No menu items!
HomeХоол, шим тэжээлДан ус ууж чаддаггүй хүмүүст зориулсан жимстэй усны жор

Дан ус ууж чаддаггүй хүмүүст зориулсан жимстэй усны жор

-

Хангалттай хэмжээний ус уухыг олон хүн зөвлөдөг ч ихэнх хүмүүс дан ус ууж чаддаггүй гэх “зовлон” хэлдэг. Тэр хүмүүстээ зориулж, усаа илүү амтлаг илүү эрүүл мэндэд сайн нөлөөтэй болгох аргуудыг хүргэж байна.

1. Өргөст хэмх, гүзээлзгэнэтэй ус

Өргөст хэмх, гүзээлзгэнэ хоёр нь цагаан гаа, авокадо, алим, сармис зэрэгтэй ижил биеэс хорт бодисыг гадагшлуулах ач холбогдолтой. Мөн хорт хавдраас урьдчилан сэргийлэх, хөгшрөлтийг удаашруулах үйлчилгээг үзүүлнэ.

– Нимгэн хэрчсэн дунд зэрэг хэмжээтэй өргөст хэмх 1

– Голоор нь хувааж зүссэн гүзээлзгэнэ 1 аяга

– Шоо хэлбэртэй мөс 10 ширхэг

– 700мл ус

Дээрх орцуудаа нийлүүлж саванд хийгээд 4 цагийн турш хандалсны дараа хэрэглэвэл дээд үр дүнг нь мэдрэх боломжтой.

2. Бэрсүүт жүрж, жүрж болон нимбэгтэй ус

Өглөөг сэргэг угтаж, эрч хүчээ нөхөхөд энэхүү цитрусын төрлийж жимсүүдээр амтласан ус чамд туслах болно. Нимбэгтэй усны ИД ШИДИЙГ чи сайн мэдэх байх. Гэхдээ яагаад илүү исгэлэн амт өнгө будаг нэмж болохгүй гэж? Энэ төрлийн жимсний цэвэр шүүснээс бага зэргийг усан дээрээ нэмсэн ч болно.

– Нимгэн зүссэн нимбэг 2 ширхэг

– Нимгэн зүссэн жүрж 2 ширхэг

– 1 ширхэг бэрсүүт жүрж

– Шоо хэлбэртэй мөс 10 ширхэг

– 700мл ус

Мөн дээрх орцуудаа холиод 2 цагийн турш байлгаж хандалсны дараа бэлэн болно.

3. Нэрс болон гаатай ус

АНТИОКСИДАНТ ихээр агуулсан нэрс гаатай ус нь мөн л биеэс хорт бодисыг гадагшлуулах үйлчилгээг үзүүлнэ. Бас сайхан үнэртэй. Гааны навчинд баярлалаа гэж хэлье. Уухад илүү сонирхолтой болгохыг хүсвэл хийжүүлсэн ус ашиглаж болно шүү.

– Гааны навч ½ аяга

– Нэрс 1 аяга

– Шоо хэлбэртэй мөс 10 ширхэг

– 700мл ус

Мөн эдгээр орцуудаа хольж 4 цаг хандлаад уугаарай. Хамгийн гоё хэсэг нь юу гээч? Чи усаа ууж дуусчихаад дээрх бүх жимсийг идэж болно.

За чамд аль нь илүү таалагдаж байна?

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд