LOADING

Type to search

А.Амбасэлмаа: 13 хүнээс коронавирус илэрлээ

Share

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр улсын хэмжээнд 12,039 хүний сорьцод шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрлээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Эдгээрийн хоёр нь ХӨСҮТ-ийн ажилтан бол үлдсэн нь сүүлд гарсан голомтот халдвар болон батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын хүмүүс байгаа юм.

Нийтийн байр, Бэлхийн задгай, Дамба орчим буюу СБД-ийн 16 дугаар хороонд байрлах нийтийн байранд нийт долоон тохиолдол бүртгэгдсэн. Долоон тохиолдлын эх уурхай тодорхойгүй байсан бөгөөд тандалт судалгааны явцад эх уурхай нь тодорхой боллоо.

Сүүлийн 24 цагт 42 хүн эдгэрч гэртээ гарсан.  Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,656 болсон бол үүнээс 1,211 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 432 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 1, хүнд 2, хүндэвтэр 45, хөнгөн 384 байгаа” гэв.

Мөн тэрээр “Өнгөрсөн 24 цагийн дотор батлагдсан тохиолдлуудын халдварын эх уурхайг эрэн сурвалжлах явцад нэг гэр бүлийн гурван хүн үсчинд үйлчлүүлж халдвар авсан. Тэр үсчин нь коронавирусийн халдвартай байсан бөгөөд эрсдэлтэй байгаа нь харагдаж байна. Тиймээс үйлчилгээний байгууллагууд халдварын дэглэмээ маш сайн баримтлах хэрэгтэй ” гэлээ.

error: Content is protected !!