No menu items!
HomeДасгал, хөдөлгөөнУян хатан чанарыг сайжруулах сунгалтын дасгалууд

Уян хатан чанарыг сайжруулах сунгалтын дасгалууд

-

Уян хатан чанар нь бидний эрүүл мэндэд маш чухал. Энэ нь үений хөдөлгөөн, булчингийн зохицуулалтыг нэмэгдүүлж, булчингийн өвдөлтийг бууруулан бэртэл гэмтэл авахаас сэргийлдэг гэж шинжээчид үзэж байна. Мөн цусны эргэлтийг сайжруулж, үе мөчний үрэвсэл, чихрийн шижин, бөөрний өвчин зэргээс урьдчилан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Дараах уян хатан чанарыг сайжруулах дасгалуудыг өдөр тутмын ердийн дасгалын дараа эсвэл долоо хоногт хоёр удаагийн давтамжтайгаар 4 долоо хоногийн турш хийвэл үр дүн нь илүү сайн мэдрэгдэх болно.

Муур-үнээ сунгалт

Энэ дасгал нь дасгал эхлэхийн өмнөх маш сайн бие халаалт болж өгдөг бөгөөд нуруу, хүзүү, мөрний уян хатан байдалд нөлөөлдөг.

Дөрвөн хөллөнө.

Нуруугаа аажуухан нумруулан гэдийж, толгойгоо дээш өргө.

Хэдэн секундын турш барих хэрэгтэй.

Дараа нь эсрэгээр доош тонгойн муур шиг нуруугаа аажмаар нумруулан бөгтийнө.

Үүнийг 10 удаа давтана.

Нурууны сунгалт

Энэхүү дасгал нь нуруугаа сунгахад тун тохиромжтой ч хэт хичээх хэрэгггүй. Хэрэв таны хүзүү өвдөж, таагүй байвал хэтэрч байгаагийн шинж.

Доош харан хэвтэнэ.

Гараараа тулан цээжээрээ дээш өндийн толгойгоо гэдийлгэнэ.

Үүнийг 30 секундын турш барьж, 3 удаа давтана.

Гүүр хэлбэрийн дасгал

Гүүр хэлбэрийн сунгалт нь хүзүү, нуруу, гуя, хонго гээд бүх биеийн уян хатан чанарыг сайжруулна.

Гэдэргээ харж хэвтээд хөлөө өвдгөөр нугалан тулна.

Далаараа  шалан дээр тулан, таазаа өргө.

Үүнийг 30 секундын турш барь, 3 удаа давтана.

 Хажуугийн өнцгийн суналт

Энэ нь нуруу, цавь, хэвлий гээд маш олон булчингийн сунгалтын дасгал болж өгдөг.

Хөлдөө мөрний хэмжээтэй зай авч зогсоно

Баруун өвдөгөө 90 градус нугалж, баруун тохойгоо өвдөг дээрээ тавин хазайна.

Зүүн гараа тааз дээш өргөн баруун тийш сунгаж, зүүн хөлөөс зүүн гар хүртэл шулуун шугам үүсгэнэ.

Хэрэв та боломжтой бол баруун гараараа баруун хөлнийхөө араар гарган шалан дээр тулаарай.

30 секундын турш бариад эсрэг талдаа давтана.

Puppy сунгалт

Puppy сунгалт нь биеийн дээд хэсэг нуруу, мөр, гар зэрэгт маш сайн тохирно.

Дөрвөн хөллөнө.

Гараа аажмаар урагш сунган өвдгөөрөө тулна.

Цээжээ шалнаас хөндийрүүлэн гарынхаа алгаар тулан сунгана.

30 секундын турш барьж, аажмаар эхний байрлал руу шилжинэ.

3 удаа давтана.

 Хажуугийн суналт

Энэ дасгал нь хөл, хонгон дээр тулгуурлан ажилладаг.

Хоёр хөлдөө мөрний хэмжээний зай аван цэх зогсож эхэлнэ.

Баруун хөлийг хажуу тийш жийн зүүн хөл дээрээ сууна. 2 алгаа хавсран цээжний зүүн талдаа барина.   

30 секундын турш барь.

Хоёр талдаа 3 удаа давтана

Жич:  Урагшаа бөхийх, эсвэл хөлийнхөө хуруун дээр тулах, өвдөгөө нугалахаас зайлсхий.

Суугаа байдлаас хийх сунгалтын дасгал

Хоёр хөлөө урагшаа жийн шалан дээр сууна.

Гараа сунгаж, урагшаа бөхийж, хөлөө шулуун байлгах ба аль болох хөлийн үзүүрт гараа хүргэхийг хичээ.

30 секундын турш барь.

3 удаа давтана.

Жич: Хэрэв нурууны бүсэлхийн үений өвчтэй бол энэ дасгалыг болгоомжтой хийгээрэй, нурууны хэсэгт ямар нэгэн өвдөлт мэдрэгдвэл зогсоогоорой.

Тавхайн шөрмөсний сунгалт

Нэг хөлөө шулуун жийж нөгөө хөлөө өвдгөө нугалан сууна.

Гараа дээш өргөн аажмаар урагш бөхийн шулуун жийсэн хөлийнхөө тавхайнаас барьж зөөлөн татна.

30 секундын турш барь.

Нөгөө хөл дээрээ давт.

Гуяны гадна дотор талын булчингийн сунгалт

Энэ дасгал нь хөлний дотор ба гадна талын уян хатан чанарыг дээшлүүлдэг.

Суусан байрлалаас эхлээрэй.

Хоёр хөлний хоорондуур гараа аль болох урагшаа сунгаж бөхийнө.

30 секундын турш барь.

Мушгиа байрлалын дасгал

Энэ дасгал нь мөр, цээж, нурууны уян хатан байдлыг нэмэгдүүлэхэд тустай.

Шалан дээр суугаад хөлөө шулуун жийнэ

Баруун өвдөгөө нугалаад зүүн хөлнийхөө дээгүүр давуулж, цээжээрээ баруун тийш эргэнэ.

Баруун гараараа газар тулан зүүн гараараа өвгөө тулна.

30 секундын турш барьж, анхны байрлалдаа буцна. Үүнийг эсрэг талдаа давтаарай.

Эх сурвалж: Brightside

   

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд