No menu items!
HomeХоол, шим тэжээлХүүхдэд зориулсан гоймонгийн салат хийх хялбар 5 жор

Хүүхдэд зориулсан гоймонгийн салат хийх хялбар 5 жор

-

Хүүхдэд ээлтэй эдгээр жорууд нь таныг гал тогоондоо бага цаг зарцуулахад тустай. Хүүхэд тань гоймонд дуртай бол  олон төрлийн амин дэм, эрдэс бодис, антиоксидантаар баялаг шинэхэн ногоонуудаар баяжуулан салат хийж өгөөрэй. Эслэг, уургаар баяжуулахын тулд шош эсвэл бяслаг нэмж болно. Салатаа хутгахдаа  майонез биш чидун жимсний тос эсвэл хайлсан цөцгий ашиглаарай.  

Хүүхдэд ээлтэй гоймонгийн салат хийх жорууд:

Макароны салат

Орц:

1/2 фунт /1 фунт=450 грамм/ улаан буудайн эсвэл макарон гоймон

1/4 аяга брокколи

1 том лууван, хальсалж жижиглэсэн

1/4 аяга вандуй

1/4 аяга жижиглэсэн улаан чинжүү

1/4 аяга пармезан бяслаг

1 халбага нэмэлт оливийн тос эсвэл хайлсан цөцгийн тос

давс

Гоймонг чанаж болгоно. Гоймонгоо буцалгаж болох үед дөхсөн үед нь брокколигоо нэмээрэй. Гоймон ба брокколийг шүүгээд дээр нь чанаж болгосон лууван, чинжүү, вандуй зэргийг нэмээрэй. Чидун жимсний тос эсвэл хайлсан цөцгийгөөр хутгаад дээр нь бяслагнаасаа үрнэ.

Баруун өмнөдийн Пенне салат

Орц:

1/2 фунт /1 фунт=450 грамм / улаан буудайн эсвэл хөндий гоймон

1/2 15 унцтай хар шош (1 аяга орчим)

1/2 аяга жижиглэсэн улаан чинжүү

1/2 аяга хөлдөөж гэсгээсэн эсвэл шинэхэн эрдэнэ шиш

2 халбага лайм шүүс

1 халбага оливийн тос

1 халбага зөгийн бал

1/2 халбага давс

Гоймонгоо чанаж болгоод шүүнэ. Халуун гоймон дээрээ шош, чинжүү, эрдэнэ шиш зэргээ нэмээрэй. Лайм шүүс, оливийн тос, зөгийн бал, давс зэргийг хольж салаатаа хутгаарай.  

Цэцэгт байцаатай гоймонгийн салат

Орц:

1/2 фунт /1 фунт=450 грамм/ соба эсвэл шпагетти гоймон

 1/2 аяга брокколи

1/2 аяга эдамаме (эсвэл вандуй)

1 халбага тамари эсвэл шар буурцагны соус /соё соус/

1 халбага зөгийн бал

1 халбага оливийн тос

1 хоолны халбага гүнждийн үр

давс

Гоймонгоо чанаж, болох дөхөхөөр нь цэцэгт байцайгааа нэмээрэй. Гоймон болон брокколигоо шүүнэ. Гоймоныг чанаж байх хугацаандаа соё соус, зөгийн бал, оливийн тосоо холино. Чанаж болгосон гоймон, брокколи, эдамаме /вандуй/ нараа холино. Бэлэн болохоор нь гүнжидийн үрээ цацаарай.

Лууван, вандуй, Орзогийн Салат

Орц:

1/2 фунт /1 фунт-450 грамм/ улаан буудайн эсвэл орзо гоймон

2 том лууван, хальсалж жижиглэсэн

1/2 аяга вандуй

1/4 аяга пармезан бяслаг

1 халбага чидун жимсний тос эсвэл хайлсан цөцгийн тос

давс

Гоймонгоо чанаж шүүгээд лууван, вандуй, бяслаг, оливийн тос эсвэл хайлсан цөцгийн тосоо нэмж хутгана.

Улаан лоольтой гоймонгийн салат

Орц:

1/2 фунт /1 фунт-450 грамм/ дун гоймон

1/2 аяга үрлэн помидор хэрчиж, жижиглэсэн

1/2 15 унцтай лаазтай вандуй /chickpeas/ (1 аяга орчим)

1/2 аяга шоо дөрвөлжин хэрчсэн чеддар бяслаг

1 халбага оливийн тос

давс

Гоймонгоо чанаж шүүгээд улаан лооль, вандуй, бяслаг, давс, оливийн тосоо нэмж хутгана.  

Эх сурвалж: superhealthykids

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд