No menu items!
HomeОнцлохХүүхдэд өөрийгөө эерэгээр үнэлэх чадварыг бий болгох 9 арга

Хүүхдэд өөрийгөө эерэгээр үнэлэх чадварыг бий болгох 9 арга

-

Өөрийгөө үнэлэх үнэлэмж нь хүүхдийн хөгжлийн хамгийн чухал зүйлсийн нэг юм. Өөрийгөө үнэлэх үнэлэмж нь нийгмийн зан байдал, сэтгэл зүйн эрүүл мэнд, тохиолдож болох бэрхшээлүүдийг даван туулахтай холбоотой.

Өөртөө итгэх итгэл нь өөрийгөө эерэгээр үнэлж сурахаас эхэлдэг. Өөрийгөө эерэгээр үнэлэх чадварт суралцаагүй тохиолдолд хүнд хэцүү нөхцөл байдлаас зугтах, шүүмжлэлд мэдрэмтгий хандах, мэтгэл түгших, нийгмээс өөрийгөө тусгаарлах, өөртөө итгэлгүй байх зэрэг сөрөг үр дагаварт хүрдэг.

Тиймээс өөрийгөө үнэлэх үнэлэмж нь бэрхшээлийг хэрхэн даван туулахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэхээс гадна сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах чухал хүчин зүйл болдог. Хүүхдийн өөрийгөө үнэлэх үнэлэмжид эерэгээр нөлөөлөх жижиг боловч чухал арга замуудыг дор дурьдав.

Өөрийгөө зөвөөр үнэлж сурах гэж юу болохыг мэдэх

Өөрийгөө үнэлэх үнэлэмж нь хүүхдүүд өөрсдийгөө хэрхэн хардаг, өөрийнхөө тухай юу боддог, аливаа зүйлийг хийх чадвар зэрэг зүйлс багтдаг. Мөн тэдний хэр зэрэг хайрыг мэдэрч өссөн, эцэг эх, багш нараасаа хичнээн их дэмжлэг, урам зориг (эерэг шүүмжлэл) авч байгаа нь хамаарна. Өөрийгөө үнэлж сурна гэдэгт өөрийн хэрэгцээ бусад хүмүүсийнхээс илүү чухал гэсэн үг биш, мөн ихэмсэг байдал, биеэ тоосон зан, давуу эрх биш гэдгийг зөвөөр тайлбарлаж, ойлгуулах хэрэгтэй. Хүүхэддээ өөрийгөө үнэлэх үнэлэмжийг өрөвдөх сэтгэл, эелдэг найрсаг зан, талархлын мэдрэмж гэх мэт эерэг чадваруудтай тэнцвэржүүлэхийг зааж сургаарай.

Өдөр бүр ямар нэгэн болзолгүй хайр түгээх

Хайрыг мэдэрч өсөх нь хүүхдүүдэд аюулгүй байдлыг мэдрүүлдэг бөгөөд өөрсдийгөө хэрхэн харж байгаад чухал үүрэг гүйцэтгэдэг. Болзолгүй их хайр нь эрүүл, бат бөх харилцааны үндэс суурийг тавьдаг. Тиймээс ажилдаа явахдаа хүүхдээ тэвэрч, хамтдаа ном уншиж, хайраа өдөр бүр илэрхийлээрэй. Энэ нь тэдний нийгмийн хүрээллийг бий болгож, найз нөхөд, багийнхантайгаа эерэг харилцаа холбоотой байхад нөлөөлдөг.

Хамтдаа хөгжилдөх

Хүүхэдтэйгээ цагийг хамт өнгөрөөж, хөгжилдөх нь тэднийг эрхэмлэдэг гэдгээ батлан харуулж буйн илрэл. Энэ нь олон давуу талтай бөгөөд нийгмийн бат бөх харилцааг бий болгож, хүүхдүүдийн аз жаргалтай байх магадлал нэмэгдүүлдэг. Эцэг эхтэйгээ хөгжилдөх нь хүүхдийн сэтгэлийн хямрал, айдас түгшүүрийг бууруулдаг болохыг судалгаагаар тогтоосон.

Хүүхэддээ үүрэг хариуцлага оногдуул

Насны онцлогт нь тохирсон ажлыг хариуцуулах нь таны хүүхдэд зорилго, амжилтын мэдрэмжийг өгдөг. Төгс хийж гүйцэтгэхгүй байсан ч хүчин чармайлтыг нь үнэлж байгаагаа тэдэнд хэлээрэй. Тэднийг сайн хийсэн тохиолдолд урамшуулснаар цаг хугацаа өнгөрөх тусам улам сайжирч байгааг ажиглах болно. Гэрийн ажил, хариуцлага хүлээлгэх нь өөртөө итгэх итгэл, тэсвэр тэвчээрийг бий болгоход ихээхэн хувь нэмэр оруулах болно.

Бие даасан байдлыг дэмжих

Хүүхдүүд бага ангид орсон цагаас эхлэн илүү бие дааж эхэлдэг. Дунд ангид орох хүртлээ гэртээ ганцаараа байх, сургууль руугаа ганцаараа алхаж, дүү нараа харах чадварт суралцдаг.  Багш нартайгаа зөвлөлдөх, гэрийн даалгавраа өөрөө зохицуулаад хийх, биеийн тамирын хувцсаа марталгүй бэлтгэх зэрэг чадваруудыг зааж, улам бүр бие дааж хөгжих боломжийг олгох нь чухал юм. Хэт их хараа хяналт нь хүүхдүүдийн бие даах чадварыг бууруулж, тэдний өөрийгөө үнэлэх байдалд сөргөөр нөлөөлдөг.

Хэлж буй үгээ анхаарах

Хүүхэд тань хичнээн тэвчээрийг барж, уурыг тань хүргэсэн ч доромжилсон, хашгирсан өнгө аяс, хандлага гаргаж болохгүй. Үүний оронд хүүхэдтэйгээ хүндэтгэлтэй харьцаарай. Хүүхдийн өөрийгөө үнэлэх үнэлэмжид нөлөөлөх тул сэтгэл хөдлөлөө дарж, логик үр дагаврыг ашиглан хүүхэдтэйгээ аятайхан, найрсаг өнгө аясаар яриарай.

Бэрхшээлийг боломж болгох аргуудыг заа

 Хүн бүхэн алдаа гаргадаг, төгс төгөлдөр хүн гэж байхгүй гэдгийг хүүхэддээ ойлгуулж, ухралт, бэрхшээлийг өсч хөгжих боломж болгон ашиглах аргуудыг заагаарай. Хүүхдээ алдаа гаргахад зэмлэхийг урьтал болгохоосоо өмнө нөхцөл байдлыг өсч хөгжих боломж болгон хувиргахын тулд чадах бүхнээ хий. Ингэснээр хүүхдийнхээ өөртөө итгэх итгэлийг бэхжүүлж, алдаа оноогоо дэнслэн асуудлыг шийдэж сурахад тусална.

Технологийн хөгжлийг танилцуулах

Орчин үеийн нөхцөлд бид бүгд технологийн дэвшлийг ашиглаж байгаа. Хүүхдүүд ухаалаг утсаар эцэг эхчүүдтэйгээ харьцдаг. Гар утас, таблет, зөөврийн компьютерийн хэрэглээ хүүхдэд эерэг, сөрөг аль аль талаар нөлөөлнө. Гэхдээ цаг үетэйгээ хөл нийлүүлэх алхахад технологийн дэвшил чухал үүрэг гүйцэтгэнэ. Удаан хугацаагаар дэлгэц ширтэх нь хүүхдийн хөдөлгөөнд нөлөөлдөг гэдгийг санаарай.  Технологийн дэвшлийг дугуй унах, ном унших, хамтдаа тоглох зэрэг эрүүл  зайн үйлтэй тэнцвэржүүлэх төлөвлөгөө гаргах нь чухал.

Тэднийг бүтээж, ажиллахыг зөвшөөр

Хүүхдээ уран бүтээл хийх, үлгэр зохиох, төсөл боловсруулах үйл ажиллагаанд татан оролцуулаарай. Тэдний санал бодлыг сонсох нь чухал. Хийж бүтээсэн зүйлээ харуулах, түүнийхээ талаар ярих боломжийг олгох нь хичээл зүтгэл анхаарал татахуйц байх ёстой гэдгийг тэдэнд ойлгуулдаг. Энэ нь тэдний үзэл бодол чухал болохыг илтгэнэ. Ингэснээр тэдний өөртөө итгэх итгэл нэмэгдэж, бүтээлчээр илүү шаргуу ажиллах болно.

Эх сурвалж: verywellfamily

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд