No menu items!
HomeУлс төрСэтгүүлч Н.Уртнасан БОАЖ-ын сайдаар ажиллана

Сэтгүүлч Н.Уртнасан БОАЖ-ын сайдаар ажиллана

-

Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр болж, шинэ Засгийн газар буюу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимд ажиллах сайд нарыг хэлэлцэн дэмжсэнээс найман сайд шинээр кабинетэд орж ирж ажиллахаар болоод байна.

Шинээр нэр дэвшиж буй сайд нарын намтрыг танилцуулъя.

ЗГХЭГ-ын даргад нэр дэвшиж буй Ц.Нямдорж

Боловсролын байдаг:

1975 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль

1981 онд ЗХУ-ын Ленинград хотын Улсын Их Сургууль Хуульч мэргэжлээр тус тус төгссөн.

Ажилласан байдал:

1981-1988 онд Улсын ерөнхий прокурорын газарт хэлтсийн прокурор, хэлтэс, тасгийн дарга

1988-1990 онд Цэргийн ерөнхий прокурорын нэгдүгээр орлогч

1990-1992 онд Монгол Улсын Хууль зүйн тэргүүн дэд сайд

1990 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлд мэргэжилтэн

1992-1996 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2000-2004 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд

2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2005-2007 онд Монгол Улсын Их Хурлын дарга

2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд

2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2016-2017 онд Монгол улсын их хурлын дэд дарга

2017-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар тус тус ажилласан.

Шадар сайдад нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн С.Амарсайхан

Боловсролын байдал:

1981-1991 онд Налайхын бага, дунд сургууль

1992-1996 онд АНУ-ын Калифорни Пресно хотын коллеж, Англи улсын Метрополитен коллежид Англи хэл

1996-1998 АНУ-ын Лос-Анжелес хотын коллежийг Бизнесийн удирдлага мэргэжлээр

1998-2000 онд АНУ-ын Соут Вейстерны их сургуульд Эрх зүйн чиглэлээр магистр хамгаалсан.

Ажилласан байдал:

1991-1992 онд Мэдээлэл Судалгааны төвийн техникийн ажилтан,

2000-2001 онд АНУ-ын Американ Трейд & Деволопмент компанийн менежер,

2001-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консулын ажилтан, атташе,

2004-оноос “Оюуны Ундраа Группын Ерөнхий захирлаар,

2008 оноос Хонг-Конгийн PTI Компанийн ТУЗ-ын Зөвлөх

2017-2018 онд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга

2018 оны 12 сарын 10-наас 2020 оны 7 сарын 1 хүртэл Нийслэлийн засаг дарга бөгөөд УБ хотын захирагч

2020 оноос УИХ-ын гишүүнээр ажиллаж байна.

Сангийн сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Б.Жавхлан

Боловсролын байдал:

1982-1990 онд Дархан хотын 17-р дунд сургууль

1990-1992 онд Сүхбаатар аймаг 1-р дунд сургууль /бүрэн дунд боловсрол/

1992-1997 онд МУИС, Эдийн Засгийн Сургуульд банкны эдийн засагч

2007-2008 онд АНУ, Калифорнийн Их Сургуулийн Риверсайдын хэлний сургууль

2008–2009 онд АНУ, Индианагийн Их Сургуульд тус тус суралцсан.

Эдийн засагч мэргэжилтэй, орос, англи хэлтэй.

Ажилласан байдал:

1997-1999 онд Монголбанк, Хяналт шалгалтын газрын хянан шалгагч

1999-2000 онд Монголбанкнаас ХААН банкинд Бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагч

2000-2004 онд Монголбанк, Хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагч

2004-2006 онд Худалдаа Хөгжлийн Банк, Үйл ажиллагаа эрхэлсэн захирал

2006-2007 онд Худалдаа Хөгжлийн Банк, Дэд ерөнхийлөгч

2010 -2016 онд Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч

2016 онд УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх

2016 оноос УИХ-ын гишүүн

БШУ-ны сайдад нэр дэвшиж байгаа УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан

Боловсролын байдал:

1987 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль

1992 онд ОХУ-ын Санкт-Петербургын их сургууль

1996 онд АНУ-ын Дакотогийн их сургууль

2002 онд БНСУ-ын Хангдоны их сургууль тус тус төгссөн.

Ажилласан байдал:

1992-1995 онд МОНЦАМЭ агентлаг, Ил товчоо сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга

1996 онд Интерпресс ХХК-ийн үүсгэн байгуулагч

1996-2012 онд Юнител групп, MCS электроникс ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга, MCS группын тэргүүн дэд ерөнхийлөгч

2012 онд Монгол Улсын ерөнхий сайдын хөдөөгийн бодлого, дэд бүтэц хариуцсан зөвлөх

2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн

2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга

2017-2020 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга

2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2020 оноос Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга

Гадаад харилцааны сайдад нэр дэвшиж буй Б.Батцэцэг

Боловсролын байдал:

1996 онд МУИС-ийн Олон Улсын Харилцааны Дээд Сургууль

2000 онд Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль

2005 онд Голландын Маастрихтийн Менежментийн Их Сургуулийг тус тус төгссөн.

Олон улсын харилцааны бакалавр, Бизнесийн удирдлагын магистрийн зэрэгтэй

Ажилласан байдал:

1996-2005 онд “Мөнхийн үсэг” ХХК-ийн Ерөнхий захирал

2005-2007 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагийн Гадаад сурталчилгаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга

2007-2015 онд “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн Удирдах зөвлөлийн дарга

2010-2011 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх

2011-2012 онд Монгол Ардын Намын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга

2015-2016 онд Монгол Улсын Сангийн сайдын гадаад бодлогын зөвлөх

2016-2020 онд Гадаад харилцааны дэд сайдаар ажилласан.

Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч С.Энхболд

Боловсролын байдал:

1995 онд Нийслэлийн 22 дугаар дунд сургууль

2004 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг (ЭМШУИС) хүний их эмч

2006 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг дүрс оношилгооны их эмч

2013 БНСУ-д хэвлийн хөндийн радиологич

2019 Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн анагаах ухааны магистр зэрэг хүртсэн.

Ажилласан байдал:

2007-2019 он Улсын нэгдүгээр төв эмнэлэгт (УНТЭ) Дүрс оношилгооны төвийн дарга.

2019 оноос Улсын хоёрдугаар төв эмнэлэгийн (УХТЭ) захирал.

Соёлын сайдад нэр дэвшиж буй Ч.Номин

Боловсролын байдал:

10 жилийн 45 дугаар дунд сургууль

Их Британийн Ийст Англиа Их Сургуулийг эдийн засгийн чиглэлээр тус тус төгссөн.

Ажилласан байдал:

2006-2007 онд Гацуурт группийн Гадаад харилцааны захирал,

2007 оноос Тэрэлж зочид буудлын ерөнхий менежер,

2011 оны 2 дугаар сараас “Монгол ТВ”-ийн захирлаар ажиллаж байна.

БОАЖ-ын сайдад нэр дэвшсэн Н.Уртнасан

Боловсролын байдал:

1993 онд Дархан хотын 17 дугаар дунд сургууль,

1994-1998 онд МУИС-ийг Сэтгүүл зүйн чиглэлээр төгссөн.

2002-2003 онд Япон улсын Токушима хотын JRT TV (Japan Radio Television) телевизэд сэтгүүлчийн мэргэжлийн дадлага,

2005 онд ХБНГУ-ын Deutsche Welle (DW TV) телевизэд мэргэжил дээшлүүлэх сургалт,

2008-2013 онд БНСУ-ын KBS, MBC телевизүүдэд мэргэжлийн сургалтад тус тус хамрагдсан.

Ажилласан байдал:

1998-2000 онд Eagle TV телевизэд сэтгүүлч, мэдээний албаны дарга,

2000-2010 онд МҮОНРТ-ийн Нийгэм, эдийн засгийн редакцид сэтгүүлч, редактор,

2010-2013 онд “Шинэ дэлхий” телевизийн Мэдээний албаны дарга, Гүйцэтгэх захирал

2013 оноос хойш “Юни Си энд Си” ХХК-ийн Маркетингийн захирал,

2016 оноос “Юни солар” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байна.

2014 оноос “Сайн сэтгүүлч боловсрол” сангийн Үүсгэн байгуулагч, сангийн Тэргүүн,

2019 оноос НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд