No menu items!
HomeХүмүүсСолонгосын алдартай хосуудын салалтын шалтгаан

Солонгосын алдартай хосуудын салалтын шалтгаан

-

К-драма сонирхогчид дуртай киноныхоо жүжигчдийг бодит байдал дээр хосууд болоосой гэж хүсэх нь бий. Алдартнууд жинхэнэ хайрын романс үүсгэх нь фенүүдийн сонирхлыг ихээхэн татдаг.

Алдартай жүжигчид бодит байдал дээр хайрын романс үүсгэх ч хосуудын харилцаа тэр бүр “аз жаргалтай”-аар төгсдөггүй аж.

Goo Hye Sun, Ahn Jae Hyun

Тэд 2015 онд “Blood” цувралд эсрэг дүрүүдийг бүтээсэн. 2016 онд тэдний зургийг олон нийтэд дэлгэснээр фенүүддээ хайрын романс үүссэнээ мэдэгджээ.

Зураг авалтын талбайгаас эхэлсэн тэдний үерхэл, гэрлэлт болж, фэнүүд нь тэднийг төгс хосууд хэмээж байв.

Гэвч 2016 онд албан ёсоор хайрын харилцаагаа зарлаж байсан тэд гурван жилийн дараа салж буйгаа зарласан аж.  

Goo Hye Sun өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан нөхөр нь гэрлэлтээсээ “уйдсан” тул салах өргөдөл гаргасан гэж мэдэгдэгдсэн бөгөөд  “Би түүнээс юу буруу хийснээ асуухад тэр намайг тачаангуй биш гэж хэлсэн” гэжээ. Мөн тэрбээр хосуудын харилцаа урьдынх шигээ халуун дотно биш, нөхөр нь урьдынх шигээ анхаарал хандуулахаа больсон, мөн гэр бүлээс гадуурх харилцаатай болсон гэдгийг онцолжээ.

Song Hye Kyo, Song Joong Ki

2016 онд “Нарны үр сад” кинонд хосуудын дүрийг бүтээсэн тэд бодит амьдрал дээрх харилцаагаа зарлахад фенүүд нь ихээхэн баярласан.

Сун Жүн Ги 2016 онд Японд байхдаа гэрлэх санал тавьж, тэд 2017 онд хуримаа хийсэн ч жил гарангийн дараа салах болсноо зарласан юм.

Тэдний агентлагуудын албан ёсны мэдэгдлээр салах болсон шалтгааныг хувийн зан чанарын ялгаатай байдлаас үүссэн гэдгээс өөр зүйлийг дурьдаагүй аж.  

Гэр бүл цуцлалтыг албан ёсоор зарлахаас хэдэн сарын өмнө Хятад, Солонгосын хэвлэлүүд  Сон Хе Кёг хуримын бөгжгүйгээр олны өмнө гарсыг онцолж байв. Үүний шалтгааныг хожим тайлбарлахдаа түүнийг 5 кг жин хаясан тул хуримын  бөгж хуруунд нь томдох болсон гэжээ. Мөн хосуудын харилцаа стресс үүсгэж, эрүүл мэндэд нь нөлөөлсөн гэж хэвлэлүүдээр бичиж байв.

Харин сошиалаар Сон Хе Кёг жүжигчин Пак Бо Гомтой амрагийн харилцаатай гэсэн цуурхал таржээ. Гэвч тэдний агентлагууд үүнийг эрс няцааж, худал мэдээлэл тараасан хүнзд хуулийн хариуцлага хүлээлгэнэ хэмээж байв.

Бүх цуу яриа, хүндрэл бэрхшээлийг үл харгалзан тэд албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан. Сон Хе Кёгийн агентлаг гэр бүл цуцлуулах шийдвэрт “тэтгэлэг эсвэл өмч хөрөнгийг хуваах зүйл байхгүй” гэдгийг мэдэгдэв.

Se7en, Park Han Byul

2014 онд  Se7en, Park Han Byul нар салж буй талаараа мэдээлжээ.

Хосууд 2002 оноос үерхэж эхэлсэн бөгөөд 2009 онд албан ёсоор харилцаагаа зарласан юм. Гэвч Se7en цэргийн алба хааж байхдаа биеэ үнэлэгчид байдаг массажны газарт очсон нь илчлэгдэж, 12 жилийн гэрлэлт төгсгөл болжээ.

Салалтын дараа Park Han Byul жүжигчин Jung Eun Woo-той хамт зугаалж байгаа зураг олон нийтийн сүлжээгээр тарсан бөгөөд тэд үерсэн ч удалгүй салсан юм. Park Han Byul эцэст нь олны танил бус нэгэнтэй гэрлэж, 2018 онд хүүтэй болжээ. Харин Se7en, жүжигчин Lee Da-Hae нар 2015 оноос болзож эхэлсэн.

Lee Dong Gun, Jiyeon (T-ARA хамтлагийн гишүүн асан)

Lee Dong Gun, Jiyeon нар 2015 онд Солонгос-Хятадын хамтарсан киноны зураг авалтын үеэр дотноссон. Хосууд 13 насны зөрүүтэй бөгөөд хүмүүс юу ч гэж хэлсэн бай цаг хугацааны шалгуурыг даван туулна гэж байсан ч 2017 онд салах болсноо зарласан аж.

Фенүүд нь тэдний салалтын шалтгааныг жүжигчин Jo Yoon Hee-тэй холбож байв. Тэдний таамаг батлагдаж салалтаас 26 хоногийн дараа Lee Dong Gun, Jo Yoon Hee нар болзож эхэлсэн бөгөөд тэд гурван сарын дараа гэрлэж, анхны хүүхдээ өлгийдөн авсан.

Dongho (U-KISS гишүүн байсан), Kim Seehee

2013 онд U-KISS-хамтлагийг орхисон Dongho 2015 онд Kim Seehee-тэй гэрлэсэн.

Тэд 2016 онд охиныхоо зургийг цахим сүлжээнд нийтэлснээр фенүүдийнхээ анхаарлыг ихээхэн татаж байлаа. Гэвч  тэдний аз жаргал удаан үргэлжлээгүй бөгөөд 2018 онд гэрлэлтээ цуцлуулсан.

Албан ёсны мэдэгдэлдээ Dongho эхнэр, хүү хоёроосоо тусдаа амьдардаг, зан чанарын ялгаатай байдлаас болж салах өргөдлөө өгсөн гэжээ. Харин Kim Seehee хүүхдээ ганцаараа өсгөсөн гэж мэдэгджээ.

Эх сурвалж: koreaboo

шинэ мэдээ

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан "Б"-г Серби улсаас олж, энэ сарын 27-нд авчирчээ. Түүнийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Уг этгээд...

ЕБС-ийн сургалтын агуулгатай уялдуулж, амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна

Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хүрээнд өчигдөр нийслэлийн ерөнхий...

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

трэнд