No menu items!
HomeХүмүүс“Кавказад болсон явдал” киноны Нина буюу Наталья Варлей

“Кавказад болсон явдал” киноны Нина буюу Наталья Варлей

-

Сэтгэлд хоногшсон орос кинонуудын нэг болох “Кавказад болсон явдал” инээдмийн киноны Нинагийн дүрээр бидний танил болсон Наталья Варлейг энэ удаагийн “Хүмүүс” буландаа онцолж байна.

1967 онд бүтээсэн Зөвлөлтийн инээдмийн уран сайхны болох “Кавказад болсон явдал” кино алдарт гурвал Вицин, Никулин, Моргунов нарын хамтран тоглосон хамгийн сүүлийн бүтээл билээ.

Тус бүтээлийн гол дүрийн эмэгтэйн шалгаруулалтад 500 гаруй бүсгүйчүүд өрсөлдсөний дунд Наталья Фатеева, Анастасия Вертинская зэрэг алдартнууд байсан боловч найруулагч Леонид Гайдай 19 настай Наталья Варлейг сонгосон гэдэг.

Наталья Варлей 2018 онд “Олсон дээгүүр явагч” нэртэй ном гаргасан бөгөөд уг номын хэд хэдэн бүлэг “Кавказад болсон явдал” кинонд зориулагдсан аж. Уг киноны Нинагийн дүр бол түүний анхны томоохон хэмжээний дүр төдийгүй ихээхэн алдар хүндийг авч ирсэн юм. Тэрбээр Циркийн сургуулийн сурагч байхдаа кинонд тоглож эхэлсэн. Циркийн жүжигчин мэргэжил нь кинонд дүр бүтээх ур чадварт ихээхэн хувь нэмэр оруулсан хэмээн нэгэн ярилцлагадаа дурьсан байдаг.

ЗОУ-ын Төрийн шагналт жүжигчин Наталья Варлей 1947 онд Румын улсын Константа хотод мэндэлжээ.

Түүний аав нь далайчин, харин ээж нь уул уурхайн инженер байв. Аав нь далайчин байсан тул гэр бүлээрээ нүүдлийн маягаар хар тэнгисээс алс дорнодод хүртэл амьдарч байсан.

Багын дуу цөөтэй, ном шимтэн уншдаг байсан тэрбээр дөрвөн наснаасаа шүлэг зохиож эхэлсэн гэдэг. Шүлгийн хэд хэдэн түүвэр гаргасан төдийгүй дуу болсон бүтээл нэлээд их. “Миний шүлэг бол миний л шүлэг” хэмээн боддог байсан тэрбээр алдартай хөгжмийн зохиолчидтой хамтран ажиллаж дуу төрсний дараа ихэд гайхширч байсан гэдэг. Хөгжмийн зохиолч Николай Шершентэй хамтран ажиллаж, 1992-1999 оны хугацаанд дөрвөн ч цомог гаргасан байна.

Утга зохиол, яруу найрагт хайртай тэрбээр хоёр хүүхдийн ээж болсныхоо дараа А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын Их сургуулийн яруу найргийн тэнхимийг онц дүнтэй төгссөн. Өдөр бүр тэмдэглэл хөтөлдөг нь түүнийг үргэлжилсэн үгийн зохиол бичихэд ихээхэн нөлөөлж, багш нар нь ч энэ чиглэлээр бичихийг зөвлөдөг байжээ.  

Харин түүний багаасаа суралцаж эзэмшсэн үндсэн мэргэжил бол циркийн жүжигчин. Түүнийг Циркийн урлагт орно гэхэд гэр бүлийнхэн нь ихэд эсэргүүцэж байсан гэдэг. Гэвч тэр мөрөөдлийнхөө төлөө тэмцсээр циркийн жүжигчин болсон.

Циркэд агаарын үзүүлбэр үзүүлж, Москвагийн циркийн дэргэдэх Хүүхдийн циркэд ажиллаж байгаад Циркийн сургуульд  суралцан сургуулиа онц дүнтэй төгссөн.

1965 онд Одесса хотод аялан тоглож байсан Варлей Зөвлөлтийн нэрт алиалагч, кино жүжигчин Леонид Енгибаровтой учирснаар тайзны хамтрагчид болжээ.

Энэ үеэс жижиг дүрүүдийг бүтээж улмаар найруулагч Леонид Гайдайн хараанд өртөж, алдарт “Кавказад болсон явал” кинонд дүр бүтээх хувь тохиожээ. 1967 оны 4-р сарын 1-нд нээлтээ хийсэн уг кино ихээхэн амжилтанд хүрч, Варлей ч мөн алдаршиж эхэлсэн юм.

Тус киноны “The White Bears’ дуу ихээхэн алдартай.

Мөн энэ онд Зөвлөлтийн “Вий” нэртэй аймшгийн кино (Николай Гоголийн ижил нэртэй туужаас сэдэвлэсэн) нээлтээ хийв. Аймшигийн киноны дүр Варлейн бас нэг өвөрмөц дүр болов.

Анхандаа цирк, кинонд тоглохыг зэрэгцүүлж байсан ч яваандаа тайз дэлгэцийн мэргэжлийн жүжигчин болохоор шийдэж, Шукиний нэрэмжит Театрын урлагийн Их сургуульд элссэн. Сургуулиа төгсөөд Станиславскийн нэрэмжит Москвагийн театрт 10-аад жил ажиллахдаа дэлхийн сонгодог бүтээлүүдийн олон дүрийг бүтээжээ.

Тэрбээр “Кавказад болсон явдал”, “Миний аав зарчимч”, “Насанд хүрэхийг хүсэхгүй байна” зэрэг  60-аад кинонд гол болон туслах дүр бүтээсэн бөгөөд үүнээс “Аадар бороо” киноны дүрдээ хамгийн их хайртай.

Олон жилийн дараа Варлей хөгжмийн карьераа амжилттай эхлүүлж, чадварлаг дуучин гэдгээрээ олны танил болсон. 1992 онд тэрээр өөрийн шүлэг, Николай Шершний аялгуу “На высшей точке единения” дууг дуулжээ.

2000-аад оны үед Наталья Варлей хэд хэдэн телевизийн шоу нэвтрүүлэг хөтөлдөг байв.

Хувийн амьдрал

Наталья Варлей 1967 онд жүжигчин Николай Бурляевтай гэрлэсэн ч жил гарангийн дараа салсан юм.

Түүний хоёр дахь нөхөр нь алдарт Вячеслав Тихонов, Нонна Мордюкова нарын хүү, жүжигчин Владимир Тихонов байв. 1972 онд анхны хүүхдээ төрүүлсэн. Гэвч тэд удалгүй салсан байна. 

Хоёр дахь хүү Александр нь 1986 онд мэндэлсэн. Түүний эцгийг хэн болох талаар хэвлэлүүд ихээхэн шуугиж байв.  1999 онд Варлей барилгачин залуутай гэрлэсэн ч мөн л удалгүй салцгаасан аж.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд