No menu items!
HomeОнцлохШим тэжээлээр хамгийн баялаг хүнсний ногооны 6 өнгө

Шим тэжээлээр хамгийн баялаг хүнсний ногооны 6 өнгө

-

Тавган дээр хичнээн олон өнгийн хүнсний ногоо байна төдий чинээ антиоксидант, шим тэжэээлийн бодис авах болно. Мэргэжилтнүүдийн “солонгорсон өнгийн хүнс ногоо өргөн хэрэглээрэй” гэдэг зөвлөмжийг нэг биш удаа сонссон л байх. Тэгвэл дараах 6 төрлийн өнгө бүхий хүнс нь шим тэжээлээр хамгийн баялаг байдаг.

Улаан

Час улаан өнгийн үр, жимс, хүнсний ногоо нь зүрх судасны өвчин, остеоартрит, ревматоид артрит болон бусад өвчний эсрэг антоцианин агуулдаг. Эдгээр нь үрэвслийн эсрэг флавоноидууд юм.

Улаан өнгөний тухай бодохоор хамгийн түрүүнд анар жимс санаанд тань бууж магадгүй юм. Анар жимс нь улаавтар байх тусам эдгээр антоцианины агууламж илүү их байдаг бөгөөд үрийг смүүти хийхдээ нэмж, эсвэл салатан дээр цацаж болно.

Улбар шар

Улбар шар өнгийн хүнсний нгооны хамгийн сонгодог нь лууван. Лууван нь каротиноидоор баялаг. Мөн бидний мэддэгчлэн нүдний эрүүл мэндэд маш чухал ач холбогдолтой А аминдэмийн анхдагч бета-каротин ихээр агуулдаг.

Луувангийн хальс болон оройн хэсэг нь олон тооны тэжээллэг бодисууд, тухайлбал, витамин С, хлорофилл, магни, эслэг агуулдаг байна.

Лууванд агуулагддаг каротиноидыг оновчтой байдлаар ашиглахын тулд шарах эсвэл салат хийхдээ оливийн тос хэрэглэж, хулд загастай хамт идээрэй.

Шар

Шар өнгийн хүнсний ногооны хувьд луувантай адил гаднах хальсны давуу талыг ашиглах боломжтой. Фитонутриентууд нь хальсанд ихээр агуулагддаг гэдгийг анзаараарай.  

Нимбэгний шүүс нь их хэмжээний С аминдэм агуулдаг бөгөөд энэ нь дархлааг сайжруулах, үрэвслийг бууруулахад гол үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ хальс нь шүүснээс 5-10 дахин их витамин, сальстролол Q40 ба лимонен хэмээх антиоксидант үйлчилгээтэй нэгдлүүд агуулдаг байна.

Ногоон

Мэдээж үүнд төрөл бүрийн навчит ногоонууд багтана. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ногоон цай мөн чухал болохыг зөвлөж байна. Энэ нь олон жимс, хүнсний ногоооос дутхааргүй антиоксидант агуулдаг аж.

Ногоон цай нь эпигаллокатечин галлате (EGCG) хэмээх флавоноидын тодорхой хэлбэрийг агуулдаг тул үрэвслийг намдаах, инсулины мэдрэг байдлыг сайжруулж, зарим хорт хавдраас сэргийлдэг болох нь батлагдсан. Харин цайны чанарт анхаарах нь чухал. Үйлдвэрлэсэн газар, савласан эсэхийг шалгаж байх хэрэгтэй.

Хөх / нил ягаан

Хөх, ягаан өнгийн хоол хүнсний (усан үзэм, үзэм, чихэрлэг төмс гэх мэт) сонголт арвин. Үүнээс нэрс жимсний талаар онцолж ярихад, шинэхэн эсвэл хөлдөөсөн нэрс нь тархины эрүүл мэндэд чухал нөлөө бүхий проантоцианидин хэмээх нил ягаан өнгө үүсгэгч пигментүүдийг агуулдаг.

Судалгаагаар нэрс нь тархины үйл ажиллагааг идэвхжүүлдэг, 12 долоо хоногийн турш өдөр бүр нэрс хэрэглэх нь ахмадуудын ой санамжийг сайжруулахад тусалдаг болохыг тогтоосон. Эдгээр өнгийн хүсний тусламжтайгаар бид танин мэдэхүй, сурах чадвар, ой санамжаа сайжруулж чадна гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Хар

Маш гүн өнгийн пигментүүд нь илүү их тэжээллэг бодисын нягтралыг илэрхийлдэг. Хар бараан өнгийн жимс, хүнсний ногоо нь илүү их фитонутриент агуулдаг. Хар өнгийн бөөрөлзгөнө жимс л гэхэд полифенолоос гадна их хэмжээний эслэг агуулдаг. Нэг аяга нэрс жимсэнд грамм эслэг агуулагддаг бол бөөрөлзгөнөд 8 грамм эслэг агуулагддаг аж.

mindbodygreen

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд