LOADING

Type to search

Хоол идсэний дараа хийж болохгүй 5 зүйл

Share

Хүмүүс хоол идсэний дараа залхуурч, амарч хэвтмээр санагддаг боловч дараах хэдэн зүйлсийг хэрхэвч хийж болохгүй. Зарим энгийн мэт санагдах зүйлс нь бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна.

Шүршүүрт орох

Биднийг усанд ороход биеийн температур бага зэрэг нэмэгддэг. Энэ үед биеийн цусан хангамж арьсруу төвлөрдөг байна. Ингэснээр хоол боловсруулах үйл явцыг саатаж, бодисын солилцоо удааширдаг ажээ.  Хоол идсэнээс хойш 30 минутын дараа шүршүүрт орж байгаарай.

Цай уух

Зарим хүмүүсийн хувьд хоол идсэнийхээ дараа заавал цай уудаг. Гэхдээ судалгаагаар энэхүү хоргүй ундаа нь хүний ​​биед чухал үүрэг гүйцэтгэдэг эрдэс бодис болох төмрийг шингэхэд саад учруулдгийг тогтоожээ. Тиймээс хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, төмрийн дутагдалд орсон хүмүүс хоол идсэнээс хойш нэг цагийн дотор цай уухаас зайлсхийх хэрэгтэй.

Унтах

Унтахаасаа өмнө хоол идэх нь таргалах шалтгаан болдог. Түүнчлэн сөөргөө үүсэх, гэдэс дүүрэх, ходоодны хүчил ихсэх зэрэг таагүй байдлыг үүсгэдэг. Нэмж дурдахад үдийн хоол эсвэл оройн хоолны дараа шууд унтах нь тархинд цус харвах эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг судалгаагаар нотолж байна. Мэргэжилтнүүд хоол идсэнээс хойш 2-оос доошгүй цагийн дараа орондоо орсон нь дээр хэмээн зөвлөж байна.

Дасгал хийх

Хоол идчихээд шингээхийн тулд бид дасгал хийдэг ч мэргэжилтнүүд үүнийг зөвлөдөггүй. Ходоод дүүрэн үед дасгал хийвэл дотор муухайрах, унаж гэмтэх эрсдэлтэй. Хэрэв та хоол идсэнийхээ дараа бэлтгэл хиймээр байгаа бол тайван алхах, эсвэл дор хаяж 2 цагийн дараа дасгал хийж эхлэх нь дээр.

Тамхи татах

Хоол боловсруулах үйл явцад бидний биеийн бараг бүх системүүд оролцдог.Энэ үед никотин хэрэглэвэл нөлөө нь 2 дахин хүчтэй болдог. Нэмж дурдахад тамхи нь эрүүл мэндэд тустай хоолны нөлөөг ч үгүй ​​болгож амин дэм, эрдэс бодис, түүний дотор кальци, С, Д аминдэмийн шингээлтийг хаадаг болох нь батлагдсан юм.

Мэдээжийн хэрэг тамхинаас бүрэн татгалзах нь дээр. Гэхдээ татгалзаж чадахгүй байгаа бол хаяж 20 минут хүлээ.

Эх сурвалж:Brightside

error: Content is protected !!