No menu items!
HomeХоол, шим тэжээлУургаар харьцангуй баялаг 4 жимс

Уургаар харьцангуй баялаг 4 жимс

-

Уураг нь шим тэжээлийн чухал эх үүсвэр төдийгүй таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг. Уураг гэхээр хүмүүст өндөг, мах, самар, хүнсний ногоонууд санаанд орж байгаа байх. Гэхдээ уураг агуулдаг зарим төрлийн жимс байдаг ажээ. Жимс нь биеийн үйл ажиллагааг дэмжих амин дэмээс эхлээд эслэг,  тэжээлээр баялаг юм.

1. Үзэм

Энэ даруухан хатаасан жимс нь бидний түгээмэл хэрэглээ билээ. АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны мэдээллээр 100 грамм үзэм нь 3 грамм уураг агуулдаг гэжээ.

2. Гуава

С аминдэмээр баялаг энэхүү жимсээр салат, жүүс хийх нь элбэг. АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны мэдээллээр 100 гр гуава нь 5 грамм эслэг, 2.6 гр уураг агуулдаг гэсэн байна.

3. Хасарваань

Энэхүү жимсийг зарим улс орнуудад олон зууны турш гол хүнс болгон хэрэглэсээр ирсэн. Хасарваань нь төрөл бүрийн амин дэмээр баялаг бөгөөд үүнийг сүүн коктейль, нарийн боовны зуурмагт ч ашигладаг. 100 грамм хасарваань 2.45 грамм уураг, 8 грамм эслэг агуулдаг байна.

4. Хар чавга

Уургаар харьцангуй баялаг өөр нэг хатаасан жимс бол хар чавга юм. Энэ нь олон төрлийн чухал эрдэс бодис, амин дэм, зарим чухал макро шим тэжээл агуулдаг. 100 грамм хар чавга тутамд 2.18 грамм уураг, 7 грамм хүнсний эслэг агуулагддаг.

Эх сурвалж:Foodndtv

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд