No menu items!
HomeШинжлэх ухаанСтрессээс болж үс бууралтдаг уу?

Стрессээс болж үс бууралтдаг уу?

-

Стрессээс болж үс бууралтдаг нь үнэн үү? Шинэ судалгаа бидэнд хариултыг өгөх болно.

Үс бууралтана гэдэг нь үсний фолликул доторх пигмент үүсгэдэг эс /меланоцит гэж нэрлэгддэг/ багасах буюу бүрэн устаснаас болж үүсдэг физиологийн үзэгдэл юм. Эдгээр эсүүд устаж, үгүй болоход олон хүчин зүйл нөлөөлдөг ч нас ахих тусам тэдгээр нь байгалийн жамаар үгүй болдог. Улмаар үсний ширхэгүүд улам цайвар болж, үс бууралтдаг.

Стресс үс бууралтахад нөлөөлдөг үү?

Бага байхдаа та эцэг эхээсээ “чамаас болж толгойтой үс цайчихлаа” гэх мэтийн үг бишгүй л дуулсан байх.

Энэ нь стрессээс үүдэн үс бууралтахыг хэлж байгаа хэрэг. Үс бууралтах шалтгаан нь олон бөгөөд удамшил, стрессийн нөлөө, хөгшрөлт нөлөөлдөг байна. Удамшлын тухай ярихад ч цаанаа таны генэнд байгаа стрессийг даван туулах чадвартай холбоотой асуудлууд гарч ирнэ.

Стрессээс үүдэн үс бууралтдаг болохыг АНУ-ын Харвардын их сургуулийн доктор Я-Чие Хугийн удирдсан 2020 оны шинэ судалгааны үр дүн маш тодорхой харуулж байна. Судалгааны явцад хулганы биед бие махбодийн болон сэтгэлзүйн янз бүрийн стресс үүсгэн туршиж,  стресс,  үс бууралтах явцын уялдаа холбоог судалжээ. Судалгааны үр дүнд стресст өртсөн бүх хулганы меланоцитын эсүүд мэдэгдэхүйц алдагдаж, улмаар үс нь илт хурдан цайж эхэлжээ. Тэгэхээр үс бууралтахад нөлөөлдөг олон хүчин зүйлийн нэг нь стресс мөн болох нь тогтоогдож байна.

Үс цайхад нөлөөлдөг олон хүчин зүйлүүд байдаг байна. Үүнд: элгэнд муугаар нөлөөлдөг зүйлс, эмний хэт хэрэглээ, буруу хооллолт, нар салхины нөлөө, тэр ч байтугай цусны бүлэг хүртэл нөлөөлдөг аж.

Тиймээс та “удмын буурал даа” гэж бодож суухын оронд сэтгэл зүйн байдалдаа анхаарал тавьж стрессээ зөв удирдаж сурах хэрэгтэй. Үс маань эрт бууралтаад эхэллээ гээд стресстээд байвал үснийхээ буурлыг улам л нэмэгдүүлэх нь байна.

Эх сурвалж: yahoo

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд