “A Love to Kill” юм. Уг кинонд тэрбээр Rain буюу Жон Жи Хёнтой хослон тоглодог.

“Chief of Staff” (2019)

Тэрбээр урьд урьдынхаас илүү эрч хүчтэй дүрийг бүтээсэн нь улс төрийн сэдэвт “Chief of Staff”  цуврал юм. Уг кинонд улс төрчид болон тэдний туслахуудын эргэн тойронд өрнөх үйл явдлаар шударга ёсны тогтолцоо хэрхэн ялзарсан болохыг илчилдэг.

Jung Ryeo Won

“My Name Is Kim Sam Soon” (2005)

Тэрбээр “Чакра” хэмээх охидын хамтлагт дуулж урлагийн гараагаа эхэлсэн. Хамтлаг тарсны дараа “Миний нэр Ким Сам Сун” кинонд тоглож ихээхэн алдартай болсон. Уг киноны гол дүрийг бүтээгээгүй ч ур чадвараа маш сайн харуулсан.  

“War of Prosecutors” (2019-2020)

“Прокуроруудын дайн” кинонд тэрбээр “чимээгүй” дүүргийн салбар руу шилжихээсээ өмнө Сөүлд нэрээ дуурсгаж байсан прокурор Ча Мён Жугийн дүрийг бүтээжээ. Адил сэдэвт бусад киноноос ялгаатай нь уг кино илүү үндэслэлтэй, бодитой, амьдралд ойр үйл явдлуудыг дүрсэлдэг.  

Эх сурвалж: soompi

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд