No menu items!
HomeОнцлохӨглөө босоод үзэмний шүүс уух нь биед ямар ашиг тустай вэ?

Өглөө босоод үзэмний шүүс уух нь биед ямар ашиг тустай вэ?

-

Хүмүүс МЭӨ 2000 оны орчим усан үзмийн модноос хатсан үзэм олсноор үзэмтэй санамсаргүй танилцжээ.  Энэ бол хоол  хүнстэй холбоотой хамгийн чухал нээлтүүдийн нэг юм. Энэхүү хатаасан жимсэнд агуулагдах амин дэм эслэг, эрдэс бодисууд нь хүний биед маш ашигтай гэдгийг эмч, хоол зүйч нар дуу нэгтэйгээр батлан өгүүлдэг.

Орой унтахын өмнө үзмээ усанд хийж хонуулахад жимсэнд агуулагдах шим тэжээлийг ус өөртөө шингээн авдаг байна. Хэр хэмжээтэй яаж бэлтгэх талаар олон жор байдаг. Та дуртайгаа сонгож болно.

Таны элэг, ходоод гэдэс хорт бодисоос амархан ангижрах болно

Хүмүүс үзэмний шүүсийг элэг, гэдсээ цэвэрлэх зорилгоор удаан хугацаагаар хэрэглэж иржээ. Үнэндээ үзэмний хоргүйжүүлэх шинж чанарыг түүнд агуулагдах антиоксидант, хүнсний эслэгтэй холбоотой гэж үздэг. Антиоксидант нь бидний элгийг хэвийн ажиллаж, биеийг хоргүйжүүлэх үүргээ бүрэн дүүрэн биелүүлэхэд тусалдаг бол эслэгүүд  гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлж, бүдүүн гэдсийг цэвэрлэхэд тусалдаг.

Эрч хүч нэмнэ

Үзэм нь маш их хэмжээний эслэг ба микроэлемент агуулдаг бөгөөд элсэн чихэр, хиймэл амтлагчгүй байдаг тул олон төрлийн энергийн эх үүсвэрээс хамгийн сайн нь юм. Өглөө уусан үзэмний шүүс таныг тэр өдрийн  турш эрч хүчээр дүүрэн байлгана. Мөн та идэвхтэй дасгал хийхийн өмнө ууж байгаарай.

Таны муу холестерины хэмжээ буурч, даралт тогтворжих болно

Үзэм нь бусад жимстэй харьцуулахад эслэг, кали, фитонцит, антиоксидант их хэмжээгээр агуулдаг болохыг клиник судалгаагаар баталж байна.Үзэм тогтмол иддэг хүмүүсийн дээд доод даралт, бага хэмжээгээр хэрэглэдэг хүмүүстэй харьцуулахад харьцангуй тогтвортой байдаг ажээ. Үүнээс гадна үзэм идэх нь исэлдсэн бага нягтралтай холестерины түвшин болон зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлийг бууруулдаг байна.

Эх сурвалж:Brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд