No menu items!
HomeОнцлохЖинхэнэ хайрын түүхээс сэдэвлэсэн шилдэг 7 кино

Жинхэнэ хайрын түүхээс сэдэвлэсэн шилдэг 7 кино

-

“Кинон дээр гардаг шиг хайрла” гэдэг үгийг та хэн нэгнээс сонсож байсан уу? Хайр дурлалын сэдвийг сонирхдог кино бүтээгчдийн хувьд бодит байдал чухал. Хүн бүрийн хайр дурлалын түүх сонин содон, янз бүр. Бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн эдгээр киног үзэж жинхэнэ хайрын утга учрыг мэдрээрэй.

Eat Pray Love

Кино: Амжилтанд хүрсэн зохиолч Элизабет гэнэт хүссэн амьдралаараа амьдрахгүй байгаагаа мэдэрч, өөрийгөө олохын тулд бүх зүйлийг хаян дэлхийн өнцөг булан бүрээр аяладаг. Эцэст нь тэр Бали арал дээр тэр жинхэнэ хайртайгаа учирна.

Бодит түүх: Киног Элизабет Гилбертийн бичсэн намтар дээр үндэслэсэн. Элизабет Хосе хоёрын хайрын түүх яг кинон дээрх шиг. Харин киноны төгсгөлд хоёр амраг хэзээ ч гэрлэхгүй гэж шийдсэн бол бодит амьдрал дээр хосууд гэрлэсэн.

50 First Dates

Кино: Гол дүрүүд нь дур булаам шаргал үст Люси Уитмор, хүүхэмсэг эр Хенри Рот нар юм. Залуу уйтгартай болзоонуудаас залхаж байв. Харин тэр болзоо бүр нь анхных шигээ сэлтгэлийг нь татдаг Люсид дурлана. Учир нь Люси осолд орсны улмаас өдрийн турш болсон бүх зүйлийг маргааш өглөө нь мартдаг. Хенри Люситэй холбоотой бүх дурсамжаа зургийн хальсанд буулгаж, хайр дурлалынхаа төлөө тэмцдэг.

Бодит түүх: Люсигийн бодит дүр бол ховор тохиолддог амнези өвчнөөр олон жил шаналсан Мишель Филпоттс юм. Ослын дараа түүний цаг хугацаа, ой санамж нь зогсч, 21 жилийн турш ийм байдалтай амьдарсан. Харин нөхөр ньтүүний хувьд цаг хугацаа байв. Өдөр бүр зургийн цомог, чухал үйл явдлуудын тэмдэглэлийг үзүүлж хайр дурлалынхаа төлөө тэмцсэн тэд эцэст нь гэрлэдэг. Киноны үйл явдлаас ялгаатай нь хосууд бие биенээ осол болохоос өмнө мэддэг байсан.  

Die Weisse Massai

Кино: Үзэсгэлэнт бүсгүй Карола Кени улсад амрах үеэрээ Лемалиана гэх залууд дурладаг. Тэрээр нөхрөөсөө салж, Кенийн цөлд амьдрахаар шийдсэн ч ёс суртахуунгүй, хоцрогдсон мэт санагддаг уугуул иргэдтэй хамт амьдрах амаргүй байлаа. Эцэст нь тэд хүүхэдтэй болсон ч Карола бүхнийг орхин гэртээ харихаар шийддэг…

Бодит амьдрал дээр: Ижил нэртэй номонд дурьдагсан Коринне Хофманны түүхээс сэдэвлэн уг киног бүтээсэн.  Коринне 1986 онд найз залуугийнхаа хамт Кени улс руу аялахаар болдог. Коринне тэнд Лкетинга Лепарморионтой танилцаснаар найз залуугаасаа салж, Швейцарь дахь бизнесээ орхижээ. 1988 онд шинэ амрагтайгаа гэрлэсэн ч соёлын ялгаанаас үүдэн маш олон бэрхшээл тулгарч байлаа. Коринне нөхрөө маш их хайрладаг ч эцэст нь төрөлх нутаг руугаа буцахаар шийддэг.

Ai no korîda

Кино: Баян ядуугийн ялгааг харуулсан тус кино язгууртан болон түүний зарц хоёрын хайр сэтгэлийн тухай өгүүлдэг. Идэж уухаас татгалзаж, гэр бүлээ умартан өөрсдийгөө хүсэл тэмүүлэлд хөтлөгдөх тэдний түүх эмгэнэлтэй төгсдөг.  

Бодит амьдрал дээр: Бодит хайрын түүхээс сэдэвлэсэн тус кинонд тэдний харилцааны нарийн ширийн зүйлийг бүрэн дүрсэлсэн байдаг. Сада Абэгийн гайхалтай түүхийг үзүүлсэн кино гарсан даруйдаа ихээхэн шүүмжлэл дагуулж байв. Тэрбээр 1936 онд хайртыгаа алдахаас айсан хүслээсээ болж аймшигтай гэмт хэрэг үйлдэж, зургаан жилийн хорих ялаар шийтггэгдсэн аж.

Moths

Кино: Энэхүү кинонд 1986 оны хавар болсон Чернобылийн ослын үеийн дурлалын түүхийг өгүүлдэг.  Сурагч Аля, цэрэг Павел нар анхны харцаар дурлалцаж,  ямар ч хувь тавилан хүлээж байсан хамтдаа байхаар шийддэг. Гэвч Павел сүйрсэн атомын цахилгаан станцыг цэвэрлэх ажилд оролцож, цацраг идэвхт бодисонд хорддог…  Залуу найз охинтойгоо уулзахаар эмнэлгээс зугтаж, тэд бие бие рүүгээ тэмүүлэх эрвээхэй адил…

Бодит амьдрал дээр: Аля, Павел нарын түүхийг Чернобылийн гамшгийн үеэр тохиолдсон хэд хэдэн хайрын түүхээс ерөнхийлөн сэдэвлэсэн ч гол түүх нь гал сөнөөгч Василий Игнатенко ба түүний эхнэр Людмила нарын эмгэнэлт түүх байв.

Winter Cherry

Кино: Ганц бие ээж Ольга амьдралаа шинээр эхлэхийн тулд баян эрийн гэрлэх саналыг хүлээн авав. Түүний хайрт Вадим юу алдсанаа ухаарч Ольгагийн араас явдаг. Тэд эргэж нийлсэн ч юу ч өөрчлөгдөөгүй…

Бодит амьдрал дээр: Уг киног зохиолч Владимир Валуцкий, жүжигчин Надежда Репина нарын хайрын түүхээс сэдэвлэн бүтээжээ. Тэд хоёул гэр бүлтэй хэдий ч нууц амрагийн харилцаа нь 14 жилийн турш үргэлжилсэн. Репина нөхрөөсөө салсан боловч Валуцкий гэр бүлээ орхиж чадаагүй…

The Vow

Кино: Пейж, Лео нар хуримынхаа дөрвөн жилийн ойг тэмдэглэнэ. Гэвч хосууд автомашины осолд орж, Пейж ой санамжаа алддаг. Лео хайр дурлалаа аврахын тулд чадах бүхнээ хийнэ.

Бодит амьдрал дээр: Уг киног Крикитт, Ким Карпентер нарын хайрын түүхээс сэдэвлэсэн.  Автын осолд орсны улмаас Крикиттийн амьдралын сүүлийн 15 жилийн бүх дурсамж арчигддаг. Ким хайрынхаа төлөө бууж өгөлгүй тэмцсэн тул цаг хугацаа өнгөрөхөд Крикитт нөхөртөө дахин дурлана.

Эх сурвалж: Brightside

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд