No menu items!
HomeХоол, шим тэжээлБууцайг удаан хугацаанд шинээр нь хадгалах арга

Бууцайг удаан хугацаанд шинээр нь хадгалах арга

-

Бууцайг салатнаас эхлээд бүх төрлиийн хоол хийхэд ашигладаг. Нэг гэм нь хадгалалтын горим алдагдсанаар хурдан муудах хандлагатай байдаг тул ихээр худалдан авахад хүндрэл үүсдэг. Энэ нь бусад навчит ногоо, кейл зэргийг бодвол навч нь илүү зөөлөн байдагтай холбоотой.

Зөөлөн навч нь чийгийн өндөр агууламжтай (90 орчим хувь нь ус) тул ихээр нь худалдан авсан тохиолдолд амархан хатаж хорчийдог.  Эсвэл заавал уутанд байлгах шаардлага тулгардаг.

Нялцайж, эвгүй үнэр орсон бууцайг хэрэглэх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг тул хүнсэндээ хэрэглэхгүй байх хэрэгтэй. Эдгээр нь бууцай муудсанг илтгэх шинжүүд.  

Бууцайг удаан хугацаанд шинээр нь хадгалах (хөргөгч, хөлдөөгчид) хэд хэдэн арга байдаг.

Бууцайг хэрхэн шинээр нь хадгалах вэ?

Бууцайн хадгалах хугацааг уртасгах гол арга бол хуурай байлгах гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна.  Шинэхэн худалдаж авсан бууцайгаа хоолондоо хийхээс нааш угааж болохгүй.  Хэрэглэх хугацаанаасаа өмнө зайлж угаасан тохиолдолд сайтар шүүж, усыг нь шавхаарай.

Дараа нь:

Бууцайг сайтар хатаана

Муудсан навчийг авч хая

Цаасан алчуурыг агаар нэвтрэхгүй саванд дэвсээд дээр нь бууцайны хуурай навчийг дэлгэнэ

Саваа таглаад хөргөгчинд хадгална

Хэрэв таны худалдан авсан бууцай угааж, цэвэрлэсэн байсан бол аль болох хурдан хүнсэндээ хэрэглээрэй.

Бууцайг хэрхэн хөлдөөх вэ?

Бууцай нь эслэг, бета-каротин, А, К витамин, лютеин зэрэг антиоксидант бодисоор баялаг бөгөөд  хөлдөөж хадгалахад эдгээр шим тэжээл, амин дэмүүд алдагдахгүй.

Хэрэв та бууцайн хадгалалтын үндсэн хугацааг  5-7 хоногоор уртасгахыг хүсвэл хөлдөөгчид хадгална уу. Ингэхдээ дараах зүйлсийг анхаараарай.

Бууцайгаа буцалж буй усанд хийн 2 минут болгоно (тод ногоон болтол)

Мөстэй саванд хийн хөргөөд, сайтар хатаана

Бууцайгаа уутанд эсвэл шоо хэлбэрийн саванд хийж хадгална

Шинэхэн эсвэл хөлдөөсөн бууцайг хэрэглэх арга

Шинэхэн болон хөлдөөсөн бууцайг хэрэглэх арга адил. Шинэхэн бууцай нь чанаж болголгүй хутгадаг салат, гоймон, шарсан төмс, карри зэрэг тавагласан хоол хийх процессын төгсгөлд нэмэхэд тохиромжтой. Хөлдөөсөн бууцай нь салатнаас бусад бүх хоолонд тохиромжтой.

Мөсөн шоо хэлбэрийн саванд хийж хөлдөөх нь смүүти хийхэд хялбар болгодог.

mindbodygreen

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд