ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
“Сүүлийн 24 цагийн байдлаар 12703 хүнд PCR шинжилгээ хийлээ. Үүнээс 11 хүний шинжилгээнд халдвар илэрлээ.
Өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, гэр бүлийн таван хүний шинжилгээ, СБД-т орон сууцанд халдвар гарсантай холбогдуулан тандалт хийх явцад 2 хүний шинжилгээ, мөн УБ-аас Ховд руу автобусаар зорчиж байсан 2 хүний шинжилгээнд халдвар илэрсэн.
Сүүлийн 24 цагийн байдлаар 25 хүн эдгэрлээ. МУ-д батлагдсан нийт тохиолдол 1667, үүнээс эдгэрсэн 1236 байна” гэв.